Jump to content

Шэньян

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шэньян
沈阳市
Шэньян хотын үзэмж
Мүгдэн ордны Дажэн танхим
Мүгдэн ордны агаарын үзэмж
Map
Ляонин дахь Шэньян хотын харьяаллын байршил
Ляонин дахь Шэньян хотын харьяаллын байршил
Шэньян is located in Ляонин
Шэньян
Шэньян
Ляонин дахь хотын төвийн байршил
Шэньян is located in Дорнод Хятад
Шэньян
Шэньян
Шэньян (Дорнод Хятад)
Шэньян is located in Хятад
Шэньян
Шэньян
Шэньян (Хятад)
Солбицол (Шифү талбай (市府广场)): 41°48′09″N 123°25′41″E / 41.80250°N 123.42806°E / 41.80250; 123.42806Солбицол: 41°48′09″N 123°25′41″E / 41.80250°N 123.42806°E / 41.80250; 123.42806
Улс Хятад
МужЛяонин
Захиргааны төвХүньнань дүүрэг
Хошууны түвшин13
Засаг захиргаа
  ТөрөлТал мужийн дайтай хот
  БиетШэньян Хоты Ардын Их Хурал
  ХКН-ын НБДЖан Лэй
  Хурлын даргаФү Жунвэй
  Хотын даргаВан Шиньвэй
  ХАУТЗЗ-ийн даргаХань Дунтай
Газар нутаг
  Тойргийн & тал мужийн дайтай хот[1]12,869 км2 (4,969 бээр2)
  Хотын нутаг
3,658.2 км2 (1,412.4 бээр2)
  Бөөгнөрөл
4,222.2 км2 (1,630.2 бээр2)
Өндөр
55 м (180 фут)
Хүн ам
 (2020 тооллого)[2]
  Тойргийн & тал мужийн дайтай хот[1]9,070,093
  Нягтрал700/км2 (1,800/бээр2)
  Хотын нутаг
7,885,142
  Нягтрал2,200/км2 (5,600/бээр2)
  Бөөгнөрөл
8,192,848
  Нягтрал1,900/км2 (5,000/бээр2)
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Шуудангийн код
110000
Бүсийн дугаар24
ISO 3166 кодCN-LN-01
Улсын дугаарын угтвар辽A
ДНБ (2017)CNY 586.5 тэрбум
(USD 86.87 тэрбум)[3]
 - per capitaCNY 70,722
(USD 10,475)[3]
Уур амьсгалDwa
Вэб сайтwww.shenyang.gov.cn
Шэньян
"Мүгдэн" манж хэлээр
Хятад нэр
Хялбаршуулсан沈阳
Уламжлалт瀋陽
ПиньиньShěnyáng
Шууд утга"Шэнь [голын] умард эрэг"
Mukden
Хятад хэл盛京
ПиньиньShèngjīng
ШууданMukden
Шууд утга"Хөгжил дэвшил" (Манж); "Хөгжилтэй нийслэл" (Хятад)
Манж нэр
Манж бичигᠰᡳᠮᡳᠶᠠᠨ/ᠮᡠᡴ᠋ᡩᡝᠨ
Латинчлалsimiyan/mukden

Шэньян- Хятад улсын Ляонин мужийн засаг захиргааны төв, бөгөөд тал мужийн дайтай хот 2010 оны байдлаар 8.1 сая хүн амьдран сууж байна. Энэ хотын нэрийг эртний судар бичигт Манжуурын нийслэл Мүгдэн хэмээн бичиж тэмдэглэсээр иржээ.

1625 онд Манжийн хаан Нурхачи нийслэлээ энд нүүлгэх үед хотын хятад нэрийг Шэнжин (хятад. 盛京) гэж байсан бол Манж нар Мүгдэн гэж нэрлэжээ. 1657 онд тус хот нь Фэнтяаны (хятад: 奉天府) засгийн газрын суудал болсон тул энэ үеийн олон сурвалжид үүнийг "Фэнтянь" гэж нэрлэдэг байв.

1900 онд Ихэтуанийн бослогын буюу Боксчдын бослогын үеэр оросын эзэн хааны армийн серб гаралтай дэслэгч генерал Деан Суботич Мүгдэн хотыг эзэлсний дараа хятадуудын дээрэмийг зогсоож, дэг журмыг сэргээх арга хэмжээ авч хотод үлдсэн оршин суугчид талархаж байжээ. Орос цэргүүдийн оролцооны ачаар Мүгдэний нэлээд хэсэг нь дээрэм тонуулаас аврагдсан гэдэг.

