2013 оны Завхан аймгийн наадам
2013 оны Завхан аймгийн наадам нь Ардын хувьсгалын 92 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам юм.
Аймгийн наадам
[засварлах | кодоор засварлах]Наадмын тухай
[засварлах | кодоор засварлах]Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улс байгуулсны 807 жил, Ардын хувьсгалын 92 жил, Завхан аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан /2013.07.28/-д аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсан байна.
Цол, чимэг хүртсэн бөхчүүд
[засварлах | кодоор засварлах]д\д | Цол | Овог нэр | Харъяалал | Шинээр хүртсэн цол, чимэг |
---|---|---|---|---|
Түрүү | Сумын заан | Шархүүгийн Пүрэвгарьд | Баянтэс | Аймгийн арслан цол |
Үзүүр | Аймгийн заан | Базаргүрийн Бадамсүрэн | Алдархаан | |
Шөвгийн дөрөв | Сумын заан | Шагдарсүрэнгийн Чинтулга | Алдархаан | Аймгийн харцага цол |
Сумын заан | Төрмөнхийн Бэгзсүрэн | Отгон | Аймгийн харцага цол | |
Шөвгийн найм | Аймгийн начин | Оюунбатын Батжаргал | Идэр | " Нэмэх " чимэг |
Аймгийн начин | Батын Даваадорж | Цагаанхайрхан | " Нэмэх " чимэг | |
Сумын заан | Чойжилсүрэнгийн Мөнхтогтох | Тосонцэнгэл | " Аймгийн начин " цол | |
Сумын заан | Түмэн-Өлзийн Ганзаяа | Идэр | " Аймгийн начин " цол |
Барилдааны дүйз
[засварлах | кодоор засварлах]Тавын даваа:
1. а.х.а Д.Чинзориг – с.з Ш.Чинтулга
2. а.а Л.Лха-очир – с.з Ш.Пүрэвгарьд
3. а.а Г.Баасандорж – с.з Т.Бэгзсүрэн
4. а.а Б.Ганбаатар – с.з Т.Ганзаяа
5. а.а Б.Уртбаяр – с.з Ч.Мөнхтогтох
6. а.а Э.Баасандорж – а.н Б.Даваадорж
7. а.з Б.Бадамсүрэн – а.н Р.Эрдэнэбаяр
8. а.з Б.Шаравнямбуу – а.н О.Батжаргал
Зургаагийн даваа:
1. а.з Б.Бадамсүрэн – с.з Т.Ганзаяа
2. а.н О.Батжаргал – с.з Ш.Чинтулга
3. а.н Б.Даваадорж – с.з Т.Бэгзсүрэн
4. с.з Ш.Пүрэвгарьд – с.з Ч.Мөнхтогтох
Долоогийн даваа:
1. а.з Б.Бадамсүрэн – с.з Ш.Чинтулга
2. с.з Ш.Пүрэвгарьд – с.з Т.Бэгзсүрэн
Наймын даваа:
1. а.з Б.Бадамсүрэн - с.з Ш.Пүрэвгарьд