Jump to content

Энрико Ферми

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Энрико Ферми
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1938
Хүртсэн салбар: Физик
Шалтгаан:

Энрико Ферми (Итали: Enrico Fermi, 1901 оны 9 сарын 29 - 1954 оны 11 сарын 28) нь Италийн физикч бөгөөд анхны цөмийн реакторыг бүтээснээрээ болон, квантын онол, цөмийн онол, статитистик механикт оруулсан хувь нэмрээрээ хүн төрөлхтний түүхэнд үлджээ. Цацраг идэвхт байдлыг судалсан судалгаагаараа Ферми 1938 онд Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. Тэрээр онолын болон практикийн хувьд аль алинд нь гарамгай байсан бөгөөд түүнийг 20-р зууны гарамгай эрдэмтдийн нэг гэж үнэлдэг. 1952 онд бүтээсэн синтетик элементийг түүний дурсгалд зориулан Ферми хэмээн нэрлэжээ.

1938 онд Нобелийн шагнал хүртсэнийхээ дараа Ферми Америкт цагаачлан, удалгүй Колумбын их сургуульд ажиллах болсон. 1939 оны 8 сард Лео Шилардын бичиж, Альберт Эйнштейний гарын үсэг зурсан, түүхэнд үлдсэн алдарт захиаг АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт хүлээн авсан. Энэ захианд Нацист Герман атомын бөмбөг хийхээр санаархаж байгаа тухай өгүүлсэн байв. Уг захиаг авсан Рузвельт яаралтай арга хэмжээ авч, Ураны Хороог байгуулан, Колумбын Их Сургуульд анх удаагаа цөмийн энергийн талаар судалгаа хийхэд зориулж 6000 ам. долларын тэтгэлэг олгох шийд гаргажээ.

Энэхүү судалгааны ажил нь хожим нь улам бүр тэлж АНУ-ын цөмийн бөмбөгийг бүтээсэн Манхаттан хэмээх нууц төсөл болон өргөжсөн. Өнөөдөр Фермигийн нэрээр нэрлэсэн 3 цөмийн реактор ажиллаж байгаагын нэг нь Америкт, нөгөө нь Италид, гурав дахь нь Аргентинд байна. 1950 оноос Америкийн Атомын Энергийн комисс түүний хувь нэмрийг үнэлэн, өөрийн олгодог дээд шагналыг Фермигийн шагнал хэмээн өөрчлөн нэрлэжээ.

 Commons: Enrico Fermi – Викимедиа дуу дүрсний сан