Ghost Stories

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ghost Stories
Ghost Stories хавтас
Coldplay-н студийн цомог
Худалдаанд гарсан 2014 оны 5 сарын 16
Бичүүлсэн 2012–2014 онд The Bakery болон The Beehive-д. Их Британи, Англи, Лондон
Жанр альтернатив рок
Хэл Англи
Шошго Parlophone, Atlantic
Продюсер Гай Бэрримэн, Пол Эпворт, Даниэл Грийн, Жон Хопкинс, Рик Симпсон
Coldplay хронологи
Mylo Xyloto
(2011)
Ghost Stories
(2014)
A Sky Full of Stars(EP)
(2014)
Singles from Ghost Stories
  1. "Magic"
    Released: 2014 оны 3-р сарын 3
  2. "Midnight"
    Released: 2014 оны 4-р сарын 17
  3. "A Sky Full of Stars"
    Released: 2014 оны 5-р сарын 2
  4. "True Love"
    Released: 2014 оны 8-р сарын 14
  5. "Ink"
    Released: 2014 оны 10-р сарын 13

Ghost Stories нь Их Британийн алтернатив рок хамтлаг болох Coldplay-н зургаа дахь студийн цомог юм. Энэхүү цомгийг Английн продюсер Пол Эпворт болон өмнөх Mylo Xyloto цомог дээр хамтран ажиллаж байсан Даниэл Грийн, Рик Симпсон нартай хамтран бүтээжээ. Энэ цомог нь Parlophone-оор дамжуулагдан 2014 оны 5-р сарын 16-нд , Atlantic Records-оор дамжуулагдан Хойд Америкт 2014 оны 5-р сарын 19-нд худалдаанд гарахаар товлогджээ .Энэ цомог нь тэдний Atlantic студийн доор хийн Хойд Америкт гаргасан анхны бүрэн хэмжээний уран бүтээл бөгөөд 2013 онд Capitol Records тэдний нэр дээр шилжсэнээс үүдэлтэй.

Ghost Stories цомог нь 2013 болон 2014 онуудад Coldplay хамтлагийн Лондон, Лос Анжелес дахь студид бүтээгджээ. Энэхүү цомог дээр Avicii, Timbaland, Madeon болон хамтлагийн гол хамтрагчдын нэг Жон Хопкинс нар ажиллажээ. Ghost Stories цомгийг Parlophone болон Coldplay чамгүй сурталчилсан бөгөөд үүнд телевизийн тусгай хөтөлбөр, визуал цомог, iTunes дээр урьдчилан сонсох боломж, цомгийг сурталчлах 6 аялан тоглолт болон телевиз радиогийн төрөл бүрийн нэвтрүүлгүүд багтаж байлаа. Цомог худалдаанд гарсны дараа дахин 5 синглээр сурталчилгаагаа хийсэн бөгөөд үүнд тэргүүн сингл "Magic", "Midnight", "A Sky Full of Stars", "True Love", "Ink" зэрэг бүтээлүүд багтана. Ghost Stories цомог нь 57 дахь удаагийн Грэммийн шагналын "Шилдэг поп цомог" төрөлд нэр дэвшжээ.

Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр хамтлагийн дуучин Крис Мартин эхнэр Гвинет Палтроугаас салсан нь цомогт нөлөөлжээ.

Үүсэл[засварлах | edit source]

2011 онд тэд тав дахь студийн цомгоо Mylo Xyloto нэртэйгээр гаргасан. Энэ цомог нь тэдний өмнөх хэв маягийг эвдсэн, илүү поп урсгал талдаа цомог болсон. Мөн бусдаас илүү шинийг сэтгэж, өнгө будгийн хослолыг гаргаж ирсэн. Энэ цомгийг Маркус Дэвис, Брайан Эно, Рик Симпсон болон Дан Грийн нар продюсер хийн дэлхийн 18 орны хөгжмийн жагсаалтыг тэргүүлэн 16 оронд борлуулалтаараа алт болон платинум гэрчилгээ аван нилээд амжилт тогтоожээ. Mylo Xyloto цомог нь худалдаанд гарсан эхний жилдээ дэлхий даяар 8 сая хувь борлогдсон. Coldplay-н 2011 онд гаргасан Paradise сингл нь тэдний 2008 оны Viva la Vida синглээс хойших анхны UK чартыг тэргүүлсэн сингл болжээ. Тэд Mylo Xyloto цомгийн аялан тоглолтоо 2011 онд эхлэн Европ, Хойд Америк, Австрали тивүүдээр хийж, 99,7 сая долларын ашиг олжээ.

