Нацагсүрэнгийн Золбоо
тамирчны тухай | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн өдөр | 1990 оны 12 сарын 4 | ||||||||||||||||||
Үндэстэн | Монгол үндэстэн | ||||||||||||||||||
Улс, орон | ![]() | ||||||||||||||||||
Тамир, спорт | эрэгтэй чөлөөт бөх | ||||||||||||||||||
Хураасан медаль
|
Нацагсүрэнгийн Золбоо нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх. 1990 оны 12 сарын 4-нд төрсөн. Чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер цолтой.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Чөлөөт бөх
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Залуучуудын улсын хошой аварга. 2011 оны "Mongolia open" олон улсын тэмцээнээс 96 кг-д алт зүүж, 2012 онд хүрэл медаль хүртсэн. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 1 мөнгө, 4 хүрэл, Иван Ярыгины нэрэмжит алтан гран пригийн хошой хүрэл, өөрийн орны улсын аваргын алт, мөнгө, хүрэлтэй медальтай.
Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]Золбоо 2008 онд арван найман настайдаа Дорноговь аймгийн Хөвсгөл суманд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2011 онд Дархан хотод зохион байгуулагдсан үндэсний бөхийн залуучуудын аварга шалгаруулах барилдааны дөрөвдүгээр байрын шагналтай.
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]2013 онд Баянхонгор аймгийн наадамд аймгийн харцага Б.Бат-Амгаланд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 2014 онд Баянхонгор аймгийн наадамд аймгийн арслан Б.Бат-Амгалангаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 2015 онд Баянхонгор аймгийн наадамд тав давж шөвгөрөн " Нэмэх " чимэг нэмсэн. 2016 онд Баянхонгор аймгийн наадамд аймгийн харцага Д.Бямбасүрэнгээр найм даван түрүүлж " Хурц " чимэг нэмсэн. 2017 онд Баянхонгор аймгийн баяр наадамд цэргийн арслан Д.Цэрэнтогтохоор найм даван түрүүлж " Бадрангуй " чимэг нэмсэн. 2018 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Өсөх " чимэг нэмсэн.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]2018 оны АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд улсын начин С.Батсууриар дөрөв, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр тав, цэргийн арслан Д.Цэрэнтогтохоор зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. 2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ч.Алтангэрэлээр дөрөв, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав, аймгийн хурц арслан Ө.Батзулаар зургаа давж чимэг нэмсэн.
Үндэсний бөхийн амжилт
[засварлах | кодоор засварлах]Жил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
---|---|---|---|---|---|---|
2024 | Улс | 512 | Улсын Харцага | 3 | ||
2023 | Улс | 512 | Улсын Харцага | 4 | ||
2022 | Улс | 1024 | Улсын Харцага | 6 | Үнэн Зоригт | |
2021 | Цуцлагдсан | Улсын Харцага | Ковидоос болж тэмцээн цуцлагдсан. | |||
2020 | Улс | 512 | Улсын Харцага | 3 | ||
2019 | Улс | 512 | Улсын Харцага | 3 | ||
2018 | Улс | 512 | Аймгийн Арслан | 6 | Улсын Харцага | |
2018 | Цэрэг | 256 | Аймгийн Арслан | 5 | Өсөх | |
2017 | Аймаг | 256 | Аймгийн Арслан | 8 | Бадрангуй | |
2016 | Аймаг | 256 | Аймгийн Арслан | 8 | Хурц | |
2015 | Аймаг | 256 | Аймгийн Арслан | 5 | Нэмэх | |
2014 | Аймаг | 256 | Аймгийн Заан | 8 | Аймгийн Арслан | |
2013 | Аймаг | 256 | Сумын Заан | 7 | Аймгийн Заан |
|
Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан |
Эх Сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Нацагсүрэнгийн Золбоогийн амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.