Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2013-01

Баяраагийн НаранбаатарДэлхийн АШТ-ий мөнгө (2007), хүрэл (2005) медальт Монгол Улсын чөлөөт бөхийн 55 кг жингийн тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин. Наранбаатар 1980 оны 3 сарын 11 (1980-03-11) (44 настай)-нд БНМАУ-ын Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ. Аав нь Төв, ээж нь Дорнод аймгийнх, хоёул цэргийн газрын эмч хүмүүс байв. Тэднийх олон газар нүүж суусаар сүүлдээ Хан-Уул дүүрэгт Биокомбинатын хажууд төвхнөсөн гэдэг. Сурагч Наранбаатар 1994 оноос Хөдөлмөр нийгэмлэгийн Намшир багшийн бөхийн секцэнд элссэн. Хожмоо Баттулга багшийн удирдлаганд бөхөөр хичээллэдэг болсон. 1997 онд Нийслэлийн 10-р дунд сургуулийг төгсөж, 2003 онд УБИС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. (Бүрэн эхээр нь унших)