Ghost Stories цомог бүтээгдэж эхлэх үеэс эхлэн Coldplay шинэ цомогоо урьдын "акустик дуунуудаас бүрдсэн, зөөлөн" хэв маягтай бүтээхийг зорьжээ. Тэд энэ цомогоо өмнөх Mylo Xyloto-г бодвол засвар бага оруулж, акустик хэв маягтай бүтээх эрмэлзэлтэй байсан байна. Coldplay хамтлагийн бөмбөрчин Вилл Чэмпион энэ талаар BBC Радиод ярилцлага өгсөн байдаг, тэрээр Жо Вайлийн буцаад хуучин хэв маягаараа дуулах уу гэсэн асуултад: "Тийм ээ, хэрэв тэгвэл сайхан байх болно. Өмнөхөө үгүйсгэн цааш явах боломж байхгүй. Тиймээс бид хөгжмийн хэв маягаа хослуулах тал дээр нилээн анхаарч байгаа" гэж хариулсан байна.

Үзэл баримтлал[засварлах | edit source]

Ghost Stories цомгийн үзэл санаа нь хамтлагийн дуучин Крис Мартины эргэн тойрон дахь 2 гол сэдэв дээр тулгуурласан байдаг. Энэхүү цомог нь өнгөрсөн үйл явдлыг судлах, тэдгээр зүйлс ирээдүйд таны болон хэн нэгний хайр дурлалд хэрхэн нөлөөлөх талаар ажээ. Түүнд Ghost Stories цомог нь "хайрыг судлах явдал (Making of Ghost Stories нэвтрүүлэгт тэр ингэж хэлжээ)"-г төлөөлдөг байна.

Ghost Stories-н өгүүлдэг санаа нь миний хувьд "Чиний өнгөрсөн амьдралд юу тохиолдохыг хүлээн зөвшөөрөх байсан бэ?" – чи болон чиний сүнсэнд – Эдгээр зүйлс одоо болон ирээдүйд яаж нөлөөлөхийг хүсэж байна?" Учир нь тэдгээр он жилүүд намайг бүтэлгүйтүүлж, миний амьдралыг сүйрүүлж байсан юм шиг мэдрэгддэг, мөн миний эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдралыг ч мөн адил. Би өөрийгөө маш сайн Суфи-багштай уулзсан тул азтайд тооцдог. Тэр надад анх "хэрэв чи өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралыг ухаарвал тэд эдгэнэ" гэсэн санааг хэлсэн. Тэр үед би түүний хэлсэн үгний нь учрыг сайн ойлгоогүй гэхдээ би энэ бүхнийг биелэлээ олно гэж итгэсэн, мөн би энэ талаар цааш нь илүү ихийг мэдэж авсан, ингэж л илүү их хөгжим урган гарсан.

Крис Мартин Зэйн Лауэтай хийсэн ярилцлагаас

Бичигдэх үйл явц[засварлах | edit source]

Энэхүү цомгийг зохиох үйл явц болон бичилтийн үйл ажиллагаа нь 2013 оноос 2014 оны эхэн хүртэл Лондон хотноо байрлах студи болох The Bakery болон The Beehive-д болжээ. Энэ студид тэд өмнөх цомгууд болох Viva la Vida or Death and All His Friends болон 2011 онд гарсан Mylo Xyloto-г тус тус бичүүлж байв. 2013 оны эхээр хамтлагийн аргил гитарчин Гай Бэрримэний гэрт хамтлагийнхан цуглан, цомгийн ажлаа эхлүүлсэн. Энэ нь тэдний Mylo Xyloto аялан тоглолтоо дуусган түр завсарлага авсанаас хойших анхны уран бүтээлийн ажил нь байжээ. Хамтлаг энэ цомгоо өөрсдийн өмнөх цомгуудаас өөр хэв маягтай хийхээр эрмэлзэж байлаа. Хамтлагийн дуучин Крис Мартин энэ удаа хамтлагийн бусад гишүүддээ өөрсдийн хувь нэмрээ оруулах илүү их боломжийг олгосон бөгөөд Coldplay-н өмнөх цомгууд ихэвчлэн Крис Мартины зохиосон дуунуудаас бүрддэг байсан. Жишээлбэл цомгийн "Magic" дууг хамтлагийн аргил гитарчин Гай Бэрримэн голлон бичжээ.

