Харсун бэгбаатар
Appearance
Харсун бэгбаатар | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Surnia ulula (Карл Линней, 1758) |
Харсун бэгбаатар (Surnia ulula) нь дунд хэмжээний шар шувуу юм. Surnia төрлийн ганц амьд зүйл болно.
Энэ шувуу нь 35-43 см урт, далавчаа дэлгэхэд 69-82 см. Бөөрөнхий толгой, шар нүдтэй ба далавчны хэлбэр, урт сүүл нь шонхор шувуутай төстэй. Харсун бэгбаатар Хойд Америк, Евразийн ой тайгад нутаглан, модны хонгил нүх, эсвэл өөр томхон шувууны орхисон үүрэнд амьдардаг.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Тэд оготно, зурам зэрэг мэрэгч, хөөндэй гэх мэт шувуу барьж иднэ. Харсун бэгбаатар маш сайн сонсголтой ба мэрэгчдийн гаргасан чимээгээр цасруу шунган барьдаг байна.
Энэ шувуу нь нүүдэллэхгүй ба өдрийн цагт идэвхтэй, шөнө унтдаг аж.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Surnia ulula – Викимедиа дуу дүрсний сан
- Northern Hawk Owl videos, photos & sounds on the Internet Bird Collection
- Northern Hawk Owl - Cornell Lab of Ornithology
- Northern Hawk Owl Information and Photos