Цахилгаан эсэргүүцэл
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Цахилгаан соронзон | ||
---|---|---|
Цахилгаан · Соронзон | ||
| ||
| ||
| ||
| ||
| ||
Цахилгаан дамжуулагчаар цахилгаан гүйдэл гүйх үед дамжуулагчаас цахилгаан гүйдэлд саад болж буй хэмжигдэхүүнийг цахилгаан эсэргүүцэл гэнэ. Латин цагаан толгойн R үсгээр тэмдэглэдэг. Эсэргүүцлийн урвуу хэмжигдэхүүнийг цахилгаан дамжуулал гэдэг.
Хэт дамжуулагчаас бусад бүх биет цахилгаан эсэргүүцэлтэй байдаг. Нэгэн жигд хөндлөн огтлолын талбайтай биетийн эсэргүүцэл нь түүний цахилгаан эсэргүүцэх чадвар болон уртад шууд пропорциональ, хөндлөн огтлолын талбайд урвуу пропорциональ хамааралтай байдаг:
энд
- "l" нь биеийн урт
- "S" нь биеийн хөндлөн огтлолын талбай
- "ρ" нь материалын хувийн эсэргүүцэл юм
Цахилгаан эсэргүүцэл нь зарим талаараа механикийн үрэлтийн ойлголттой төстэй байдаг. Цахилгаан эсэргүүцэлийн СИ ситемийн нэгж нь ом бөгөөд түүнийг Ω грек үсгээр товъёолдог. Биеийн эсэргүүцэл нь тухайн биеийн өгөгдсөн хэсгийн потенциалын ялгаварын хувьд түүгээр нэвтрэн өнгөрөх цахилгаан гүйдлийн хэмжээг тодорхойлдог.
энд
- R нь биеийн эсэргүүцэл, омоор хэмжигдсэн бөгөөд омыг J·s/C2-ээр илэрхийлж болно
- U биеийн тухайн хэсгийн потенциалын ялгавар, вольтоор илэрхийлэгдэнэ
- I биеээр гүйх цахилгаан гүйдэл, ампер
Энэхүү харьцааг Омын хууль гэдэг.
Олон янзын материал, мөн нөхцөлөөсөө хамаараад цахилгаан эсэргүүцэлийг потенциалын ялгаварын хэмжээ болон гүйдлийн хэмжээнээс хамаардаг гэж үзэж болохгүй. Эсэргүүцэл R нь потенциалын ялгаварын хэмжээ болон гүйдлийн хэмжээнээс хамаарахгүй тогтмол бөгөөд тухайн биетийн хувийн шинж чанараас хамаардаг.