Урт, маш урт хугацааны турш би хамтлагийг гуйсан, "Надаас өөр хэн нэгэн нь шинэ дууг эхлүүлээч"! Би орчлонгоос энэхүү бэлгийг авсан. Магадгүй бурханаас эсвэл та бүхний итгэхийг хүссэн зүйлсээс надад дуу бичих тэрхүү санааг илгээдэг байсан. Үүнийг нь би авч хамтлагийн бусаддаа тарааж, улмаар хамтдаа энэ бүхнийг босгодог байсан. Би маш их баяртай байсан. Энэ бүхэн намайг аз жаргалтай болгож цомгийг бүхэлд нь хамарсан. "Бид нэг нэгэндээ тусална". Тэнд маш олон дуу байсан, гэхдээ би эхлээд ингэж бодсон, "Хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой, хүн бүр бидний юу хийхийг зорьж байгааг мэдэх, улмаар илүү өөрийнхөөрөө байхыг".

—Крис Мартин

Цомгийн баглаа,сав[засварлах | edit source]

Цомгийн нүүр зургийг Британид суурьшилтай Чехийн сийлбэрчин, зураач Мила Фүрстова урлажээ. Дундад зууны хэв маягтай нүүр зураг нь шөнө дунд далайн давалгаа дээрх сахиусан хос далавчаас бүрддэг. Далавч дотроо далд утга санаануудаас бүрдэх хэд хэдэн үйл явдлыг сийлбэрлэн оруулж өгсөн байдаг. Зураг дотроо дурлалт хосууд, толины өмнө зогсож буй хүн, нисэж буй цагаан тагтаа, тойрог оньсого, лааны гэрэлд зогсож буй охин, цонхороо хуй салхийг харж буй болон шаттай тасалгааны цэцэг гэх мэт олон үл тайлагдах зургаас бүтдэг. Цомгийн нүүр зураг Coldplay хамтлагийн албан ёсны цахим хуудас дээр том хэмжээгээрээ томсгох ойртуулах зэрэг үйлдлүүдийг хийж болохоор байрлуулагджээ.[1]

Мила Фурстова цомгийн нүүр зургаас гадна цомгийн синглүүд болох "Magic", "A Sky Full of Stars", "Midnight", "True Love" зэрэг уран бүтээлүүдийн нүүр зургийг бүтээсэн. Эдээр бүтээлүүд нь хэв маягийн хувьд төстэй болсон ба Мила эдгээр зургуудаа тайлбарлахдаа: "нүд гялбам зургууд нь орчин цагийн болон хувь хүний зүүдэнд дундаас бодит байдлаар хайж буй бидний ухамсарыг дүрслэн үзүүлсэн" хэмээн тайлбарлажээ.[2]

Цомгийн сурталчилгаа[засварлах | edit source]

Үндсэн өгүүлэл: Ghost Stories Tour

Coldplay 2014 оны iTunes Festival-н нээлтийн өдөр буюу 2014 оны 3-р сарын 11нд оролцон тоглосон. Энэхүү тоглолт Техас мужийн Аустин хотноо W Austin Hotel and Residences#Moody Theater (товчоор Moody Theater) нэртэй газар жил бүр зохиогддог South by Southwest(SXSW) арга хэмжээний үеэр зохиогдсон. Энэхүү тоглолтондоо Coldplay тухайн үед олон нийтэд хүртээл болгоод байсан "Magic", "Midnight" зэрэг дуунуудаа дуулсанаас гадна Ghost Stories цомгийн "Always in My Head", "Another's Arms" зэрэг дуунуудаа анх удаа амьдаар дуулж олны хүртээл болгосон.[3] Мөн хамтлаг Sport Relief 2014 аяны хүрээнд "Magic" дуугаа амьдаар тоглон бичүүлсэн байсан бөгөөд энэ тоглолт нь 2014 оны 3-р сарын 21нд "BBC One" телевизийн сувгаар цацагдсан.[4]

2014 оны 4-р сард, Coldplay дэлхий даяар "зураг дарж агнах" тэмцээн зохиосон. Энэхүү тэмцээн нь Ghost Stories цомогт багтсан 9 дуу бүрийн Крис Мартин-н гар бичмэл шүлгийн цаасийг дэлхийн өнцөг булан бүрийн номын сангийн сүнсний тухай номнуудад нуусан бөгөөд хамтлаг твиттер хуудсаараа твиттер хуудсаараа дамжуулан нуусан газруудийн талаарх байршлыг санаа болсон хэлж байв. Нуусан газар бүртээ тэд тусгай алтан тасалбар хавсаргасан бөгөөд энэ нь олсон хүндээ Coldplay хамтлагийн Лондон хотын Royal Albert Hall-д хийх тоглолтийг үзэх эрхтэй болснийг илтгэнэ.[5][6] Дууны шүлгүүд дараах хотуудын номын сангаас олдсон: Мексик хот, Сингапур, Хелсинк, Барселона, Дартфорд, Нюрк, Тауран, Дублин болон Юханесбург.[7]

