Нисэх онгоц тээгч хөлөг онгоц
Нисэх онгоц тээгч хөлөг онгоц - (англи. Aircraft carrier, орос. Авианосец, франц. Porte-avions) -Цэргийн нисэх онгоцны үндсэн баазаас алслагдсан тэнгист цэргийн нисэхийн бүлгүүдийг тэвшин дээрээ байрлуулан, тээж ашиглах зориулалттай байлдааны хөлөг онгоц юм. Өөрөөр хэлбэл, нисэх онгоц тээгч хөлөг онгоц нь задгай далайд цэргийн үйл ажиллагаа явуулдаг "хөдөлгөөнт агаарын цэргийн бааз" юм. Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны цохилтын гол хүч бол байлдааны нисэх онгоц (цөмийн зэвсэг тээвэрлэдэг онгоцнууд) болон төрөл бүрийн туслах онгоц, нисдэг тэрэг (ялангуяа аврах онгоц) хоёуланг нь багтааж болох агаарын цэргийн анги юм. Дэлхийн 8 улс л нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой байна.
Нисэх онгоц тээгч нь нисэх онгоцны тавцан болон нисэх онгоц, нисдэг тэрэгний хөөрөх, буух, суурилуулах бусад хэрэгслээр (ялангуяа ангарын тавцан, агаарын хөлөгт үйлчлэх, цэнэглэх, зэвсэглэх техникийн хэрэгсэл), удирдах, дэмжих хэрэгслээр тоноглогдсон байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]ХХ-р зууны эхэн үеэс агаарын тээвэр хурдацтай хөгжих болсон тул улс орнуудын тэнгисийн цэргийн хүчин нисэх онгоц ашиглах боломжийг судлаж эхэлсэн байна. Эхэндээ онгоцыг тагнуулын зорилгоор ашиглах ёстой гэж үздэг байсан бол удалгүй нисэх онгоцны үйлдвэрлэл хөгжиж, нисдэг машинуудын шинж чанар сайжрахын хэрээр нисэх онгоцнуудыг бөмбөгдөх, торпедо зориулалтаар ашиглахнь онцгой чухал болохыг ойлгосон байна.
Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны ерөнхий зарчмыг 1908 онд Францад суугаа АНУ-ын тэнгисийн цэргийн атташегийн илтгэлд туссан байна. Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тухай ойлголтыг 1909 онд хэвлэгдсэн францын инженер Клэмон Адер (франц. Clément Ader; 1841—1925) -ын "Цэргийн нисэх хүчин (франц. L'Aviation Militaire) нэртэй номонд илүү дэлгэрэнгүй тайлбарласан байдаг юм.
1910 оны 11-р сарын 14-нд анх америкийн цэргийн нисгэгч Южин Б. Эли хөнгөн "Бирминхэм" (англи. USS Birmingham (CL-2)) хөлөг онгоцны хамар хэсэгт хөөрөх зориулалттай модон талбайгаас хөөрсөн байна. Үүнээс 2 сарын дараа 1911 оны 1-р сарын 18-нд мөн тэр нисгэгч «Пенсильвани» (англи. USS Pennsylvania) хуягт хөлөг онгоц дээр тусгайлан угсарсан модон хөөрөх талбай дээр буугаад удалгүй тэндээсээ эргээд хөөрсөн байна.
Анхны жинхэнэ нисэх онгоц тээгч хөлөг онгоц (усанд буудаг нисэх онгоц тээвэрлэсэн ч) -г 1915 онд ашиглалтад орсон Британийн нисэх онгоц тээгч "HMS Ark Royal" байсан юм. Уг нисэх онгоц тээгч хөлөг онгоц нь Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож, Туркийн байрлалыг нисэх онгоцоороо бөмбөгдөж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед дараах орнууд нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой байсан.
[засварлах | кодоор засварлах]Үүнд:
- Их Британи:
- «Аргус»/HMS Argus/, «Курейжес»/HMS Courageous/, «Глориус» /HMS Glorious /, «Фьюриес»/HMS Furious/ ,"Игл"/ HMS Eagle /, «Хермес»/HMS Hermes/, «Арк Ройал»/HMS Ark Royal/, «Илластриес».
- Франц:
- «Беарн»(франц. Béarn)
- АНУ:
- «Лэнгли» (англи. CV-1 Langley) , «Лексингтон» (USS Lexington (CV-2)) , «Саратога» (USS Saratoga (CV-3)) , «Уосп» (англи. USS Wasp (CV-7)), «Энтерпрайз» (англи. USS Enterprise (CV-6)) , «Йорктаун» (англи. USS Yorktown (CV-5)) , «Хорнет» (англи. USS Hornet (CV-8)), «Рейнжер» (англи. USS Ranger (CV-4)).
- Япон:
Германд Graf Zeppelin нисэх онгоц тээгч хөлөг баригдаж байсан боловч байлдааны ажиллагаанд оролцож байгаагүй бөгөөд түүнд зориулж тээвэрлэгч онгоц бүтээгээгүй юм. Итали улс нисэх онгоц тээгч хөлөг онгоцгүй байсан бөгөөд дайны үед нэг ч төсөл хэрэгжүүлээгүй юм. ЗХУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд нэг ч нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц байгаагүй юм.
Орчин үе
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш өнөөг хүртэл нисэх онгоц тээгчийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин янз бүрийн мөргөлдөөнд (Вьетнам, Иран-Иракийн дайн, Афганистан, Косово), Британийн тэнгисийн цэргийн хүчин (Фолкландын дайн, Югослав) идэвхтэй ашиглаж байсан. Францын Тэнгисийн цэргийн хүчин (Энэтхэг-хятад, Ливан, Босни, Косово, Ливи).
