Нэгдсэн Орос
Нэгдсэн Орос Единая Россия | |
---|---|
Удирдагч | Дмитрий Медведев[1] |
Ерөнхий Нарийн Бичгийн Дарга | Андрей Турчак |
Парламентын Бүлгэмийн Дарга | Сергей Неверов |
Үүсгэн байгуулагчид | |
Байгуулагдсан | 12 сарын 1, 2001 |
Нэгдэж үүсгэсэн намууд | |
Төв байр | 39-р барилга, Кутузовын өргөн чөлөө, Москва, Орос. 121170[2] |
Залуучуудын жигүүр | Нэгдсэн Оросын Залуу Гвард[3] |
Гишүүдийн тоо (2013) | 2,073,772[4] |
Үзэл баримтлал | |
Улс төрийн жигүүр | Бүх Нийтийн Нам[12] |
Үндэсний харъяалал | Бүх Оросын Ардын фронт |
Өнгө(нүүд) | Цагаан, Хөх, Улаан (Оросын триколор) |
Холбооны Зөвлөлийн суудал[13] | 142 / 170 |
Төрийн Думын суудал | 325 / 450 |
Захирагч | 58 / 85 |
Аймгийн парламентын суудал | 2,849 / 3,980 |
Сайд | 20 / 31 |
Цахим холбоос | |
er.ru |
Нэгдсэн Орос нам (Оросоор: Единая Россия) бол Оросын улс төрийн намуудын цөм бөгөөд тус улсын хамгийн том нам нь, одоогоор Төрийн Думын 450 суудлаас 238 суудлыг эзэлж байна. Тус нам 2001 оны 12 сард Нэгдэл болон Эх орон-Бүх Орос намууд нэгдсэний үндсэнд байгуулагдсан. Үзэл сурталаараа Оросын консерватив нам өөрөө нэгдсэн нь ерөнхийлөгчийн удирдлага бүхий бодлогоор дэмжигдсэн. Тус нам одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Владимир Путинтай ойр холбоотой,тэрээр намын өмнөх тэргүүн байсан ба одоо Нэгдсэн Орос намын Удирдах зөвлөлд багтдаг, тус намын амжилтын түлхүүр нь байж, эдийн засгийн өсөлтөд намын оролцоог (Путины дэмжлэгтэйгээр) бий болгосон. Хэдийгээр намын алдар нэр 2007 оны Думын сонгуульд 64.4% санал авч оргил цэгтээ хүрч байсан ч 2011 оны сонгуульд 49.32% болж буурсан, үүний дүнд улс орондоо хамгийн олон нийтийг хамарсан намаас хөндийрч, Коммунист нам (19.19%) мөн толгойлох болсон. Оросын одоогийн ерөнхий сайд, ерөнхийлөгч асан Дмитрий Медведев 2012 оны 5-р сарын 26-наас Нэгдсэн Орос намын, 2011 оны 9-р сарын 24-нөөс Төрийн Дум дахь Нэгдсэн Орос намын тэргүүнээр ажиллаж байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Үүсэл
[засварлах | кодоор засварлах]Нэгдсэн Орос нам үүсэх урьдач нөхцөл нь Нэгдэлд тулгамдсан саад байсан ба энэ нь Юрий Лужковоор удирдуулсан Эх орон-Бүх Орос (OVR) намын давамгай амжилтаас сэргийлэх үүднээс 1999 оны 12 сарын Думын сонгууль болохоос 3 сарын өмнө байгуулагдсан. Кремлийн гишүүдийн эрчимтэй дэмжлэгээр байгуулагдсан нь OVR-ийн гарцаагүй ялалт шиг харагдахаас сэргийлсэнд оршино. Тэд Ерөнхийлөгч Борис Ельциний үед нам нь олон нийтийг хамарч чадаагүй, Ерөнхий сайд Владимир Путины нэр алдар өсөөгүй байснаар Нэгдэл амжилтыг өөрчлөн гэж таамаглаж байгаагүй. Тус шинэ нам OVR-ийн мөрийн хөтөлбөрийг дууриаж эрх мэдэл болон прагматизмд түлхүү ач холбогдол өгснөөрөө бүтэлгүйтсэн. Онцгой байдлын сайд Сергей Шойгу намын тэргүүнээр томилогдсон.
