Эфү

Эфү (хятад ханз:額駙) нь хүргэн гэсэн утгатай манж үг бөгөөд Чин улсын үед Айсингиоро овгийн хаад ноёд өөрийн удмын гүнж, гэгэ нарын хүргэнд өгч байсан цол гуншин юм.

Зэрэг дэв[засварлах | кодоор засварлах]

Эфү нар нь ямар угсаа гаралтай эхнэр авснаас хамаарч тодорхой эрх мэдэл, дэсэд хуваагдаж байжээ.[1]

  • Гүрний гүнжтэй (Ханы их хатнаас төрсөн охин) гэрлэсэн бол Гүрний эфү, Гусай бэйс цол өгнө.[2]
  • Хошой гүнжтэй (Ханы бага хатнаас төрсөн охин) гэрлэсэн бол Хошой эфү, Түшээ гүн цол өгнө.[3]
  • Жүнжүтэй (Чин вангийн охин) гэрлэвэл 1-р дэсийн эфү цол өгнө. Мөн цэргийн тушаалын тэргүүн дэс өгнө.[4]
  • Шяньжүтэй (Жюнь вангийн охин) гэрлэвэл 2-р дэсийн эфү цол өгнө.[5]
  • Жюньжүтэй (Бэйлийн охин) гэрлэвэл 3-р дэсийн эфү цол өгнө.[6]
  • Шяньжюньтэй (Бэйсийн охин) гэрлэвэл 4-р дэсийн эфү цол өгнө.[7]
  • Шянжюньтэй гэрлэвэл (Түшээ гүн, Туслагч гүнгийн охид) 5-р дэсийн эфү цол өгнө.[8]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. https://zh.wikisource.org/wiki/%E6%B8%85%E5%8F%B2%E7%A8%BF/%E5%8D%B7117#.E9.A1.8D.E9.A7.99
  2. https://zh.wikisource.org/wiki/%E6%B8%85%E5%8F%B2%E7%A8%BF/%E5%8D%B7117#.E9.A1.8D.E9.A7.99
  3. https://zh.wikisource.org/wiki/%E6%B8%85%E5%8F%B2%E7%A8%BF/%E5%8D%B7117#.E9.A1.8D.E9.A7.99
  4. https://zh.wikisource.org/wiki/%E6%B8%85%E5%8F%B2%E7%A8%BF/%E5%8D%B7117#.E9.A1.8D.E9.A7.99
  5. https://zh.wikisource.org/wiki/%E6%B8%85%E5%8F%B2%E7%A8%BF/%E5%8D%B7117#.E9.A1.8D.E9.A7.99
  6. https://zh.wikisource.org/wiki/%E6%B8%85%E5%8F%B2%E7%A8%BF/%E5%8D%B7117#.E9.A1.8D.E9.A7.99
  7. https://zh.wikisource.org/wiki/%E6%B8%85%E5%8F%B2%E7%A8%BF/%E5%8D%B7117#.E9.A1.8D.E9.A7.99
  8. https://zh.wikisource.org/wiki/%E6%B8%85%E5%8F%B2%E7%A8%BF/%E5%8D%B7117#.E9.A1.8D.E9.A7.99