Jump to content

II Иоханн Штраус

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

II Иоханн Штраус (Герман: Johann Baptist Strauß; 1825 оны 11 сарын 251899 оны 6 сарын 3) нь Австрийн хөгжмийн зохиолч байв.

19-р зууны Вальсанд умбасан Венад 2 хүн онцгой байв. Нэг нь И. Ланнер, нөгөө нь И. Штраус бөгөөд хоёулаа вальс зохиогчид, хоёулаа хувийн найрал хөгжимтэй, хоорондоо өрсөлдөгчид байв. Гэтэл нэг лут өрсөлдөгч гарч ирээд төдөлгүй тэднийг ялсан нь Иоханн Штраусын төрсөн хүү байлаа.

6 настайдаа анхныхаа вальсыг бичсэн И. Штраусын нэр 19-р зууны 50-аад онд Европт цууд гарчээ. Тэр 1872 онд Америкт очиж Бостон хотноо 100 мянган хүнд зориулж тусгайлан зассан байранд 14 удаа концерт тоглож, дуучин, хөгжимчин 20 мянган хүн оролцсон концертыг өөрийн туслах 100 удирдаачийн хамт тоглуулжээ. Энэ нүргээнтэй аяллынхаа дараа И. Штраус концертоо цөөлж, хошин дуурь бичиж эхэлжээ. 1870 оноос нас бартлаа 16 хошин дуурь бичсэнээс "Сарьсан багваахай", "Цыганы барон", "Хөгжөөнтэй дайн", "Венецийн шөнө" зэрэг нь ихэд алдартай юм.

Иоханн Штраус 74 насныхаа 55 жилийг уран бүтээлд зориулсан их хөдөлмөрч, хөгжөөн зугаатай хүн байв. Тэрээр ямар ч нөхцөлд, сүйх тэргэн дотор ч зохиолоо бичдэг байжээ. И. Штраус зөвхөн бүжгийн хөгжим 500 орчмийг бичсэний бараг тэн хагас нь вальс, түүнээс дэлхий дахинаа алдаршсан нь "Цэнхэр Дунай", "Венийн шугуйн үлгэр", "Жүжигчний амьдрал", "Хаврын дуун" зэрэг бүтээл юм. И. Штраус бол Венийн гэж алдаршсан сонгодог вальсийн урлагийг үндэслэсэн билээ. Алдарт "Цэнхэр Дунай" вальс нь Вена хотын сүлд дуу болж хувирсан юм.

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.
 Commons: II Иоханн Штраус – Викимедиа зураг, бичлэг, дууны сан