Paradise

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
"Paradise"
Coldplay-гийн Mylo Xyloto цомогт багтсан дуу
Худалдаанд гарсан огноо 2011 оны 9-р сарын 12
Формат Дижитал татан авалт, СД
Бичүүлсэн 2011 оны 8-р сар
Жанр
Үргэлжлэх хугацаа 4:38
Студи Parlophone
Зохиогч Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион, Крис Мартин, Брайн Эно
Продюсер Маркус Дравс, Брайн Эно, Жон Хопкинс, Рик Симпсон

"Paradise" нь Английн алтернатив рок Coldplay хамтлагийн бүтээл юм.Энэхүү дуу нь хамтлагийн удахгүй худалдаанд гарах гэж байсан Mylo Xyloto цомгийн 2дох сингл болж 2011 оны 9-р сарын 12нд худалдаанд гарчээ.Анх энэхүү дуу нь 2011 оны 9-р сарын 12нд орон нутгийн цагаар 07:50AM-д BBC Radio 1-н The Chris Moyles Show-р анх цацагджээ.Coldplay хамтлагийн цахим хуудсанд мэдээлснээр Paradise нь Их Британий дууны чартад бичигдээгүй байна учир нь Paradise нь iTunes болон бусад татаж авах боломжтой хэрэгслүүдээр худалдаанд гарч харин физик хэлбэрээр худалдаанд гараагүй байснаас үүдэлтэй ажээ.Ийнхүү Mylo Xyloto цомог худалдаанд гарсанаар 2011 оны 10-р сарын 30нд Paradise Британы чартад бичигдэж эхэлсэн бөгөөд дебют долоо хоногтоо 14-р байранд бичигджээ.Улмаар Paradise нь 14 долоо хоногийн дараа буюу 2012 оны хамгийн анхны UK Single Chart-д тэргүүн байранд бичигдсэнээр Coldplay хамтлагийн UK Чартыг тэргүүлсэн 2дох,Viva la Vida дуунаас хойш UK Чартыг тэргүүлсэн анхны дуу болжээ.Худалдаанд гарсан цагаасаа эхлэн Paradise нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан бөгөөд 2011 онд Их Британид 410,000 хувь борлогдож Их Британы хамгийн их борлуулалттай рок дуугаар тодоржээ.

2011 оны 11-р сарын 30нд, Paradise Грэммийн шагнал гардуулах ёслолын "Шилдэг Поп/Рок дуулалтай дуу" төрөлд нэр дэвшжээ.Ийнхүү Coldplay Paradise дуугаа 2-р сарын 12нд Princess of China дуутай хамт Грэммийн шагнал гардуулах ёслолт дээр дуулжээ.

2012 оны 9-р сарын 6нд MTV Video Music Awards 2012-с Paradise нь "шилдэг рок клип" шагналын эзэн болжээ.Мөн тухайн жилийнхээ Америкийн үндэсний хоккейн лиг(NHL)-н аварга шалгаруулах Стэнлийн цомын тэмцээний Америк болон Их Британи дах телевизийн сурталчилгааны дуугаар сонгогдоод зогсохгүй Оскарын шагналын 11 төрөлд нэр дэвшсэн "Life of Pi" киноны трайлэр дуугаар сонгогджээ.

Дууны бүтээгдсэн түүх[засварлах | edit source]

2010 онд ITV телевизийн реалити шоу болох "The X Factor"-н зохион байгуулагчид Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин-с өөрсдийнхөө 7дох шоуны ялагчийн дууг зохиож өгөхийс хүсжээ.Ийнхүү Крис Мартин тэрхүү хүсэлтийН хариу болгон Paradise дуугаа зохиож байсан боловч хамтлагийн бөмбөрчин Вилл Чэмпион энэхүү дууг өөрсдийн 2011 онд гаргах Mylo Xyloto цомогтоо багтаахыг илүүд үзжээ.

Дууг бүтээсэн уран бүтээлчид[засварлах | edit source]

Шүүмжлэгчдийн үнэлгээ[засварлах | edit source]

Paradise-г томоохон хөгжмийн шүүмжлэгчид эерэгээр дүгнэсэн байдаг.Тухайлбал billboard.com "бас нэгэн сэтгэл санаа сэргээх бүтээл,тод хийл хөгжим,хурц синтез,хүнд хэмнэлтэй басс хөгжимтэй" гэж хэлэн нэмээд өнөөгийн хөгжимд дутагдаж байсан шинэ зүйлсийг гаргаж ирсэн хэмээн магтжээ.Q болон Rolling Stones сэтгүүлүүд мөн ижил төстэй дүгнэлт хийж Paradise-г сайшаажээ.Altsound.com дээрхтэй ижил дүгнэлт өгөхөөс гадна "Бөмбөрийг нь сонсоод Рианна-н дуу,харин хэмнэлийг нь сонсоод Friendly Fires-н дуу байна гэж бодохоор ялангуяа дууны эхэн хэсгийн "ooh" гэсэн хэсэг дээр.Үнэхээр тэс өөр,Крис Мартин дуугаа дуулж эхлэх хүртэл чамд энэ Coldplay-н дуу гэсэн бодол төрөхгүй боловуу.Para-Para-Paradise гэсэн дахилтыг нь сонсоод тэднийг ямар сайн гэдгийг дахин сануулж байна.Энэ дуу нь шууд таалагдаж болно яг л чад дутагдаад байсан шинэ хувцас шиг" хэмээн онцолжээ.