Цөмийн хөдөлгүүртэй анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц 1961 онд ашиглалтад орсон. Энэ бол дэлхийн байлдааны хөлөг онгоцнуудаас хамгийн урт (342.3 метр) бүхий Америкийн Тэнгисийн цэргийн "Enterprise" (англи. USS Enterprise (CVN-65)) юм.
ЗХУ 1967 онд "Минск", "Киев", "Новороссийск", "Баку" нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудыг барьж, Як-38 босоо хөөрч, буух онгоц (VTOL) байрлуулсан юм. 1991 онд Оросын Зэвсэгт хүчин "Адмирал Кузнецов" нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг зэвсэглэлд авсан байна.
БНХАУ 2024 оны байдлаар "Ляонин", "Шаньдун", "Фужянь" зэрэг 3 нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой болоод байна.
АНУ нь нисэх онгоц тээгч хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч гүрэн хэвээр байна. Одоогийн байдлаар Жералд Форд төслийн өөр хоёр нисэх онгоц тээгч хөлөг онгоц барихаар төлөвлөж байна. Их Британи 2017 онд ашиглалтад орсон HMS Queen Elizabeth цувралын тэргүүлэгч хоёр орчин үеийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээхээр төлөвлөж байна. Орос улсад мөн 50-100 мянган тоннын багтаамжтай цөмийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц барихаар төлөвлөж байна (23000E "Шторм" төсөл). Нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээх өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг Энэтхэг, Хятад улсууд хэрэгжүүлж байна.
Үүрэг гүйцэтгэж буй онгоц тээгч хөлөг онгоцнууд
[засварлах | кодоор засварлах]Дугаар | Нэр | Улс | Усан эзэлхүүн, тонн | Тээх онгоцны тоо | Барьж эхэлсэн он | Усанд буулгасан он | Зэвсэглэлд авсан өдөр, сар, он | Тэмдэглэл |
---|---|---|---|---|---|---|---|---|
CVN-68 | «Нимиц» | АНУ | 100 020 | 90 | 22.06.1968 | 13.05.1972 | 03.05.1975 | Цөмийн хөдөлгүүр |
CVN-69 | «Дуайт Эйзенхауэр» | АНУ | 101 600 | 90 | 15.08.1970 | 11.10.1975 | 18.10.1977 | Цөмийн хөдөлгүүр |
CVN-70 | «Карл Винсон» | АНУ | 101 300 | 90 | 11.10.1975 | 15.03.1980 | 13.05.1982 | Цөмийн хөдөлгүүр |
CVN-71 | «Теодор Рузвельт» | АНУ | 104 600 | 90 | 31.10.1980 | 27.10.1985 | 25.10.1986 | Цөмийн хөдөлгүүр |
CVN-72 | «Авраам Линкольн» | АНУ | 104 112 | 90 | 03.11.1984 | 13.02.1988 | 11.11.1989 | Цөмийн хөдөлгүүр |
CVN-73 | «Жорж Вашингтон» | АНУ | 104 200 | 90 | 25.08.1986 | 21.07.1990 | 04.06.1992 | Цөмийн хөдөлгүүр |
CVN-74 | «Жон Стеннис» | АНУ | 103 300 | 90 | 13.03.1991 | 11.11.1993 | 09.12.1995 | Цөмийн хөдөлгүүр |
CVN-75 | «Харри Трумэн» | АНУ | 103 900 | 90 | 29.11.1993 | 07.09.1996 | 25.07.1998 | Цөмийн хөдөлгүүр |
CVN-76 | «Рональд Рейган» | АНУ | 101 400 | 90 | 12.02.1998 | 04.03.2001 | 12.07.2003 | Цөмийн хөдөлгүүр |
CVN-77 | «Жорж Буш» | АНУ | 100 000 | 90 | 06.09.2003 | 09.10.2006 | 10.01.2009 | Цөмийн хөдөлгүүр |
CVN-78 | «Жеральд Форд» | АНУ | 100 000 | 90 | 13.11.2009 | 09.11.2013 | 31.05.2017 | Цөмийн хөдөлгүүр |
R08 | «Элизабет хатан хаан» | Их Британи | 70 600 | 40 | 07.07.2009 | 17.07.2014 | 07.12.2017 | |
R09 | «Уэльсийн ханхүү» | Их Британи | 70 600 | 40 | 26.05.2011 | 21.12.2017 | 10.12.2019 | |
CV-17 | «Шаньдун» | БНХАУ | 70 000 | 36 | 2013 | 26.04.2017 | 17.12.2019 | |
CV16 | «Ляонин» | БНХАУ | 70 500 | 36 | 06.12.1985 | 25.11.1988 | 25.09.2012 | «Варяг» онгоцны суурин дээр барьсан |
R91 | «Шарль де Голль» | Франц | 42 000 | 40 | 14.04.1989 | 07.05.1994 | 18.05.2001 | Цөмийн хөдөлгүүр |
R31 | «Викрамадитья» | Энэтхэг | 45 000 | 36 | 26.12.1978 | 31.03.1982 | 16.11.2013 | «Адмирал Горшков» онгоцны суурин дээр барьсан |
IAC-1 | «Викрант» | Энэтхэг | 40 000 | 40 | 28.02.2009 | 29.12.2011 | 2022 | |
550 | «Кавур» | Итали | 35 000 | 30 | 17.07.2001 | 20.07.2004 | 27.03.2007 | |
551 | «Жузеппе Гарибальди» | Итали | 13 850 | 18 | 26.03.1981 | 04.07.1983 | 30.09.1985 | |
911 | «Чакри Нарубет» | Таиланд | 11 485 | 14 | 12.07.1994 | 20.01.1996 | 27.03.1997 |