Цагаригт далайн хав
Appearance
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Pusa hispida (Schreber, 1775) | ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
|
Цагаригт далайн хав (Pusa hispida), нь хойд зүгийн далайн эрэг, арлаар тархан нутаглах чихгүй далайн хав юм.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Нас бие гүйцсэн цагаригт далайн хав 85-160 см урт, 40-90 кг жинтэй. Арьс нь цайвар саарал өнгөтэй ба хар цоохор цагариг хэлбэрийн толботой байна. Тэд жижиг толгой, богино бандгар биетэй.
Амьдрал
[засварлах | кодоор засварлах]Эмэгчин далайн хав нь 5-7 насандаа үржилд орох нас бие гүйцэх ба эрэгчин нь 6-8 настайд ажээ. Голдуу 3-4 сард зулзагалана. Тэдний байгаль дахь гол махчин амьтад нь алуурчин халим, цагаан баавгай, чоно, нохой зээх зэрэг юм.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Тэд голдуу жижиг загас болон сам хорхой зэргээр хооллоно.
Дэд зүйлүүд
[засварлах | кодоор засварлах]- Pusa hispida hispida: Европ, Орос, Канад, Аляска, Гренландын эргүүд.
- Pusa hispida krascheninikovi: Берингийн тэнгисийн хойд хэсэг.
- Pusa hispida ochotensis: Камчаткын хойг
- Pusa hispida botnica Балтын тэнгис, Финландын булан
- Pusa hispida ladogensis Ладога нуур
- Pusa hispida saimensis (Зөвхөн Финландын Сайма нуурт амьдрах ба 250 орчим тоотой үлдээд буй, маш ховордсон дэд зүйл юм.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Phoca hispida – Викимедиа зураг, бичлэг, дууны сан