2017 оны Багануур дүүргийн наадам

Их монгол улс байгуулагдсаны 811жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ой,Багануур дүүргийн 37 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд \ 2017-07-22,23 \ улс, аймаг, цэргийн цолтон болон залуу бөх оролцсон хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдлөө.

Хүчит бөхийн барилдааныг улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх нар магнайлан барилдлаа.

Шөвгийн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

д\д Цол Овог нэр Харъяалал Шинээр хүртсэн цол, чимэг
Түрүү Аймгийн заан Ганболдын Өсөхбаяр Төв Угтаал " Аймгийн арслан " цол
Үзүүр Аймгийн начин Түвдэндоржийн Аззаяа Увс Малчин " Аймгийн заан " цол
Шөвгийн дөрөв Улсын арслан Намсрайжавын Батсуурь Увс Ховд
Улсын начин Баатарын Амарзаяа Архангай Чулуут
Шөвгийн найм Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат
Улсын заан Батзоригийн Батмөнх Төв Баянхангай
Улсын начин Доржийн Анар Дорнод Дашбалбар
Аймгийн начин Батжаргалын Энх-Амгалан Архангай Жаргалант " Нэмэх " чимэг

Барилдааны дүйз[засварлах | кодоор засварлах]

Тавын даваа

1.у.ав Ч.Санжаадамба - у.н Ч.Цогбаяр

2. у.арс Н.Батсуурь - у.н Э.Даш

3. у.з Б.Батмөнх - а.а Б.Тайван

4. у.з Б.Пүрэвсайхан - а.н Б.Энх-Амгалан

5. у.ө.и.н Э.Энхбат - а.з Г.Өсөхбаяр

6. у.н А.Батмөнх - а.н Т.Аззаяа

7. у.н Б.Амарзаяа - у.н Л.Шинэбаатар

8. у.н Д.Анар - а.х Ц.Ганбат

Зургаагийн даваа

1.у.ав Ч.Санжаадамба - у.н Б.Амарзаяа

2. у.арс Н.Батсуурь - у.н Д.Анар

3. у.з Б.Батмөнх - а.з Г.Өсөхбаяр

4. а.н Т.Аззаяа - а.н Б.Энх-Амгалан

Долоогийн даваа

1.у.арс Н.Батсуурь - а.н Т.Аззаяа

2. у.н Б.Амарзаяа - а.з Г.Өсөхбаяр

Наймын даваа

1.а.з Г.Өсөхбаяр - а.н Т.Аззаяа