Өгийнуур сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б робот Нэмж байна: ru:Угийнуур (Архангай)
Мөр 12: Мөр 12:
[[en:Ögii nuur, Arkhangai]]
[[en:Ögii nuur, Arkhangai]]
[[mk:Оги нур, Архангај]]
[[mk:Оги нур, Архангај]]
[[ru:Угийнуур (Архангай)]]

07:22, 31 Аравдугаар сар 2010-ий байдлаарх засвар

Өгийнуур сум нь Архангай аймгийн сум юм. Сумын төв нь аймгийн төв Цэцэрлэгээс 100 гаруй км зайд оршино. Тамирын гол ба Орхон голын уулзварын орчимд байрлах тус сум нь Өгий нуурын нэрээр нэрлэгджээ.

Байгаль орчин: БОАЖЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага хамтран хэрэгжүүлж буй ус намгархаг газрын экосистем хамгаалах, зохистой ашиглах голын сав газрын менежментийн загвар төслийн хүрээнд Өгий нуурын Мэдээлэл, сургалтын төвийг нээжээ. Төвийн үйл ажиллагааг 2010 онд манай тал хүлээн авч бие даалган ажиллуулах юм. Энэ онд ашиглалтын өмнөх захиргааг байгуулан ажилд нь оруулав. Үйл ажиллагааг нь цаашид идэвхжүүлэхэд яам, аймаг орон нутгийн засаг захиргаа, Өгийнуурын ард иргэдийн хамтын ажиллагаа чухал юм. Мэдээлэл, сургалтын төвийн нээлтэд БОАЖ-ын сайд Л.Гансүх, Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь болон яамны газрын дарга нар, мөн Монгол улсад суугаа Японы Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Като Ёшико, Монгол дахь ЖАЙКА-ын төлөөлөгчийн газрын орлогч дарга Онүки Казутоши, Архангай аймгийн засаг дарга Д.Цэдэндамбаа, Өгийнуур сумын засаг дарга Ч.Нямдаваа, тамгын газрын дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо. 1998 онд Рамсарын гэрээнд бүртгэсэн Өгий нуурын ус, намгархаг газрын экосистем хамгаалах анхны загвар төслийг Япон улсын техникийн хамтын ажиллагааны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж нуурын ус намгархаг газрыг цогцоор нь хамгаалах, орон нутгийн байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүний эерэг үйл ажиллагааг идэвхжүүлэхээр анхны Мэдээлэл, сургалтын төв байгуулсан аж.

Загвар:Архангай

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.