Jump to content

Шоколад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цагаан, сүүтэй, хар шоколад

Какаоны модны үрээр шоколадыг хийдэг. Монгол нэр нь борхош билээ. Үүнийг Theobrоma cacao гэж шинжлэх ухаанд тэмдэглэдэг бөгөөд 17-р зууны үед эрдэмтэн Карл Линней ийн нэрлэжээ. Энэ нь Грекээр амт оруулагч гэсэн үг. Гэвч хэдэн мянган жилийн өмнө Мексик болон Өмнөд Америк орчмоор суурьшин байсан Майячууд шоколадыг хэрэглэж байсан гэж үздэг. Учир нь тухайн үеэс үлдсэн ханан дээрх зурагт бурхадын идээ болгон хэрэглэдэг байсан тухай дүрсэлжээ. Тэд какаоны модны жимсийг түүн, үрийг нь нунтаглаад халуун ногоотой, хөөсөрсөн, гашуун амттай унд болгодог байжээ.

Алдарт жуулчин Христофор Колумб, Эрнан Кортез нар 1500 оны орчим какаоны үрийг анх Европт авч ирсэн байна. Европчууд уг үрээр юу хийдгийг мэддэгүй байв. Учир нь уг үрээр хийдэг ундаа маш гашуун байлаа. Эцэст нь Кортез ундаанд чихэр холих санаа сэджээ. Шинээр нээсэн энэхүү чихэрлэг ундаа нь богинохон хугацаанд Европын хаадын гэр бүлийн тусгай ундаа болжээ. Тухайн үед какашоны үрш.шшш до ш до ш до ггэ, элсэн чихэр тийм ч элбэг биш байсан тул ард иргэд хэрэглэдэггүй байв. Какаоны ургамлын тариалан ихсэх тусам улам хямд болж улам өргөн хэрэглэх болжээ. Удаан хугацааны турш шоколадыг шингэн байдлаар хэрэглэж байв. 1800-аад оны үеэс Англи, Швейцарт өнөөгийн шоколадтай төстэй амттай, хатуу шоколад гарах болжээ.

Какаоны мод нь жижгэвтэр ба үржил шимээр баялаг, хуурай хөрсөнд, экваторын дулаан орнуудад ургадаг. -15 хэмээс доошхи хүйтэнд тэсвэрлэхгүй. Уг жимс үл мэдэг шоколад шиг үнэртэй, яльгүй гашуун байдаг. Үр нь бүр ч гашуун байдаг. Уг үр олон шат дамжлагаар дамжин, дотор нь амт оруулах өөр олон зүйлийг хольсны дараа сайхан амттай болдог. Үрэнд агуулагдах kafein, theoboromine хэмээх бодисууд нь гашуун амттай болгодог аж. Какаоны жимсээр хооллодог амьтад үр нь гашуун учир гаргаж хаядаг. Ингэснээр какаоны ургамал илүү өргөн газар нутагт тархан ургадаг. Шоколад хийхэд хэрэглэгддэг какаоны 3 гол төрөл бол criollo, forastero, trinitario юм. Үүнээс Төв Америк, Карибын арлууд болон Өмнөд Америкийн хойд бүсээр ургадаг criollo нь хамгийн ховор, үнэтэй.

  • Хар шоколад: чихэр, какаоны тос, какаоны дарс, зарим үед ваниль
  • Сүүтэй шоколад: чихэр, какаоны тос, какаоны дарс, сүү эсвэл хуурай сүү, ваниль
  • Цагаан шоколад: чихэр, какаоны тос, сүү эсвэл хуурай сүү, ваниль
 Commons: Шоколад – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Шоколад – Энэ үгийг тайлбар толиос харна уу