Jump to content

Тогтохмэндийн Сайханжаргал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тогтохмэндийн Сайханжаргал
Төрсөн газарМонгол улсын Говь-Алтай
аймгийн Дэлгэр сум
Алдар цол
Бөхийн цолУлсын харцага
Цол ахисан он жил
Улсын харцага2024 — өнөөгийн
Аймгийн арслан2015 — есөн жил
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн1 (2024)
2024-07-13-ны байдлаар мэдээлэв.

Тогтохмэндийн Сайханжаргал нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2011 Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 256
2014 Говь-Алтай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 512
2015 Говь-Алтай аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Хишигбаатараар найм даван

түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.

256

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]

Сайханжаргал Аймгийн Арслан цолтойгоор 8 жил тасралтгүй Улсын баяр наадамд зодоглож 2024 онд 6 давснаар Улсын Харцага цол хүртсэн юм. Тэрээр Улсын Харцага Н.Золбоогоор дөрөв, Улсын Гарьд Б.Гончигдамбаар тав, Улсын заан М.Лхагвагэрэлээр зургаа давжээ.[1]

Үндэсний бөхийн амжилт

[засварлах | кодоор засварлах]
Тогтохмэндийн Сайханжаргал[2]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2024 Улс 512 Аймгийн Арслан 6 Улсын Харцага
2023 Улс 512 Аймгийн Арслан 3
2022 Улс 1024 Аймгийн Арслан 4
2021 Цуцлагдсан Аймгийн Арслан Ковидоос болж тэмцээн цуцлагдсан.
2020 Улс 512 Аймгийн Арслан 2
2019 Улс 512 Аймгийн Арслан 3
2018 Улс 512 Аймгийн Арслан 1
2017 Улс 512 Аймгийн Арслан 3
2016 Улс 512 Аймгийн Арслан 2
2015 Аймаг 256 Аймгийн Начин 8 Аймгийн Арслан


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан
  1. "Монгол Улсын начин, харцага цолын болзол хангасан бөхчүүдэд цол олголоо". montsame. 2024-07-12.
  2. "Тогтохмэндийн Сайханжаргалын амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.