A Rush of Blood to the Head Tour

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

A Rush of Blood to the Head Tour нь Английн Coldplay хамтлагийн дэлхийг хамарсан аялан тоглолт юм. Албан ёсоор энэ тоглолт нь 9 сар үргэлжилж нийт дэлхийн 5 тивийг хамарчээ. 2002 онд Coldplay Европ болон Хойд Америкт шинэ цомогоо сурталчилан цуврал тоглолтуудаа хийж эхэлжээ. Гэвч эдгээр тоглолтуудаа Coldplay албан ёсоор шинэ цомгийн хүрээнд хийгдсэн гэж зарлаагүй байна. Энэ аялан тоглолтоосоо бүтсэн амьд цомогоо COldplay Live 2003 нэртэйгээр гаргасан ба зураг авалтыг нь 2003 оны 7-р сарын 21,22нд Австралийн Сидней хотын Hordern Pavilion-д болсон тоглолтоос авчээ. 2002 онд Idlewild болон Ash, 2003 онд The Music, Eisley, Ron Sexsmith зэрэг уран бүтээлчид тэднийг дэмжин хамт тоглолтоо хийжээ.