2014 оны 4-р сараас 7-р сар хүртэл Coldplay хамтлаг өөрсдийн шинэ цомгоо сурталчлаах хэд хэдэн тоглолтоо хийжээ. Хамтлаг 4-р сарын 25-нд Германы Көлн хотод E-Wert, 5-р сарын 5-нд Нью-Йорк хотын Beacon Theatre-т, мөн тэдний шинэ цомог болох Ghost Stories худалдаанд гарсан өдөр болох 5-р сарын 19-нд Лос Анжелес хотын Royce Hall-д, 5-р сарын 28-нд Францын нийслэл Парис хотын Casino de Paris-д, 6-р сарын 12-нд Япон улсын нийслэл Токио хотын Tokyo Dome City Hall-д, 6-р сарын 19-нд Австралийн Сидней хотын Enmore Theatre-д ба 7-р сарын 1 болон 2-нд Английн дээдсийн танхим гэгдэх Royal Albert Hall-д амжилттай хийснээр тэдний шинэ цомог болох Ghost Stories-ийн аялан тоглолтууд өндөрлөжээ..[8]

Ghost Stories цомгийг сурталчлах тоглолтууд

Өдөр Хот Улс Тоглолт болсон газар Нээсэн уран бүтээлчид
Европ[9][10][11]
2014 оны 4-р сарын 25 Көлн Герман E-Werk
Хойд Америк[9][10][11]
2014 оны 5-р сарын 5 Нью-Йорк АНУ Beacon Theatre
2014 оны 5-р сарын 19 Лос-Анжелес Royce Hall London Grammar
Европ[9][10][11]
2014 оны 5-р сарын 24 Глазго Шотланд Radio 1's Big Weekend
2014 оны 5-р сарын 28 Парис Франц Casino de Paris
Ази[9][10][11]
2014 оны 6-р сарын 12 Токио Япон Dome City Hall
Далайн орнууд[9][10][11]
2014 оны 6-р сарын 19 Сидней Австрали Enmore Theatre
Европ[9][10][11]
2014 оны 7-р сарын 1 Лондон Англи Royal Albert Hall AlunaGeorge
2014 оны 7-р сарын 2

Цомогт багтсан дуунууд[засварлах | edit source]

Зохиогч Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион болон Крис Мартин, мөн "A Sky Full of Stars" дууг Тим Берглинг

Ghost Stories — Энгийн хувилбар
НэрЗохиогч(ид) Үргэлжлэх хугацаа
1. "Always in My Head"  
3:36
2. "Magic"  
  • Coldplay
  • Эпворт
  • Грийн
  • Симпсон
4:45
3. "Ink"  
  • Coldplay
  • Эпворт
  • Грийн
  • Симпсон
3:48
4. "True Love"  
  • Coldplay
  • Эпворт
  • Грийн
  • Симпсон
4:05
5. "Midnight"  
4:54
6. "Another's Arms"  
  • Coldplay
  • Эпворт
  • Грийн
  • Симпсон
3:54
7. "Oceans"  
  • Coldplay
  • Эпворт
  • Грийн
  • Симпсон
5:21
8. "A Sky Full of Stars"  
  • Coldplay
  • Эпворт
  • Грийн
  • Симпсон
  • Берглинг[a]
4:28
9. "O" ("Fly On" - 0:00-3:54 / "O" - 6:18-7:47)
  • Coldplay
  • Эпворт
  • Грийн
  • Симпсон
7:47
Нийт үргэлжлэх хугацаа:
42:37
Notes[12]
  • ^  signifies a co-producer
  • "Midnight" incorporates elements of the track "The Fourth State II" by Jon Hopkins.
  • "Another's Arms" incorporates a vocal sample from "Silver Chord" by Jane Weaver.
  • In the Target deluxe edition, there is no silence between songs "Fly On" and "O", so the track "O" lasts only 5:24.

