Сүү

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ишиг эхийгээ хөхөж байна

Сүү бол эмэгчин хөхтөн амьтаны хөхний булчирхайнаас ялгардаг тэжээллэг шингэн. Хөхтөн амьтадын эмэгчингийх нь сүү ялгаруулах энэхүү чадвар нь тэднийг хөхтөн амьтан хэмээн тодорхойлогч шинжүүдийн нэг нь юм. Нярай төл амьтад үндсэн хүнс тэжээлээ идэж суртал сүү нь тэжээлийн гол эх үүсвэр байдаг. Төрсөний дараа дэлэгнэх сүүг уураг гэдэг. Уураг нь эх амьтаны эсрэг биетийг нярай үр төлдөө дамжуулагч сүү юм. Энэ нь эх, үр төл хоёр төрөл бүрийн өвчиний халдвар авах эрсдлийг багасгадаг

Түүхий сүүний найрлага нь тухайн амьтаны төрөл, зүйлээс хамааран өөр өөр байдаг. Гэхдээ түүхий сүү нь ерөнхийдөө тодорхой хэмжээний ханаагүй тослог, протейн, кальци зэргийг агуулдаг. Халим, далайн гахай гэх мэт усны хөхтөн амьтадын сүүг газарынхтай харьцуулбал маш их тослогтой, мөн бусад хатуу тэжээллэг бодисыг агуулсан байдаг

Бусад хөхтөн амьтадын адил хүмүүс ч гэсэн нярай балчир үедээ эхийнхээ сүүг хэрэглэдэг. Олон угсаатан, ястануудын хувьд хүмүүс нярай насныхаа дараа сүү шингээж, боловсруулах (Нүүрс-Ус Үл Тэвчих) чадвараа алддаг. Тиймээс олон ч орны уламжлалт хоол хүнсэнд сүүн бүтээгдхүүн өргөн хэрэглэгддэгүй. Харин өдөр тутмын хоол хүнсэндээ сүү хэрэглэдэг заншилтай газар орнууд ялангуяа үнээний, мөн хонь, ямаа, сарлаг, усны буфало, адуу, тэмээ гэх мэтийн гаршуулсан амьтадын сүүг өргөн хэрэглэдэг. Олон зууны турш үнээний сүүг боловсруулан төрөл бүрийн сүүн бүтээгдхүүн хийж ирсэн. Тухайлбал цөцгий, масло, тараг, зайрмаг, мөн харьцангуй удаан хугацаанд хадгалаж болох бяслаг гэх мэт. Аж үйлдвэр хөгжих хирээр аарц, шар сүүний уураг, лактоз, өтгөрүүлсэн сүү, хуурай сүү гэх мэт сүүн бүтээгдхүүнүүд болон хүнсний нэмэлт тэжээлүүд бий болж байна.

Сүү гэдэг үг нь шар буурцагны сүү, будааны сүү, бүйлсний сүү, наргил модны самарны сүү гэх мэт амьтаны бус гаралтай орлуулагч нарт мөн хэрэглэгддэг. Мөн тагтаа шувуу үр төлөө амнаасаа гулгиж гаргасан шингэнээрээ хооллодог ба энэ шингэнийг нь тариан сүү гэж нэрлэдэг.

Түүх[засварлах]

Хар тарлан үхэр сүүний фермд өргөн ашиглагддаг

Амьтадыг гаршуулж эхлэж байхдаа хүмүүс анх амьтаны сүүг хүнсэндээ хэрэглэж эхэлжээ. Үнээний сүүг анх Бага Азийн орнуудад хүмүүс хэрэглэж эхэлсэн. Энэ нутагт мөн ямаа болон хонийг МЭӨ 9000-аас 8000 жилийн тэртээ гаршуулсан байна. Хонь, ямаа нь хуурай өвсөн тэжээл идэж, дасан зохицсон хөхтөн амьтан бөгөөд хивэгч амьтан хэмээгддэг. Анхандаа эдгээр амьтадыг мах болон арьс ширийг нь хэрэглэх зорилгоор гаршуулсан байж болзошгүй юм.

МЭӨ 7000 жилийн тэртээд одоогийн Турк улсын зарим нутагт үхэрийг маллаж эхэлсэн. Шинэ чулуун зэвсгийн үед Британийн арлууд дээр сүүг хүнсэнд хэрэглэж байсан баримт байдаг. Европ болон Ази, Африкийн зарим газар бяслаг, маслог хэрэглэж эхэлсэн байна.

Өнөөдөр барууны ертөнцөд үнээний сүүг аж үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэж боловсруулж байна. Хөгжилтэй орнуудад арилжааны зориулалттай сүүний чиглэлийн фермүүд автомат тоног төхөөрөмжүүдийг хэрэглэснээр сүүний зах зээлийн дийлэнхийг хангаж байна. Тухайлбал [Гольштен буюу Хар Тарлан] мэтийн өндөр сүүний гарцтай янз бүрийн үүлдэрүүд сүүний үйлдвэрлэлд ашиглагдаж байна. [АНУ]-ын сүүний чиглэлийн үхэрний 90% нь, мөн Их Британид 85%-нь Хар тарлан үүлдрийн үхэр байна. Other milk cows in the United States include Ayrshire, Brown Swiss, Guernsey, Jersey, and Milking Shorthorn. (Эдгээр үүлдрүүдийг хөрвүүлж өгнө үү). Сүү, сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэлээр Энэтхэг, түүний дараа АНУ болон Шинэ Зеланд орж байна.

Бусад амьтад[засварлах]

Ямааны сүүг бяслаг зэрэг бусад сүүн бүтээгдхүүн хийхэд ашигладаг.

Үнээнээс гадна дараахь амьтадын сүүг хүнсэнд хэрэглэдэг:

ОХУ болон Шведэд хандгайн сүүг бага зэрэг хэрэглэдэг. Илжиг болон адууны саам (сүү) нь хамгийн бага тослогтой бол харин Далайн хавны сүү 50%-иас дээш тослогтой байдаг байна.

Халимны сүү нь хэдий хүний хүнсэнд хэрэглэгддэггүй ч хамгийн өндөр тослогтой сүүний нэг юм байна. Энэ нь дундажаар 10.9% уураг, 42.3% өөх тос, 2.0% нүүрс-ус агуулдаг ба 4.43 кКал/грамм илчлэгтэй.

Хүний сүүг мэдээж арилжааны зорилгоор эсвэл аж үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэнэ гэж үгүй. Гэхдээ хандивын маягаар хүний сүүг цуглуулж биеийн хөгжил дорой, ядруу нярай хүүхдэд хэрэглүүлэх зорилгоор ашигладаг.


Викимедиа агуулах дахь «Сүү» зургийн цомог