1905 он хүртэл Орос-Японы дайны шийдвэрлэх хуурай газрын тулаан болох Мүгдэн дахь мөргөлдөөн болтол тус хот Хятад дахь Оросын эзэнт гүрний түшиц газар байсан юм. Мүгдэний тулаанаар оросууп япончуудад хотыг алдагдсан байна.

Шинхайн хувьсгалын дараа хотыг Манжийн нэрээр “Мүгдэн” биш, харин хятадаар “Фэнтянь” гэж нэрлэх болсон. 1920-иод оны үед тус хот нь 1928 онд Хуангутуны үйл явдлын улмаас амь үрэгдсэн Фэнтянчуудын бүлэглэлийн тэргүүн Жан Зуолиний нийслэл байсан юм. Үүний дараа 1929 онд тус хот "Шэньян" нэрийг албан ёсоор буцааж авчээ.

1931 оны 9-р сарын 18-нд Япон улсын Манжуур дахь эзлэн түрэмгийлэл Мүгдэний үйл явдлаар эхэлсэн юм.

Японы Манж-Го хүүхэлдэйн улс байгуулагдсаны дараа Шэньяныг Японы дэмжлэгтэйгээр дахин Фэнтиан гэж нэрлэж, Японы армийн хэрэгцээг хангах цэргийн үйлдвэр хөгжиж эхлэв.

1935 оны 2-р сарын 4-өөс 1935 оны 2-р сарын 14 хүртэл Мүгдэний конгресс (Түрэг Татаруудын Алс Дорнодын I их хурал) Шэньян хотод болсон

1945 оны 8-р сарын эхээр Зөвлөлт-Японы дайны үеэр Япон, Манжийн цэргүүд ялагдсаны үр дүнд хот Зөвлөлтийн цэргүүдийн мэдэлд орж, Бүгд Найрамдах Хятад улсад шилжсэн. Засаг захиргааны хувьд тухайн үед хот 22 дүүрэгт хуваагдаж байв. 1948 оны 10-р сарын 30-нд Ляошэний тулалдааны үр дүнд коммунистууд Шэньян хотыг эзлэв. Шинэ эрх баригчид хотын засаг захиргааны хуваарийг өөрчилж, 22 дүүргийг 8 болгон нэгтгэв.

1949 оноос хойш Шэньян нь Хятадын хүнд үйлдвэрийн төвүүдийн нэг болжээ.

1945 оны 8-р сарын эхээр Зөвлөлт-Японы дайны үеэр Япон, Манжийн цэргүүд ялагдаж хот Зөвлөлтийн цэргүүдийн мэдэлд орж, улмаар Бүгд Найрамдах Хятад улсад шилжсэн байна. Засаг захиргааны хувьд тухайн үед хот 22 дүүрэгт хуваагдаж байв. 1948 оны 10-р сарын 30-нд Ляошэний тулалдааны үр дүнд хятадын коммунистууд Шэньян хотыг эзлэв. Шинэ эрх баригчид хотын засаг захиргааны хуваарийг өөрчилж, 22 дүүргийг 8 болгон нэгтгэв.

1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш Шэньян нь Хятадын хүнд үйлдвэрийн төвүүдийн нэг болж хөгсөн байна.

  1. 行政区划 [Administrative division] (хялбаршуулсан хятад хэлээр). Liaoning People's Government. Архивласан огноо 7 Арваннэгдүгээр сар 2018. Татаж авсан: 1 Аравдугаар сар 2018. 截至2016年底,辽宁省辖14个地级市(其中沈阳、大连为副省级城市)、{...}
  2. "China: Liáoníng (Prefectures, Cities, Districts and Counties) - Population Statistics, Charts and Map".
  3. 3.0 3.1 2017年沈阳市国民经济和社会发展统计公报 (хялбаршуулсан хятад хэлээр). Shenyang City People's Government. June 2018. Archived from the original on 2018-06-27. Татаж авсан: 2018-06-19.
 Commons: Шэньян (Мүгдэн) хот – Викимедиа зураг, бичлэг, дууны сан