Jump to content

Хөхжин хатан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөхжин хатан (1240-1300)бол Хубилай хааны хоёрдугаар хүү Чингим ноёны их хатан юм. Тэрээр Хонгирад овгийн хүн юм.Түүний эцэг эх нь тодорхойгүй. Чингим хунтайжид Гамала жинь ван, Дармабала тайж, Төмөр Өлзийт хаан нарыг төрүүлж өгсөн юм. Түүнийг бас Балан эгч гэж авгайлж дуудаг байжээ.

1294 онд бага хүү Төмөр нь Монгол нутгаас залагдан ирж Шанду хотноо хаан ширээнд суусан. Тус ондоо хуан тайху буюу хатан эхээр өргөмжлөгдсөн. 1300 онд таалал төгссөн. Өлзийт Төмөр хаан дараа нь Богдын хишигт төрийн хатан (徽仁裕聖皇后) [1] гэж нэхэн өргөмжилсөн. 1310 онд Хайсан хаан Богдын хишигт үзэсгэлэнт өршөөлт төрийн хатан [2] гэж нэмж өргөмжилжээ, өвгөдийн сүмд Чингим Юйзун хааны тахилын танхимд тавьжээ.

Өмнөх
байхгүй
Юань улсын хатан эх
1294-1300
Дараах
Тажи хатан
  1. Д.Идэр "Юань улсын их хатад" УБ., 2016. 144 дэх тал
  2. Д.Идэр "Юань улсын их хатад" УБ., 2016. 144 дэх тал