Jump to content

Эрдэнэ сум (Дорноговь)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрдэнэ сум холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Эрдэнэ сум
ᠡᠷᠳᠡᠨᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Дорноговь
Газар нутаг
  Нийт9,952.04 км2 (3,842.50 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,354
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Эрдэнэ (ᠡᠷᠳᠡᠨᠢ) — Монгол улсын Дорноговь аймгийн харъяат сум.

Эрдэнэ сум нь 9600 кв.км нутагтай. Сумын төв Улаан-Уул нь аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 600 км алслагдсан, төмөр зам дагуу оршдог. Төвийн эрчим хүчний цахилгаан дамжуулах шугамд холбогдсон. Шилэн кабелид холбогдож, үүрэн телефон болон интернет үйлчилгээ нэвтэрсэн.

Нийт 5 багтай, хүн ам 2573, үүнээс 1384 эрэгтэй, 1198 эмэгтэй, 0-14 насны 740 хүүхэд байна. Төрийн байгууллага 5, аж ахуйн нэгж 13, төмөр замын 5 байгууллага, хилийн хороо 1, төмөр замын 9 зөрлөг, хэсгүүд үйл ажиллагаа явуулдаг. Сумын эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй зонхилдог бөгөөд нийт 69003 толгой мал тоолуулж, 2008 онтой харьцуулахад 24446 толгой малаар өссөн. Сумын зарим аж ахуйн нэгж, иргэд бага хэмжээний газарт хүнсний ногоо тариалж, сум, орон нутгийн хүнсний ногооны хэрэгцээг хангаж байна.

Сумын ЗДТГ нь үйл ажиллагааны үр дүнгээрээ аймгийн хэмжээнд 2010 онд гутгаар байр, 2011 онд дөрөвдүгээр байр, сумын ЕБС нь 2010-2011 оны хичээлийн жилд аймагтаа 3-р байр, сургуулийн дотуур байр 2-р байр, Соёлын төв нь 2009-2010 онд 3-р байр эзэлж, Шинэ Дорноговь мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. 2009-2012 онд тус сумаас аймгийн тэргүүний ажилтан-2, аймгийн аварга болон сайн малчин -2, аймгийн алдарч уяач -1, салбарын тэргүүний ажилтан – 9, Монгол Улсын тэргүүний ардын авьяастан-1, Алтан гадас одонгоор 4 хүн тус тус шагнагдсан.

Саяхны арван жилийн зарим тоон өөрчлөлт[1][2]
Үзүүлэлт 2000 2002 2004 2006 2008 2010
Суурин хүн амын тоо 2,832 2,616 2,552 2,448 2,320 2,582
Малын тоо толгой 80,283 52,506 66,509 33,374 44,557 60,612

Даншгийн цолтой бөхчүүд

[засварлах | кодоор засварлах]
  1. Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдал - 2011 он (Memento 11. Есдүгээр сар 2014 цахим архивт). Сайншанд 2012 он.
  2. Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Сумдын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн зэрэгцүүлэлт. 2000-2010 оноор (Memento 19. Есдүгээр сар 2013 цахим архивт)