Цагаанхөмсөг хөмрөг
Цагаанхөмсөг хөмрөг | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Emberiza cia (Карл Линней, 1766) |
Цагаанхөмсөг хөмрөг, Emberiza cia, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд Африкийн баруун хойд, өмнөд Европ, зүүн ба төв Ази, Монгол, Гималайн нуруу зэрэг газраар тархан амьдардаг. Цагаанхөмсөг хөмрөг нь задгай, хад чулуутай уулархаг хуурай газар нутаглана. Газар эсвэл намхан бутанд үүр засаж, 3-5 сааралдуу өндөг гаргах ба ангаахайгаа өсгөх үедээ хорхой шавьж барьдаг. Бусад үед голдуу үр тариагаар хооллоно.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Энэхүү шувуу нь 16 см урт, үржлийн улирлын үед эрэгчингийн нуруун хэсэг хүрэн, толгой нь цайвар саарал өнгөтэй ба хар судалтай байдаг.
Эмэгчин нь өвөр хэсэг нь цайвар, бор сааралдуу нуруутай ба нас бие гүйцээгүй залуу шувуутай адил зүстэй байна. Гэхдээ залуу хөмрөгийн толгой нь судалтайгаар ялгаатай. Өдний өнгө зүсээр ялгасан нийт 4 угсаа бий.