2016 оны Завхан аймгийн наадам

(2016 завхан аймгийн наадам-с чиглүүлэгдэв)

Завхан аймгийн наадам[засварлах | кодоор засварлах]

Наадмын тухай[засварлах | кодоор засварлах]

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Завхан аймаг байгуулагдсаны 93 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын үндэсний бөхийн барилдаан /2016.07.08-09/-д улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдлөө.

Аймгийн баяр наадамд улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын харцага М.Дармаабазар, Ш.Уламбаяр, улсын өсөх идэр начин Ж.Оргил, улсын начин Г.Бат-Амгалан, У.Балжинням, Б.Бадамдорж, Л.Нямсүрэн, Б.Бадамсүрэн, Л.Лха-Очир, Г.Баасандорж нарын 11 улсын цолтон манлайлан зодоглосон.

Цол хүртсэн, шөвгөрсөн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

д\д Цол Овог нэр Харъяалал Шинээр хүртсэн цол
Түрүү Аймгийн заан Төрмөнхийн Бэгзсүрэн Завхан аймаг Отгон Аймгийн арслан
Үзүүр Аймгийн харцага Элбэгийн Баасандорж Завхан аймагБаянтэс Аймгийн заан
Шөвгийн дөрөв Аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьд Завхан аймаг Баянтэс " Цогт " чимэг
Аймгийн арслан Батцэнгэлийн Чимэдвандан Завхан аймаг Их-Уул " Цогт " чимэг
Шөвгийн найм Улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан Завхан аймаг Идэр
Сумын заан Доржготовын Батхүрэл Завхан аймаг Шилүүстэй Аймгийн начин
Сумын заан Ганхуягийн Баярбат Завхан аймаг Тосонцэнгэл Аймгийн начин
Сумын заан Эрдэнэбатын Дарамсэнгэ Завхан аймаг Их-Уул Аймгийн начин

Барилдааны дүйз[засварлах | кодоор засварлах]

Тавын даваа:

1. у.г Ш.Жаргалсайхан – а.а П.Батсүх

2. у.ө.и.н Ж.Оргил – с.з Э.Дарамсэнгэ

3. у.н Б.Бадамдорж– с.з Г.Баярбат

4. у.н Л.Нямсүрэн – а.х Э.Баасандорж

 5. у.н Л.Лха-Очир – с.з Д.Батхүрэл

6. у.н Г.Баасандорж – а.з Т.Бэгзсүрэн

7. а.а Ш.Пүрэвгарьд – а.н О.Батжаргал

8. а.а Б.Чимэдвандан – а.н М.Амарсанаа

Зургаагийн даваа:

1. у.г Ш.Жаргалсайхан – а.х Э.Баасандорж

2. а.а Ш.Пүрэвгарьд– с.з Г.Баярбат

3. а.а Б.Чимэдвандан – с.з Д.Батхүрэл

4. а.з Т.Бэгзсүрэн– с.з Э.Дарамсэнгэ

Долоогийн даваа:

1. а.а Ш.Пүрэвгарьд – а.х Э.Баасандорж

2. а.а Б.Чимэдвандан – а.з Т.Бэгзсүрэн

Наймын даваа:

1 а.з Т.Бэгзсүрэн - а.х Э.Баасандорж