About.com харин энэ дуунд 3,5/5 үнэлгээ өгсөн энэ талаараа тэд "Хэдийгээр Coldplay шиг сонсогдож байгаа боловч,тэд хөгжмийн хэв маягаа өөрчилж байна,энэ нь одоо ч мөн адил сайхан мөч хэвээр.Paradise-н эхлэл хэлэх үггүй гайхамшигтай гэхдээ дуу тэр чигээрээ миний хүсэж байснаас сайн байж чадаагүй" хэмээн дүгнэсэн бол NME сэтгүүл Paradise-г магтаал шүүмжлэлийн аль алинаар нь дүгнэсэн.Үүндээ тэд "Coldplay энэ дуугаараа юу өгүүлэх гээд байгааг ойлгоход хэцүү, хөлбөмбөгийн цэнгэлдэг хүрээлэн дэх Yellow,Viva la Vida-н эрч хүчийг хуулбарлсан уу? Хэрвээ тийм энэ дуу тийм ч онц биш" гэж хэлээд цаашлаад "Хэрвээ чамд аажмаар өөрчлөгдөж байгаа Coldplay таалагдаж байгаа бол Paradise чамд таалагдана." хэмээн дүгнэжээ.

Борлуулалтын амжилт[засварлах | edit source]

Paradise нь дэлхийн 16 оронд борлуулалтаараа эхний 5 байранд багтжээ.Харин АНУ-н Биллбоард чартад 15-р байранд бичигджээ.2011 оны 9-р сарын 12нд худалдаанд гарсан Paradise Их Британы чартад тухайн үедээ бичигдээгүй бөгөөд энэ нь тэд Paradise дууныгаа физик синглийг гаргаагүйтэй холбоотой.Mylo Xyloto цомог худалдаанд гарсанаар Paradise нь 27,277 борлуулалт(Тооцогдоогүй борлуулалттайгаа нийлээд 118,547 борлуулалт) 2011 оны 10-р сарын 10ны өдрийн байдлаар хийжээ.Худалдаж авах боломжтой болсны дараагаар Их Британы iTunes дэлгүүрээр борлогдож эхлэн X Factor шоуны эцсийн шатанд тоглогджээ."Paradise" амжилтаа ахиулсаар 2011 оны 12-р сарын 18нд UK Чартад 2-р байранд бичигдсэн бол 2012 оны 1-р сарын 1 буюу бараг худалдаанд гарсанаасаа 4 сарын дараа UK Чартыг тэргүүлжээ.Ийнхүү Paradise нь 2012 Британы анхны тэргүүн сингл болоод зогсохгүй Coldplay чартыг тэргүүлсэн 2дох сингл,2011 оны Британы хамгийн их борлуулалттай рок дуугаар тус тус нэрлэгджээ.

Амьд дуулалт[засварлах | edit source]

Paradise нь анх 2011 оны 9-р сарын 9нд Францын хөгжмийн шоу болох Taratata-д дуулагджээ.Ийнхүү анх удаа дууг нь сонссон үзэгчид Paradise-г "маргаангүй" Coldplay-н түүхэнд дэх шилдэг дуугаар нэрлэжээ.2011 оны 9-р сарын 15нд Paradise нь Austin City Limits телевизийн нэвтрүүлгээр анх удаа цацагджээ.

Coldplay энэхүү дуугаа X Factor шоуны финал,Saturday Night Live нэвтрүүлэгт хөгжмийн зочноор тус тус дуулжээ.10-р сарын 28нд Coldplay Paradise-г Ellen Show дээр үзэгчдийн өмнө дуулжээ.

Paradise нь мөн 2012 оны Лондонгийн Паралимпийн хаалтын ажилгаан дээр 2 удаа дуулагджээ.2дох дуулалт дээр нь Раппер Jay-Z хамтран дуулжээ.

Клип[засварлах | edit source]

Coldplay Paradise дууныхаа клипийг Hype Williams(Viva la Vida-н клипний найруулагч)-р хийлгэхээр товлоод байжээ.Гэвч клипний зураг авалтны дараагаар Coldplay клипний шинэ хувилбарыг өөрсдийн урт хугацааны хамтрагч Mat Whitecross-р хийлгэхийг илүүд үзжээ.Coldplay Mat Whitecross-г клипний зураг авалт эхлэхээс ердөө ганцхан өдрийн өмнө өмнөх клипний зураг авалт дууссаны дараа Whitecross-г Лондон-с Өмнөд Африкруу явахаас хэдхэн цагын өмнө залгажээ.Хамтлагийн ахлагч Крис Мартин клипний ерөнхий дүр зургийг гаргасан бөгөөд байгалийн хэв маягтай байхаар тусгажээ.Ингээд зааны өмсгөл болон ганц-дугуйт түргэн хугацаанд олж авахаар болжээ.Клип 2011 оны 10-р сарын 19нд гарсан.

  1. Hogan, Marc (21 October 2011). Coldplay's 5 Most Self-Deprecating 'Colbert' Comments. Spin. 2011-10-25-д хандсан.
  2. Error on call to Template:cite web: Parameters url and title must be specified (19 January 2015).