Jump to content

Алан Матисон Тюринг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Алан Тюринг-с чиглүүлэгдэв)
Алан Матисон Тюринг
16 настай Тюрингийн зураг
Төрсөн
Alan Mathison Turing

1912 оны 6 сарын 23 (1912-06-23)
Их Британи, Лондон хот
Нас барсан7 June 1954(1954-06-07) (41 насалсан)
Их Британи, Чешир, Вилмслоу
ХарьяалалБритани
Alma materКэмбрижийн Кингс коллеж
Принстоны их сургууль
Known forЗогсоох асуудал
Тюринг машин
Энигмагийн криптоанализ
Автомат тооцоолон бодох төхөөрөмж
Тюрингийн шагнал
Тюринг тест
Тюринг-Механизм

Алан Матисон Тюринг (Англи: Alan Mathison Turing (1912 оны 6 сарын 23-нд төрсөн —1954 оны 6 сарын 7-нд нас барсан) — Английн нэрт математикч, логикч, криптографч, информатикийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн хүн. 1945 оны Их Британийн эзэнт гүрний медальтай, 1951 оноос Лондонгийн Хааны нийгэмлэгийн (шинжлэх ухааны) гишүүн болсон[1].

1936 онд түүний санал болгосон абстракт тооцоолон бодох машин «Тюринг машин» нь өргөн хүрээнд зориулсан компьютер юм. [2]. Энэ машин нь алгоритмын ойлголтыг томьёолох болон одоо болтол янз бүрийн онолын болон хэрэглээний судалгаанд ашиглагдаж байна. Алан Тюрингийг олон нийт информатикийн болон хиймэл оюун ухааны эцэг хэмээн үздэг билээ.[3]. Дэлхийн II дайны үед Алан Тюринг Блетчли-паркт байрлах криптоанализийн чиглэлээр ЗГ-ын код болон шифрийн сургуульд ажиллаж байв. Тэрээр Hut 8 гэх бүлгийг удирдаж байсан бөгөөд Германы усан цэргийн флотын мэдээд криптоанализ хийхэд чиглэгдэж байв. Тюринг захианы нууцлалыг эвдэх хэд хэдэн арга зохиосон бөгөөд үүн дотор Германы Энигма шифраторын нууцыг тайлахад ашиглагдаж байсан Бомбе машинд зориулсан онолын суурь бүтээл ч гэсэн орж байв.

Дайны дараа Тюринг Их Британийн физикийн үндэсний лабораторид ажиллаж байв. Энд тэрээр өөрийн төслийн дагуу дэлхийд анх удаа санах ойд хадаглагдах програмтай компьютер ACE бүтээгджээ. 1948 онд эрдэмтэн маань Манчестерийн их сургуулийн дэргэдэх Макс Ньюманы тооцоолон бодох лабораторид нэгдсэн бөгөөд тэнд Манчестерийн компьютерууд[4] бүтээхэд туслахаар оролцсон ба дараагаар нь математик биологийн талаар сонирхож эхэлжээ.

  1. http://slovari.yandex.ru/Тьюринг/БСЭ/Тьюринг%20Алан%20Матисон/%7Cзаглавие=Тьюринг[permanent dead link] Алан Матисон|издание=3-е
  2. Newman, M. H. A. (1955). "Alan Mathison Turing. 1912–1954". Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 1: 253. doi:10.1098/rsbm.1955.0019. JSTOR 769256.
  3. Homer, Steven; Selman, Alan L. (2001). Computability and Complexity Theory. p. 35. ISBN 0-387-95055-9. Татаж авсан: 13 May 2011. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  4. Leavitt 2007.