Jump to content

Морони

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Морони
موروني Mūrūnī
Морони is located in Comoros
Морони
Морони
Гранде Коморе арал дээрх Моронигийн байршил
Солбицол: 11°41′56.4″S, 43°15′21.6″E
Улс  Комор
Арал Гранде Коморе
Түүх  
Нийслэл хот болсон 1962
Газар нутаг  
 - Нийт км²
Хүн ам  
 - Нийт (2003) 60,200 (тооцоолол)
 - Нягтрал /км²
Цагийн бүс UTC+3

Морони (Ар. موروني Mūrūnī) нь Коморын арлуудын хамгийн том хот бөгөөд 1962 оноос нийслэлийн үүргийг гүйцэтгэж буй хот юм. Комор хэлээр Морони гэдэг нь "Галын зүрхэнд" гэсэн утгатай бөгөөд Картала уултай ойр оршдгоос ийн нэрлэгдсэн байж магадгүй.[1] 2003 оны байдлаар ойролцоогоор 60,200 оршин суугчтай байв.[2][3]

Далайн эргийн булан, хотын төв мечет

Морониг Арабын шилжин суурьшигчид 10-р зууны үед байгуулжээ.[1]

Тус хот 11°45′S 43°12′E / 11.750°S 43.200°E / -11.750; 43.200Солбицол: 11°45′S 43°12′E / 11.750°S 43.200°E / -11.750; 43.200 солбицолд, Гранде Коморе (Нгазиджа) арлын баруун эрэгт оршино. Морони хотод Хунтайж Саид Ибрахим олон улсын нисэх буудал (ОУАТХ-ны нисэх буудлын код: HAH). Түүнчлэн Африкийн эх газар болон Комор олтригийн бусад арлууд, мөн Мадагаскар зэрэг Энэтхэгийн далайн арлуудтай холбох тогтмол усан тээврийн боомт бий.

Морони хот ванилин, какао, кофе экспортолдог.

Морони хотод үзэсгэлэнтэй наран шарлагын газрууд олон бий. Мөн Ancienne Mosquée du Vendredi (Хуучин Баасан гарагийн мечет) нь жуулчдын очих дуртай газар юм.

Морони хот халуун орны чийглэг уур амьсгалтай бөгөөд жилийн турш их хур тунадас буудаг - олон жилийн дунджаас үзвэл зөвхөн аравдугаар сард л 100 мм-ээс бага хур ордог. Уг бүст орших бусад хотуудын адилаар, Моронийн жилийн дундаж температур харьцангуй тогтмол байдаг. Халуун боловч бороо хур элбэгтэй тул тийм ч тэсвэрлэхүйеэ бэрх биш байна.

Морони
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
364
 
34
20
 
 
293
 
34
20
 
 
279
 
35
20
 
 
316
 
34
20
 
 
256
 
33
17
 
 
266
 
32
14
 
 
244
 
31
14
 
 
150
 
31
14
 
 
108
 
31
15
 
 
97
 
33
16
 
 
108
 
34
18
 
 
219
 
36
19
Температур °CТунадас мм
Эх сурвалж: http://worldweather.wmo.int/en/city.html?cityId=311
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Морони
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 34 34 35 34 33 32 31 31 31 33 34 36 Ø 33.2
Мин. Температур (°C) 20 20 20 20 17 14 14 14 15 16 18 19 Ø 17.2
Тунадас (мм) 364 293 279 316 256 266 244 150 108 97 108 219 Σ 2,700
Нартай цаг (h/d) 187 177 225 192 232 231 236 232 221 237 230 212 Ø 218
Бороотой өдөр (d) 18 16 18 18 12 12 12 10 11 12 12 16 Σ 167
Агаарын чийгшил (%) 79 77 76 74 69 66 65 65 70 73 69 72 Ø 71.2
Т
е
м
п
е
р
а
т
у
р
34
20
34
20
35
20
34
20
33
17
32
14
31
14
31
14
31
15
33
16
34
18
36
19
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
364
293
279
316
256
266
244
150
108
97
108
219
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
 Commons: Морони – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Морони – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. 1.0 1.1 "Lonelyplanet.com". Lonelyplanet.com. Татаж авсан: 2010-07-03.
  2. "USA Today Travel Guides". Archived from the original on 2007-09-27. Татаж авсан: 2012-05-27.
  3. Encyclopædia Britannica (2008-04-24). "Encyclopædia Britannica". Britannica.com. Татаж авсан: 2010-07-03.