1999 оны намар Ерөнхий сайд Путины олонхиор хүлээн зөвшөөрөгдөх байдал эрчимтэй өссөн явдал нь тэр Дагестаны Чеченүүдийн халдлага, Москва болон бусад хотуудад хийж буй террорист бөмбөгдөлтийн хариу болгон Чечений Бүгд найрамдах улсын тэрслүү бослогын эсрэг шийдвэртэйгээр цэрэг илгээсэнтэй холбоотой юм. Путины уг тэмцэлт бодлогыг ард олон болоод Борис Березовскийн өмчлөлтэй OРT телевиз болон төрийн өмчлөлтэй RTR телевизүүд эерэгээр илэрхийлэн дэмжиж байсан.
1999 оны Төрийн Думын сонгууль
[засварлах | кодоор засварлах]Үүсгэн байгуулагчийн төсөөлж байснаас эсрэгээр, Нэгдэлийн сонгуулийн кампанит ажил асар их амжилттай ажиллаж, нийт саналын 23.3% ийн санал авч, OVRийн авсан 13.3%-ийн саналаас харьцангуй давуу байж, 24.3%-ийн санал авсан Коммунист намтай энэ зэрэгцэх болсон. Ерөнхий сайдын нэр хүнд Нэгдэлийн ялалтад эргэлзээгүй нөлөөлсөн. Сонгуулийн үр дүн мөн 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Путин цэвэр ялахад хүргэж, Ю.Лужков, Евгений Примаков нарыг ялагдал хүлээхэд хүргэсэн. Б.Ельцин мөн Путиныг дэмжин 1999 оны 12-р сарын 31-нд эрх мэдлээ шилжүүлэн өгсөн юм.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Албан ёсны цахим хуудас Төрийн Дум дахь намын бүлгийн цахим хуудас Намын залуучуудын жигүүр Намын дэмжигчдийн хэлэлцүүлэг
Бусад
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Не вошедший в первую пятерку Медведев останется председателем ЕР". interfax.ru.
- ↑ "Единая Россия официальный сайт Партии / Пресс-служба / Контакты". er.ru. Archived from the original on 17 September 2020. Татаж авсан: 20 February 2017.
- ↑ "Rechtspopulisten - AfD-Jugend und Putin-Jugend verbünden sich" [Right-wing populists - AfD youth and Putin youth join forces]. Spiegel Online (герман хэлээр). 23 April 2016. Татаж авсан: 24 December 2017.
- ↑ ИНФОРМАЦИЯ о численности членов Всероссийской политической партии "ЕДИНАЯ РОССИЯ" в каждом из ее региональных отделений (по состоянию на 1 января 2011 года) [Information on the number of members of the political party "UNITED RUSSIA" in each of its regional offices (as at 1 January 2011)] (орос хэлээр). minjust.ru. 1 February 2011. Archived from the original (DOC) on 25 October 2012. Татаж авсан: 30 March 2015.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedMezhuev115
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedWhite2011_362
- ↑ "В Кремле рассказали о правом сдвиге "Единой России"" [The Kremlin talks about the right shift of "United Russia"] (орос хэлээр). RBK Group. Татаж авсан: 25 December 2017.
- ↑ Laruelle, Marlène (2009). "Nationalism as Conservative Centrism: United Russia". In the Name of the Nation. New York: Palgrave Macmillan. pp. 119–152. doi:10.1057/9780230101234_5. ISBN 978-1-349-38117-3.
- ↑ Nordsieck, Wolfram (2016). "Russia". Parties and Elections in Europe. Татаж авсан: 20 August 2018.
- ↑ Sakwa, Richard (2013). Power and Policy in Putin's Russia. Routledge. p. 7. ISBN 978-1-317-98994-3. Татаж авсан: 14 October 2017.
- ↑ de Vogel, Sasha (25 October 2012). "New Russian "Patriots"". The Institute of Modern Russia. Archived from the original on 5 Наймдугаар сар 2017. Татаж авсан: 26 May 2017.
- ↑ Chen, Cheng (2016). The Return of Ideology: The Search for Regime Identities in Postcommunist Russia and China. University of Michigan Press. p. 87. ISBN 978-0-472-11993-6. Татаж авсан: 30 October 2017.
- ↑ "Единая Россия официальный сайт Партии / Кто есть кто / Члены Совета Федерации РФ - члены партии "Единая Россия"". er.ru. Archived from the original on 14 June 2016. Татаж авсан: 16 June 2016.