Оролцсон хүмүүс[засварлах | edit source]

Coldplay
Нэмэлт хөгжимчид

Техникийн хүмүүс[13]

Худалдаанд гарсан түүх[засварлах | edit source]

Улс Он сар өдөр Хэлбэр Студи Каталогийн дугаар Эх сурвалж
Австрали 2014 оны 5 сарын 16 Дижитал Parlophone none [14]
Австри [15]
Бельги [16]
Финланд [17]
Герман [18]
Шинэ Зеланд [19]
Канад 2014 оны 5 сарын 19 Atlantic Records [20]
Франц Parlophone [21]
Грек [22]
Нэгдсэн Вант Улс CD B00IQE4NUK (ASIN) [23]
Дижиталаар татаж авах none [24]
Америкийн Нэгдсэн Улс CD Atlantic Records B00IQE4NUK (ASIN) [25]
Дижиталаар татаж авах none [26]
Мексик CD [27]
2014 оны 5 сарын 20 Дижиталаар татаж авах [28]
Бразил [29]
Итали Parlophone [30]
Испани [31]
Япон 2014 оны 5 сарын 21 [32]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Gibstone, Harriet (3 March 2014). Coldplay announces new album Ghost Stories. The Guardian. 3 March 2014-д хандсан.
  2. MILA FURSTOVA. The Cat Street Gallery. 23 March 2014-д хандсан.
  3. Snider, Mike (12 March 2014). Coldplay rules iTunes Festival opener at SXSW. USA Today. 19 March 2014-д хандсан.
  4. Fanelli, Laurie. Coldplay perform 'Magic' on Sport Relief TV. Veggie Fans. 23 March 2014-д хандсан.
  5. Gibson, Megan. "Coldplay Launches Lyric Treasure Hunt for Ghost Stories Album", Time, 29 April 2014. 30 April 2014-нд авсан. 
  6. Davidson, Amy (28 April 2014). Coldplay hides album Ghost Stories' handwritten lyrics in libraries. DigitalSpy. 30 April 2014-д хандсан.
  7. Ghost Stories lyrics found - download the free booklet. Coldplay.com (2 May 2014). 2 May 2014-д хандсан.
  8. Coldplay announce six 'intimate' shows. NME. IPC Media. 17 April 2014-д хандсан.
  9. 9.0 9.1 9.2 9.3 9.4 9.5 Coldplay to give away live album. Coldplay.com. Coldplay (2009-05-01). 2009-05-15-д хандсан.
  10. 10.0 10.1 10.2 10.3 10.4 10.5 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named spike
  11. 11.0 11.1 11.2 11.3 11.4 11.5 "Katy Perry expands 2011 world tour", The Independent, London: Independent Print Limited, December 8, 2010. December 8, 2010-нд авсан. 
  12. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named credits
  13. Coldplay Oracle (6 March 2014). 6 March 2014-д хандсан.
  14. Ghost Stories. iTunes AU. Apple Inc.. 3 March 2014-д хандсан.
  15. Ghost Stories. iTunes AT. Apple Inc.. 6 March 2014-д хандсан.
  16. Ghost Stories. iTunes BE. Apple Inc.. 6 March 2014-д хандсан.
  17. Ghost Stories. iTunes FI. Apple Inc.. 6 March 2014-д хандсан.
  18. Ghost Stories. iTunes DE. Apple Inc.. 3 March 2014-д хандсан.
  19. Ghost Stories. iTunes NZ. Apple Inc.. 6 March 2014-д хандсан.
  20. Ghost Stories. iTunes CA. Apple Inc.. 3 March 2014-д хандсан.
  21. Ghost Stories. iTunes FR. Apple Inc.. 6 March 2014-д хандсан.
  22. Ghost Stories. iTunes GR. Apple Inc.. 6 March 2014-д хандсан.
  23. Ghost Stories. Music. Amazon.co.uk. 3 March 2014-д хандсан.
  24. Ghost Stories. iTunes GB. Apple Inc.. 3 March 2014-д хандсан.
  25. Ghost Stories. Music. Amazon.com. 3 March 2014-д хандсан.
  26. Ghost Stories. iTunes US. Apple Inc.. 3 March 2014-д хандсан.
  27. Ghost Stories (spanish). Mixup. Mixup Music Store. 4 March 2014-д хандсан.
  28. Ghost Stories. iTunes MX. Apple Inc.. 3 March 2014-д хандсан.
  29. Ghost Stories. iTunes BR. Apple Inc.. 6 March 2014-д хандсан.
  30. Ghost Stories. iTunes IT. Apple Inc.. 6 March 2014-д хандсан.
  31. Ghost Stories. iTunes ES. Apple Inc.. 6 March 2014-д хандсан.
  32. Ghost Stories. iTunes JP. Apple Inc.. 5 March 2014-д хандсан.