Jump to content

Баянзүрх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хөдөөгийн сумын тухай тухай Баянзүрх сум өгүүллээс үзнэ үү.
Баянзүрх дүүрэг
ᠪᠠᠶᠠᠨᠵᠢᠷᠦᠬᠡᠲᠡᠭᠦᠷᠭᠡ
Баянзүрх дүүрэг далбаа
Баянзүрх дүүрэг сүлд
Улс Монгол
Нийслэл Улаанбаатар
Найрамдлын район1965 он
Баянзүрх дүүрэг1992 он
Хороо43
Засаг захиргаа
  Засаг даргаН.Баярмөнх
Газар нутаг
  Нийт1,244.1 км2 (480.3 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 408,797
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Вэб сайтwww.bzd.ub.gov.mn

Баянзүрх (монгол бичгээр байанжирүхэ) нь Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг юм. 28 хороонд хуваагддаг.

Баянзүрх нь нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд хотын зүүн өмнөд хэсэгт оршдог. 1965 онд байгуулагдсан. Тус дүүрэгт улсын 23 цэцэрлэг, 19 дунд сургууль байдаг.

Хүн ам нь 2008 оны байдлаар 221,565 бөгөөд 1,244.1 км² газар нутагтай.[1]

Монгол Улсын нийслэл хөгжлийнхөө явцад 28 удаа нүүдэл сэлгэж 1778 онд Богд хан уулын ард, тунгалаг Туулын хөвөөнд шилжин суурьшсан бөгөөд 1786 онд одоогийн Монгол бөхийн өргөө байрлаж буй суурин дээр цэцэн хан аймгийн суурин жасаа анх байгуулагдсан нь Улаанбаатар хотын анхны тулгын чулуу тавигдаж гал голомтоо асаасан түүхтэй.

Баянзүрх дүүрэг нь 1965 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79-р зарлигаар Улаанбаатар хотын зүүн хэсэгт 65 мянган га нутаг дэвсгэрт Найрамдалын район нэртэй байгуулагдаж, 1992 онд УИХ-ын 18 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг гэгдэх болжээ.

Хороодын олон нийтэд танил болсон газрууд

[засварлах | кодоор засварлах]
Хороо Олон нийтэд танил газар
1-р хороо Сансрын тунелиэс хойшоо, Чингис зочид буудал
2-р хороо Дарь Эх, КТМС
3-р хороо Сансрын тунелиэс урагш, 2-р эмнэлэг
4-р хороо 15- р хороолол, Их засаг ИС, Сэлэнгэ ЗБ, Жоби 72
5-р хороо Жуков, Оффицер
6-р хороо 13-р хороолол оюутны хотхон, Бөхийн өргөө
7-р хороо 15-р хороолол, Туул жин пан, Баян цээл
8-р хороо Тэнгэр худалдааны төв, Цагдаагийн академи, Ботаник
9-р хороо Шар хад
10-р хороо Амгалан
11-р хороо Хонхор
12-р хороо Амгалан, Жанжин клуб
13-р хороо БЗДүүрэг, 14-р сургууль ,Sunjin grand
14-р хороо Зүүн 4 замаас Орос сүм, Нарантуул, Өгөөмөр зах
15-р хороо 13-р хороололын 3 өндөр, 122-р цэцэрлэг
16-р хороо 16-р хороолол, БХИС
17-р хороо Да хүрээ зах
18-р хороо 13-р хороолол, 84-р сургууль, Хавдар судлалын үндэсний төв
19-р хороо Цайз зах, Улаан хуаран
20-р хороо Гачуурт тосгон
21-р хороо Бага ДарьЭхийн 2-р гудамж
22-р хороо Алтан Өлгий
23-р хороо Улиастайн шинэ эцэс
24-р хороо Эрдэнэтолгой
25-р хороо 13-р хороолол Шинэ Монгол сургууль
26-р хороо Дүнжингарав
27-р хороо Дунд дарь эх болон Их дарь эхийн гудамжууд
28-р хороо Хужирбулан
  1. Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf (Memento 19. Гуравдугаар сар 2007 цахим архивт) pop2006.01.01.pdf (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт)