Вернер фон Браун
Вернер фон Браун | |
---|---|
Төрсөн | Wernher Magnus Maximilian, Freiherr von Braun 1912 оны 3 сарын 23 |
Нас барсан | June 16, 1977 | (65 насалсан)
Нас барсан шалтгаан | нойр булчирхайн хорт хавдар |
Resting place | Александрия хот, Виржиния муж, АНУ |
Харьяалал | Герман болон Америк |
Alma mater | Берлины Техникийн их сургууль ETH Цюрих |
Мэргэжил | Пуужингийн инженер болон дизайнер |
Хань | Мария Луис фон Квисторп 1947 - 1977 |
Хүүхэд | Iris Careen von Braun Margrit Cecile von Braun Peter Constantine von Braun |
Parents | Магнус фон Браун (senior) (1877–1972) Эмми фон Кюсторп (1886–1959) |
Загвар:Infobox military person |
Вернер Магнус Максимилиан Фрайхерр фон Браун (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).; 1912 оны 3 сарын 23-нд Германы Эзэнт Улсын Позен мужийн Вирзиц хотод төрж, 1977 оны 6 сарын 16-нд АНУ-ын Виржини мужийн Александриа хотод нас барсан) — Герман болон 1940 оны эцсээс Америкийн пуужингийн инженер, баллистик пуужин зохион бүтээгч, орчин цагийн пуужинт зэвсгийн загварыг гаргасан. АНУ-д сансрын хөтөлбөрийн "эцэг" хэмээн нэрлэгддэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Вернер фон Браун тухайн үеийн Германы эзэнт улсад Позен мужийн Вирзиц хэмээх хотод мэндэлсэн (одоогийн Польшийн Выжиск хот). Тэрээр язгууртан гаралтай 3 хүүтэй айлын дундах нь байсан ба фрайхер хэмээх хэргэм өвлөж авсан (баронтой адилхан цол хэргэм). Түүний эцэг Магнус Фрайхерр фон Браун (1878—1972) нь Ваймарын Бүгд Найрамдах Улсын засгийн газарт хүнс хөдөө аж ахуйн сайд байсан. Түүний эх Эмми фон Куисторп (1886—1959) нь хааны гэр бүлээс угсаатай байжээ. Вернерийн бага дүү эцэгтэйгээ ижил Магнус нэртэй байв. Конфирмац шашны ёслолын баяраар эх нь ирээдүйн пуужин бүтээгч хүүд телескоп бэлэглэжээ. Энэ нь түүнийг одон орон судлахад түлхэц өгсөн байна.
Дэлхийн I дайны дараа Вирзиц хот Польшид шилжиж, харин түүний гэр бүл бусад германчуудын адилаар Герман руу нүүсэн байна. Фон Брауныхан Берлинд суурьшиж, 12 настай Вернер нь Макс Валье болон Фритц Опел нарын пуужингийн хөдөлгүүртэй машинаар тогтоосон хурдны дээд амжилтыг гайхан биширдэг байв.
Фон Браун нь багын хөгжим болон байгалийн шинжлэх ухаан сонирхогч байсан ба хүссэн боловсролоо ч эзэмшсэн. Бах болон Бетховены хөгжмүүдийг санах ойныхоо тусламжтай тоглож чаддаг байв. Бага наснаасаа эхлэн хийл болон төгөлдөр хуураар тоглож сурсан ба хөгжмийн зохиолч болохыг мөрөөддөг байжээ. Тэрээр Германы алдарт хөгжмийн зохиолч Хиндемит Паулиар хичээл заалгаж байв. Бага насандаа бичсэн хөгжмийн зохиолууд нь хадгалагдсан хэдий ч тэдгээр нь багшийнх нь зохиосон хөгжмийг санагдуулдаг.
1919—1920 онуудад Гумбиннен хотын Фридрихшулед суралцсан (түүний эцэг, Магнус фон Браун, Гумбинненийн засгийн газарт ерөнхийлөгч). 1925 он хүртэл Берлиний франц гимназид суралцаж байгаад дараа нь эчнээгээр Ваймараас холгүй Эттерсбург цайз дахь сургуульд суралцаж эхэлсэн. Энд тэрээр физик болон математикт муу үнэлгээ авдаг байжээ. 1928 онд түүний эцэг, эх Зүүн Фризийн хойд далай дахь Шпикерог арал дээрх Герман Литцийн нэрэмжит интернатад шилжүүлэн сургасан байна. Энд тэрээр Герман Обертын "Гараг хоорондын пуужин" хэмээх бүтээлийн хуулбарыг олж авсан бөгөөд өмнө нь ийм санаа үнэхээр сонирхолтой байсан бол харин үүнээс хойш тэрээр пуужин зохиохын тулд физик болон математикаар зорилготой мөн тууштай хичээллэх болов.
1930 онд Браун Берлиний техникийн их сургууль элсэж, тэндээ «Verein für Raumschiffahrt» («VfR», «Сансрын аялалын нийгэмлэг») гэдэгт орсон, энэ нийгэмлэгт Вилли Лей, Герман Оберттой хамт пуужингийн хөдөлгүүр шингэн түлшээр ажиллуулах туршилтад тусалж байсан юм. Түүнчлэн тэрээр Цюрих дэхь Швейцарын их сургуульд давхар сурч байв. Хэдийгээр үлдсэн амьдралынхаа турш байлдааны пуужин дээр ажилласан боловч сансрын аялал нь түүний үндсэн сонирхол хэвээр үлдсэн юм.
1930-аад оны эхэн үед Браунд нэгэн чухал үйл явдал тохиожээ. Браун Стратосферт нислэг хийсэн анхны пионеруудын нэг Огюст Пикарын тавьсан илтгэл дээр очжээ. Илтгэл дууссаны дараа залуу оюутан Пикар дээр очиж "Би хэзээ нэгэн цагт саран дээр очих төлөвлөгөөтэй байгаа" гэжээ. Түүнийг дараа нь Пикар сайшаан дэмжсэн үг хэлсэн ажээ.
Брауны амьдралд Герман Оберт маш их нөлөөлсөн, тэр хүний талаар дурсахдаа:
«Герман Оберт бол хамгийн анх сансрын хөлгийг бий болгох боломжийн талаар бодож, гартаа логарифм шугам бариад математикт суурилсан санаа болон загварыг бий болгосон... Хувьдаа би түүнийг миний амьдралын зүг чигийг заасан одтой зүйрлэдэг, мөн түүнд өөрт тохиосон анхны сансрын нислэг болон пуужин бүтээх онолын болон практикийн асуудлуудтай хамт өртэй юм. Шинжлэх ухааны болон технологийн түүхэнд түүний сансар судлалд оруулсан хувь нэмэр нь хүндтэй байр суурь эзлэх ёстой»[1]
гэжээ.
1930 онд Германд тэрээр шингэн түлштэй пуужингууд дээр ажиллаж эхэлсэн. 1932 онд Дорнбергерийн цэргийн пуужин судлалын багт оров. 1932—1933 онуудад Куммерсдорфтой ойр полигон дээр хэд хэдэн пуужин хөөргөлтийн туршилт хийж 2000-2500 метрийн өндөрт нисгэж чаджээ.
Нацист Германы Фау-2 төсөл дээрх ажил
[засварлах | кодоор засварлах]1933 онд Адольф Хитлер засгийн эрхэнд гарч байх үед Вернер фон Браун өөрийн диссертац дээр ажиллаж байв. Пуужин зохион бүтээх ажил тэр дороо гол асуудал болсон байна. Тухайн үед пуужингийн хөгжүүлэлтийг хянаж байсан артиллерын ахмад Вальтер Дорнбергер нь фон Браунд зориулж өөрийн албанаас судалгаанд зориулж тэтгэлэг өгжээ. Энэ үеэс эхлэн Браун хүнд түлшит пуужинд зориулж Дорнбергерийн дэргэдэх Куммерсдорфийн полигонд ажиллажээ. Түүнд 1934 оны 7-р сарын 25 нд физикийн шинжлэх ухааны доктор цолыг [2] (пуужин бүтээх) Берлиний Хумбольдтын нэрэмжит их сургууль «Шаталтын туршлагын талаар» гэсэн сэдэвтэй ажилд зориулж олгосон ба түүний удирдагч багш нь Германы физикч Эрих Шуман байв.[3] Гэхдээ энэ бол зөвхөн түүний ажлын ил нээлттэй хэсэг нь байв. Бүтэн диссертац нь 1934 оны 4-р сарын 16-нд хамгаалсан «Шингэн түлшинд зориулсан пуужин зохиоход тулгардаг асуудлуудын байгуулалтын, онолын болон туршилтын арга замууд» гэсэн сэдэв байв. Энэ ажил нь армийн шаардлагаар нууцлагдмал байсан ба 1960 он хүртэл нийтийн хүрээл болоогүй байна.[4] 1934 оны төгсгөл гэхэд түүний баг 2 пуужинг амжилттай хөөргөсөн ба нэг нь 2.2 км, нөгөө нь 3.5 км-ийн өндөрт хөөрчээ.
Тэр үед германчууд Америкийн физикч-пуужин зохион бүтээгч Роберт Годдардын ажлыг ихэд сонирхож байв. 1939 он хүртэл Германы эрдэмтэд Годдардтай холбогдож техникийн талын асуудлуудыг тандаж асууж байв. Вернер фон Браун нь Годдардын янз бүрийн сэтгүүлд гарсан схемийг ашигласан ба Аггрегат А серийн пуужин хийхэд схемүүдээ нийлүүлж ашиглажээ. Пуужин A-4 нь Фау-2 гэсэн өөр нэртэй байв.[5] 1963 онд Браун пуужингийн техникийн түүхийг судлахын зэрэгцээ Годдардын ажлын талаар: «Түүний пуужингууд… өнөөгийн байдлаар ашиглахад тохиромжгүй мэт боловч тэдгээр пуужингууд нь пуужингийн хөгжилд өөрийн ул мөрөө үлдээсэн, олон элементүүд нь орчин үеийн пуужингийн болон сансрын хөлөгт одоо болтол ашиглагдаж байгаа билээ» гэжээ.
1944 онд Английг нацистууд Фау-2ийн тусламжтай бөмбөгдөхөөс өмнө Годдард фон Браун түүний ажлыг үүндээ ашигласан гэж баталсан. Туршилтын хувилбар Фау-2 Шведр үү нисэж тэндээ унасан. Зарим нэг хэсгүүдийг нь АНУ-ын Аннаполис лабораторид шинжилгээнд илгээсэн ба тэнд Годдард тэнгисийн хүчинд судалгааны ажил хийж байжээ. Эндээс харахад 1944 оны 6-р сарын 13 нд техникийн алдааны улмаас буруу чиглэлд нисэж Шведийн Беккебу хотхоны ойролцоо унасан пуужингийн эд ангийг Годдард судалсан байж болох юм. Шведийн засгийн газар пуужингийн хэсгийг англичуудад сөнөөгч Спитфайраар солих санал тавьсан. Аннаполист зөвхөн салсан эд ангийн хэсэг л очсон ба Годдард пуужингийн эд ангийг судалсны дараа өөрийнх нь бүтээлийг зэвсэг болгон ашигласан байна хэмээн мэдэгджээ.[6]
Сансрын аяллын нийгэмлэг VFT 1933 онд өөрийн үйл ажиллагаагаа зогсоосноос болж пуужинчингуудыг нэгтгэх зүйл үгүй болсон, харин шинэ нацистын дэглэм нь иргэдийг пуужингийн туршилт хийхийг хориглосон байна. Пуужинг зөвхөн цэргийн албаныханд зөвшөөрсөн ба тэдний хэрэгцээнд зориулж маш том пуужингийн төв байгуулагджээ. (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).). Энэ газрыг фон Брауны эх санал болгосон ба түүний эцэг нь энэ газарт нугас агнах дуртай байжээ. Дорнбергер туршилтын талбайн удирдагч болсон ба харин Браун техникийн албаны дарга болжээ. Агаарын хүчинтэй хамтарч ажилласны үр дүнд Пенемюндегийн пуужингийн төвд шингэн түлшт пуужингийн хөдөлгүүр бий болсон ба түүнчлэн онгоцны нислэгт зориулсан тийрэлтэт хурдасгуур бүтээгджээ. Мөн тэнд холын зайн Баллистик пуужин A-4 ба дуунаас хурдан пуужин «Вассерфаль» бий болжээ.
1937 оны 11-р сард (зарим мэдээгээр 1932 оны 12 сарын 1) фон Браун NSDAP буюу Германы Нацист намд элсжээ. Герман дахь Америкийн эзэлсэн бүс нутгийн Цэргийн удирдлагын 1947 оны 4-р сарын 23-ны баримтад (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).) бичихдээ фон Браун нь морь унах СС-ын сургуульд 1933 онд элссэн ба дараа нь 1937 оны 5-р сарын 1-нд Германы Үндэсний Социалист Ажилчны Намд элсэж 1940 оны 5-р сараас эхлэн дайн дуустал СС-ын офицер байсан байна.
Дайны дараа яагаад ГҮАСН-ын гишүүн болсон талаараа тайлбарлахдаа:
«Надаас энэ намд орох талаар албан ёсоор шаардаж эхэлсэн. Тэр үед (1937 он) би Пенемюнде дахь пуужингийн төвийн техникийн албаны дарга байсан… Хэрэв би намд орохоос татгалзвал энэ нь бүхий л амьдралын турш ажлаас татгалзсантай адил байлаа. Тийм болохоор би элсэхээр шийдсэн. Энэ элсэлт нь миний хувьд ямар нэгэн улс төрийн ажилд оролцож буй гэсэн үг биш байлаа… 1940 оны хавар Пенемюндэд над дээр штандартенфюрэр СС Миллер ирж мэдэгдэхдээ рейхсфюрэр СС Хайнрих Химмлерээс түүнийг намд элсэхийг ятгах тушаалтай ирсэн гэдгээ хэлжээ. Би шууд өөрийн цэргийн дарга генерал-майор В. Дорнбергер луу утасдсан. Тэр надад хэлэхдээ… хэрэв намайг хамтарсан ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол надад намд орохоос өөр сонголт байхгүй гэдгийг хэлсэн»[7]
Энэ Брауны хэлсэн үг нь ихэнхдээ үгүйсгэгддэг ба яагаад гэвэл 1940 онд СС-н цэргийн албаныхан Пенемюндед болж буй процесст ямар ч анхаарлаа хандуулдаггүй байсан.[8] Мөн түүнчлэн фон Браун шиг хүнийг НСДАП орохыг ятгахын зэрэгцээ СС-т элсэх талаар яриагүй байна гэдэг эргэлзээтэйн шинж.[9] Браунд Гиммлерийн хажууд зогсох СС-н хувцастай зургийг харуулахад тэрээр хэлэхдээ зөвхөн тэр үед л өмссөн гэж хариулсан боловч 2002 онд Пенемюндед байсан СС-н офицерээс Би-би-Си тэр зургийн талаар асуухад фон Браун албан ёсны арга хэмжээн дээр СС-н хувцастай байнга ирдэг байсан, энэ нь албан ёсны шаардлага байсан гэжээ.[10] Эхлээд түүнд унтерштурмфюрер гэдэг цол олгосон ба дараа нь Химмлер 3 удаа түүний цолыг ахиулсан, сүүлийн удаа 1943 онд СС-н штурмбаннфюрер болсон. Браун хэлэхдээ энэ бол автоматаар жил болгон шуудангаар авдаг цолны эрэмбэ дээшлүүлэх захианы нэг хэсэг байсан гэжээ.[8]
1942 оны 12 сарын 22 нд Адольф Хитлер А-4 пуужинг үйлдвэрлэх "өшөө авалтын зэвсэг" нэртэй тушаал гаргасан. 1943 оны 7 сарын 7-ны өдөр гаргасан А-4-ийг хөөргөж буй өнгөт фильмийн дараа Гитлер маш өндөр сэтгэгдэлтэйгээр ирсэн ба түүнд өөрийн гараар профессор цол олгосон байна.[11] Герман орны хувьд, тухайн цаг байдлын хувьд энэ нь дөнгөж 31 насалж буй инженерт хосгүй бэлэг байлаа.
1937 оноос Браун Пенемюнде дэхь пуужингийн судалгааны төвийн техникийн удирдагч (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).), мөн A-4 (Фау-2) пуужингийн ерөнхий зохион бүтээгч болж энэхүү зэвсгийг 2-р дайны үед Франц, Их Британи, Голланд болон Белгийн хотуудыг бөмбөгдөхөд ашиглажээ.
1937 онд тэрээр Германы Үндэсний Социалист Ажилчны Намд элссэн байна. «Өшөө авалтын зэвсэг» тушаалын хүрээнд баллистик пуужин Фау-2 нь Лондон хүртэл 6 минут л ниссэн. 1943 оны 6 сард СС-ээс штурмбаннфюрер цол авсан.
Тэр үед Английн болон Зөвлөлтийн тагнуулын албанд пуужингийн программын талаар олон Пенемюнде дэх багийн ажилтнуудын талаарх мэдээлэл байж байв. 1943 оны 8 сарын 17 ноос 18-ны шөнө Хидра (hydra) хэмээх ажиллагаа явуулсан ба 596 онгоц Пенемюндегийн дээрээс 1800 тонн бөмбөг хаясан байна. Тухайн төв болон хөгжүүлэгчдийн ихэнх нь амьд үлдсэн боловч ажиллагаанд хөдөлгүүрийн зохион бүтээгч Вальтер Тиль (Walter Thiel) болон ерөнхий инженер (Walther) амь насаа алдсан нь Германы пуужингийн программыг саатуулахад хүргэсэн байна.[12][13] Анхны A-4 пуужин нь пропагандагийн улмаас V-2 (Vergeltungswaffe 2 — «Өшөө авалтын зэвсэг 2») болсон ба үүнийг Их Британи руу 1944 оны 9 сарын 7-д буюу яг тушаал гарснаас буюу төсөл батлагдсанаас 21 сарын дараа нисгэсэн юм.
Тийрэлтэт онгоцнууд дээрх туршилтууд
[засварлах | кодоор засварлах]1936 онд фон Брауны Куммерсдорф дахь полигоны баг шингэн түлш тийрэлтэт хөдөлгүүр онгоцонд суулгах боломжийг судалж байв. Эрнст Хейнкель энэ үйлийг маш их дэмжиж байсан ба эхлээд Загвар:Нп3, харин дараа нь 2 сөнөөгч He 112 туршилтад зориулж өгөв. 1936 оны сүүлчээр Райхын агаарын хүчний яам Вернер фон Браун болон Эрнст Хейнкел нарт тусламж болгож нисгэгч-туршигч Эрих Варзицыг илгээв. Нэгдүгээрт Варзиц нь тухайн үеийн хамгийн туршлагатай нисгэгчдийн нэг байсан ба хоёрдугаарт маш сайн техникийн талын мэдлэгтэй байв.[14] Браун Варзицад үзмэр болгож тавьсан онгоцонд суулгасан хөдөлгүүрийн загварыг (дуураймал) үзүүлж танилцуулсны дараа:
«Та бидэнтэй хамт ажиллаж бас тийрэлтэт хөдөлгүүр агаарт яаж ажилладгийг туршиж үзмээр байна уу? Тэгвэл Варзиц та маш алдартай болно. Дараа нь бид сар луу хөлгийн залуурын дэргэд тантай хамт нисэх болно!»[15]
гэжээ.
1937 онд Нойхарденбергт (Берлин хотоос зүүн тийш 70 км-т байрлах дайны үед ашиглах нөөц аэродромын том талбай) туршилтын нислэгт He 112 онгоц гарсан. Нислэг дотоод шаталтат хөдөлгүүрээр явагдсан ба агаарт Эрих Варзиц моторыг унтрааж фон Брауны пуужингийн хөдөлгүүрээр нислэгээ үргэлжлүүлсэн. Хэдийгээр онгоц хэвлийгээрээ газардаж их бие шатсан ч гэсэн энэ нь албан ёсоор онгоцонд тийрэлтэт хөдөлгүүр ард нь байрлуулж ашиглаж болно гэдгийг баталсан юм.[16]
Тухайн үед Гельмут Вальтерын пуужин дээр туршиж байсан устөрөгчийн хэт исэл нь хөнгөн бас энгийн тийрэлтэт Вальтерын хөдөлгүүр бий болоход нөлөөлсөн бөгөөд энэ нь онгоцонд суулгахад хялбар байжээ. Киль хот дахь Гельмутийн үйлдвэрт Райхын агаарын хүчний яам Не 112-т зориулж тийрэлтэт хөдөлгүүр зохиох даалгавар өгсөн. Тэгээд Нойхарденбергт 2 янзын хөдөлгүүр дээр туршилт явагдсан байна: нэг нь фон Брауны этилийн спирт болон шингэн хүчилтөрөгчөөр ажилладаг хөдөлгүүр ба нөгөө нь Вальтерын устөрөгчийн хэт исэл болон кальцийн марганц хүчлийн давсаар (перманганат кальция) ажилладаг хөдөлгүүр (энд кальц нь катализаторийн үүрэг гүйцэтгэсэн байна). Фон Брауны хөдөлгүүрт тийрэлтэт үйл нь түлш шатаахад гарч байсан ба харин Вальтерын хөдөлгүүрт химийн реакцийн улмаас гарч байсан улайссан уурны хүчинд гарч байжээ. Хоёр хөдөлгүүр хоёулаа зүтгэх хүч болон өндөр хурдыг бий болгож байв.[17] Дараагийн He 112 дээрх нислэгүүд нь Вальтерын хөдөлгүүр дээр явагдсан байна. Учир нь энэ хөдөлгүүр илүү найдвартай, амархан удирдам, нисгэгчид болон онгоцонд бага аюул учруулахаар байжээ.[18]
Боолын хөдөлмөр ашигласан нь
[засварлах | кодоор засварлах]СС-ийн генерал Ханс Каммлер нь инженерийн хувьд бөөнөөр хорих лагерийн төсөлд оролцож (үүн дотор Освенцимын лагерь ч гэсэн багтсан) явсан ба өөрийн зэрлэг араншингаар алдартай хүн билээ. Тэрээр хоригдогчдын хүчээр пуужингийн байгууламжийг барих санал гаргасан. 1943 оны 4 сард Пенемюнд дэхь Фау-2ийн ерөнхий инженер Артур Рудольф энэ санааг дэмжсэн. Тэр үед үнэхээр ажиллах хүч дутагдаж байсан бөгөөд Фау-2-ын барилгын үед үхсэн хүмүүсийн тоо энэ зэвсгийг хэрэглэхэд үхсэн хүний тооноос давсан.[19] Фон Браун газар доорх нууц үйлдвэр болох Миттельверкд олон удаа очиж байснаа болон ажиллах орчин нөхцөл аймшигтай хэмээн ярьсан боловч хэзээ ч ямар нэгэн үхэл эсвэл тамлалын гэрч болоогүй гэжээ. Гэвч 1944 оны үед иймэрхүү үхэл түүнд мэдэгдсэн баймаар.[20] Браун хэлэхдээ тэр хэзээ ч концлагерь Дора-Миттельбауд очиж байгаагүй бөгөөд тэр лагерьт ямар нэг өвчин, зодуур, хүнд ажлын улмаас үхсэн 20 000 хүний талаар юу ч мэдээгүй гэжээ.[21] 1944 оны 8 сарын 15 нд Браун V-2-ны үйлдвэрлэлийн дарга Альбин Саватцки (Albin Sawatzki)-д захиа бичихдээ концлагерь Бухенвальдаас хоригдол өөрийн биеээр сонгох талаар тохиролцжээ. Тэгээд 25 жилийн дараа нэгэн ярилцлагад энэ талаар хэлэхдээ хоригдлууд "маш хүнд нөхцөлтэй" байсан талаар дурджээ.
«Вернер фон Браун: сансрын хүлэг баатар (загалмайтан)» (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).) номд Браун дурдахдаа хоригдлуудын ажиллаж буй нөхцөлийн талаар мэдэж байсан боловч үүнийг өөрчлөх ямар ч боломжгүй гэдгээ мэдэж байсан хэмээв. Миттельверкт очсон айлчлалын талаар фон Брауны үгийг түүний найз дамжуулахдаа:
Энэ үнэхээр аймар байсан. Би эхлээд СС-ийн хэн нэгэн хамгаалагчтай ярихыг хүсэхэд тэр шууд эсэргүүцсэн ба өөрийн ажлаа хийхгүй иймэрхүү зүйлд хошуу дүрвэл бас яг л хоригдлууд шиг хувцастай зогсож болох талаар анхааруулсан... Би эндээс хүмүүнлэгийн зарчмын талаар тэмцэх нь ямар ч ач холбогдолгүй гэдгийг ойлгосон.
Брауны багийн нэгэн гишүүн байсан Конрад Данненбергээс «The Huntsville Times» ярилцлагад асуухдаа фон Браун хоригдлуудын хүнд хэцүү ажлын нөхцөлийн талаар эсэргүүцсэн бол яах байсан бол гэхэд: "Хэрэв тэр үүнийг хийвэл би бодохдоо газар дээр нь түүнийг нам буудах байсан" гэжээ.[22]
Зарим нэг нь фон Брауныг хүмүүнлэг бусаар хоригдлуудад хандахад болон тийм хандлага гаргахад гар бие оролцсон хэмээн буруутгаж байв. Францын эсэргүүцлийн оролцогч, Дора дахь концлагерийн хоригдол байсан Ги Моран (Guy Morand) 1995 онд гарцаагүй болсон явдлын талаар ярихдаа:
Миний тайлбарыг сонсолгүй (фон Браун) Майстерт (Meister) намайг 25 цохихыг тушаасан… Дараа нь цохилтууд хангалттай хүчтэй байгаагүй гэж үзээд хүнд ташуурдахыг тушаасан… фон Браун намайг үүнээс илүү хүнд шийтгэл авах ёстой хэмээн шийтгэсэн үнэндээ бол намайг дүүжлэх хэрэгтэй гэж үзэж байсан… Би бодохдоо түүний харгис байдлын гэрч би өөрийн биеээр болсон тул түүнийг нацист үзэл сурталтай байсан талаарх баталгаа болж буй юм. [23]
Өөр францын хоригдол Робер Казабон (Robert Cazabonne) ярихдаа фон Браун хоригдлуудыг хэрхэн өргөгчийн гинжнээс дүүжилж буй талаар хараад зогсож байсан гэжээ. [24] Гэхдээ Браун өөрөө болохоор "хэзээ ч биеэр тиймэрхүү харгис хандлага болон аллагын гэрч болж байгаагүй" хэмээсэн бөгөөд заримдаа түүнд хэн нэгэн хоригдлыг дүүжилсэн талаар л мэдээ ирдэг байсан гэжээ.[25]
Нацистуудын үеийн баривчилгаа болон суллагдал
[засварлах | кодоор засварлах]Францын түүхч Андре Сельегийн мэдээлж буйгаар хорих лагерь Дора-Миттельбаугаар явсан Хайнрих Химмлер 1944 оны 2 сард өөрийн Зүүн Прусст байрлах Гохвальд дахь төв штаб дээрээ фон Брауныг хүлээн авч уулзжээ. Нацист ЗГазар дэх өөрийн байр сууриа бэхжүүлэхийн тулд Химмлер нь Ханс Каммлерын тусламжтай бүх Германы зэвсгийн программыг удирдах нууц хуйвалдаан зохиожээ. [26] Иймээс Химмлер Брауныг Фау-2-т гарсан асуудлыг шийдэхэд Каммлертай сайн нягт ажиллахыг зөвлөсөн байна. Гэвч фон Браун гарсан асуудал бол зөвхөн техникийн талынх учраас Дорнбергерийн тусламжтай шийдэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа талаар хэлжээ.
1943 оны 10 сараас эхлэн фон Брауныг ажиглалтад оруулсан ба нэг удаа хэрхэн Браун болон түүний хамтрагч Клаус Ридель болон Хельмут Греттруп орой нэгэн инженерийн гэрт тэд сансрын хөлөг дээр ажиллахгүй байгаа талаар болон дайн сайн явж өгөхгүй байгаа талаар ярилцсан мэдээлэл очив. Энэ нь "ялагдлын уур амьсгал"-тай хэмээн сэжиглэгджээ. Энэ харилцан ярианы талаар СС-н хуучин агент байсан шүдний эмч эмэгтэй мэдээлсэн байна.[26] Химмлерийн худал гүтгэлгээр фон Брауныг коммунистад дуртай хэмээн буруутгаж, нисгэгчийн үнэмлэхтэй, ийш тийш улсын онгоц хөлөглөж явдаг түүнийг Англи руу оргож магадгүй хэмээн сэжиглэж баривчлав.[26]
1944 оны 3 сарын 14 эсвэл 15-нд фон Брауныг баривчилжээ.[27] Түүнийг Штеттин дэх шоронд хорив.[26] Тэнд тэрээр юунд буруутгагдаад буйгаа мэдэлгүй 2 долоо хоног болжээ. Зөвхөн Берлин дэхь Дорнбергерийн тусламжтай тусгай нөхцөлийн дор суллагдсан байна. Харин зэвсгийн болон цэргийн үйлдвэрлэлийн сайд Альберт Шпеер Хитлерийг ятгаж, Фау-2-г цааш хөгжүүлэхийн тулд Брауныг дахин ажилд нь оруулсан байна.[26] Шпеер өөрийн дуртгалд 1944 оны 5 сарын 3-ны «Führerprotokoll» (Хитлер хурлын протокол)д Хитлер ярианы төгсгөлд хэлэхдээ: «Б.-д хамааралтай асуудалд би танд баталж байна, хэдийгээр хэрэг явдлын дараа ерөнхий хүндрэл, асуудлууд гарах боловч тэр танд хэрэг болсон үед мөрдлөгөөс чөлөөгдөнө». гэжээ
Америкчуудад олзлогдсон нь
[засварлах | кодоор засварлах]Улаан арми 1945 оны хавар Пенемюндегээс 160 км зайтай байхад фон Браун өөрийн командаа цуглуулж хэнд хэрхэн олзлогдох талаар шийдвэрийг гаргахыг хүссэн байна. Улаан армийнхны олзлогдогсдод гаргадаг дарамтаас зугтаж фон Браун болон түүний ажилчид америкчуудад олзлогдохыг эрмэлзжээ. Каммлер фон Брауны командад Германы төвд ирэхийг тушаасан ба тэр мөчид армийн удирдлагаас энэ тушаалаас тэс ондоо армийн хэсэгт хамаарагдаж байлдах тушаал бас иржээ. Каммлерын тушаал нь америк цэргүүдэд олзлогдоход дөхөм болох учраас фон Браун тушаалыг Миттельверк дэх өөрийн багийн 500 гишүүнд илгээсэн байна. СС-нхэн бүх бичиг баримт, зураг төсөл зэргийг устгахаас хамгаалж Гарц уулан дахь орхигдсон уурхайд хуулбаруудыг нуухыг тушаажээ.[28]
3 сард фон Браун ажил хэргээр явах үедээ жолооч жолооны ард зүүрмэглэснээс болж осолд орж зүүн гараа хугалжээ. Гэмтэл хүнд байсан боловч фон Браун түүнд гипс тавихыг хүсээд эмнэлгийг орхин явжээ. Зохион бүтээгч маань гэмтлийг гайгүй гэж бодсон уу, удалгүй яс нь буруу бороолж эхэлсэн тул сарын дараа дахин гараа хугалуулж эмнэлэгт хэвтэхэд хүрчээ.[28]
4 сард холбоотны дайчид Германы гүнд орсон ба Каммлер шинжлэх ухааны багт галт тэргэнд суугаад Баварын Альп дахь Обераммергау хүрэхийг тушаав. Энд тэд нар СС-н сайн хамгаалалтад байсан ба дайсан довтолбол бүх пуужингийн нөхдийг устгах тушаалтай байв. Гэвч фон Браун СС-н Куммер майорыг ятгаж Америкийн бөмбөгдөгчдийн хялбар бай болохгүйн тулд хамгаалалтын бүлгийг ойр орших тосгонд тарааж байрлуулав.[28]
1945 оны 5 сарын 2-нд Америкийн 44-р явган цэргийн нэгэн цэргийг харж Вернерийн дүү Магнус дугуйгаар араас нь дагаж муухан англи хэлээр "Намайг Магнус фон Браун гэдэг. Миний ах Фау-2 зохиосон. Бид бууж өгөх гэсэн юм" гэжээ.[29][30] Олзлогдсоны дараа Браун хэвлэлд хэлэхдээ:
"Бид дайн хийх шинэ зэвсэг бүтээснээ мэдэж байгаа - ямар үндэстэн, ямар ялсан ард түмэнд өөрсдийн хүүхдүүдийн хувь заяаг даатгах вэ гэдэг шийдвэр бидний өмнө маш хурцаар тулгараад байна. Бид дэлхий дахиныг саяхан Германд болсон ямар нэг конфликт дахин өртөөсэй гэж хүсэхгүй байна. Бид бодохдоо хэрэв энэ зэвсгийг Библийн замналаар явагч хүмүүст өгч чадвал дэлхий хамгийн сайн аргаар хамгаалагдаж чадна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.[31]
АНУ-ын дээд удирдлага ямар үнэтэй олз олсноо гадарлаж байв: фон Брауны овог "Хар жагсаалт"-ын эхний мөрөнд байдаг байв. Энэ бол Германы эрдэмтэд болон инженерүүдийг хамгийн түрүүнд байцаалтанд оруулах нууц кодлогдсон нэр юм. 1945 оны 7 сарын 19-нд ЗХУыын мэдэлд эзлэгдсэн газар нутгийг өгөхөөс 2 хоногийн өмнө Америкийн армийн хурандаа Роберт Б. Стэвер болон дэд хурандаа Р. Л. Вилльямс фон Браун болон түүний хэсгүүдийн удирдагчдыг жип машинд суулган Гармишаас Мюнхенд аваачив. Дараа нь агаараар Нордхаузенд, харин дараагийн өдөр нь 60 км-т баруун өмнөд хэсэг дэх Америкийн эзлэгдсэн газар болох Витценхаузен хотхонд аваачжээ.[32] Фон Брауныг "Дастбин" (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value)., «Хогийн сав») дэх 3-р Райхын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн элитүүдийг байцаах Америк, Английн тагнуулынхны газар байцаалтад удаан байлгаагүй суллажээ.[33] Анхандаа тэрээр Америкийн тусгай ажиллагаа "Нэвтрэшгүй"-д ашиглагдаж байсан ба энэ програм нь дараа нь "Цаасны хавчаар" нэртэй болсон билээ.
АНУ дахь амьдрал
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын арми
[засварлах | кодоор засварлах]1945 оны 6 сарын 20 нд АНУ-гийн ерөнхий нарийн бичгийн дарга фон Браун болон түүний ажилчдыг ирэхийг зөвшөөрсөн боловч 1945 оны 10-р сарын 1 хүртэл олонд мэдэгдээгүй байна.[34] Браун "Тагнуулын зорилготой нэгдсэн товчоо"-ны (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value)., JIOA) эрдэмтдийн нэрст орсон ба тэдний талаар АНУ хиймэл намтар зохиож байв. Тэдгээр намтруудад НСГАНамын гишүүн болон нацистуудтай хамтарч байсан талаарх мэдээллийг устгасан байжээ. Ийм маягаар АНУ эрдэмтдэд аюулгүй ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн байна. "Цаасны хавчаар" (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).) ажиллагааны нэр нь тэдний "АНУ-гийн шинжлэх ухааны ажилтнуудын" хувийн хэрэгт зориулсан шинэ намтрыг хавчиж байсан хавчаараас үүсэлтэй юм байна.
Анхны 7 мэргэжилтэн АНУ-ын цэргийн нисэх буудал болох Делавэр мужийн Ньюкаслд 1945 оны 9-р сарын 20-нд ирцгээжээ. Дараа нь тэд Бостон руу нисэж, бас завиар Бостоны булан дахь АНУ-гийн цэргийн тагнуулын корпуст хүргэгдэв. Үүний дараа фон Браунаас бусад нь Пенемюндед өгсөн баримтуудаа авах гэж Мэриленд муж дахь Абердины туршилтын талбай дээр ирцгээсэн ба энэ баримтууд нь эрдэмтдэд пуужинтай холбоотой туршилтаа үргэлжлүүлэхэд тус болох зорилготой байжээ.
Эцэст нь фон Браун болон түүний үлдсэн команд Пенемюндээс өөрсдийн шинэ гэр Техас мужийн Форт Блисс хэмээх Америкийн цэргийн том баз дээр ирцгээв. Фон Браун сүүлд бичихдээ, түүнд өөрийн шинэ орчиндоо дасахад хүнд байсан гэсэн байна.[35] Түүний ерөнхий инженер Вальтер Ридель 1946 оны 12 сард хэвлүүлсэн "Герман эрдэмтэн америк хоол амтгүй, тахиан мах нь резин шиг" гэсэн нийтлэлээрээ алдартай болсон. Тус материал фон Браун болон түүний команд АНУ-д байгаа талаар анх олон нийтэд мэдээлсэн ба Альберт Эйнштейн болон Жон Дингелл зэрэг эрдэмтэд энэ явдлыг шүүмжилж байв. Шинэ очсон газар герман эрдэмтдийн амьдрах орчноо дээшлүүлэх саналыг огт хүлээж авахгүй байв. Фон Браун тэмдэглэлдээ: "...Пенемюндед биднийг эрхлүүлж байсан харин энд бид пенни болгоноо тоолж байна..." гэжээ. Тэрээр 26 насандаа 1000 гаран инженерийг удирдаж байсан бол харин тэрээр Америкт 26 настай "батгатай" хурандаа Жим Хемилл гэгч инженерийн хагас боловсролтой залуугийн доор ажиллаж байв. Фон Брауны ажилчид түүнд "херр профессор" гэж хандаж байхад Хемилл түүнийг зүгээр л "Вернер" гэж дууддаг байсан ба тэр хурандаа фон Брауны гаргаж байсан пуужинтай холбоотой шинэ санаа болгоныг эсэргүүцэж байв.
Дайны дараа
[засварлах | кодоор засварлах]1945 он 5 сарын 3-нд Вернер фон Браун Америкийн армид өөрийн судалгааны бичиг баримтуудтай, Германы хэсэг пуужингийн мэргэжилтнүүдийн хамт бууж өгсөн, хэдийгээр түүний пуужингууд нь дэлбэрсэн боловч энэ нь ЗХУ-ын инженерүүдэд үлдсэн эд ангиудаар нь бүтэн зураг бий болгоход нэг их саад болоогүй. Пенемюнде дэхь пуужингийн хөдөлгүүр нь ЗХУ-ын Р-1, Р-2, Р-5 зэрэг пуужингуудын эх суурь болсон. 1945 оны 9-р сараас АНУ Техас мужийн Форт-Блисс дэхь армийн зэвсгийн хөгжүүлэлт ба зохион бүтээх албыг тэргүүлж байв. 1950 оноос Хантсвиллд (Алабама муж) байрлах Рэдстоуны зэвсгийн газар ажилласан. Тэрээр 1955 оны 9-р сарын 11-нд Америкийн иргэн болсон байна. Америкчууд түүний ажлыг зөвхөн ойрын зайн пуужингийн хөгжүүлэлтээр хязгаарласан. Хиймэл дагуул байгуулах гэрээг түүний өрсөлдөгч АНУ-ын далайн цэргийн флот авчээ.
1956 оноос тив хоорондын баллистик пуужин "Рэдстоун" төслийн удирдагч (түүний суурин дээр "Юпитер-C" ба "Юнона" болон хиймэл дагуул "Экплорер-1" зэрэг бий болжээ) болов. ЗХУ-ын хиймэл дагуулын дараа түүнд өөрийн "Юнона"-г хөөргөх зөвшөөрөл олгожээ. Гэхдээ зөвхөн Усан цэргийн флотын туршилтын хөөргөлтийн дараа. Ийм байдлаар фон Брауны хиймэл дагуул нэг жилийн дараа хөөрсөн юм.
1960 оноос АНУ-ын аэронавтикийн болон сансрын орон зай судлалын үндэсний удирдлагын гишүүн (NASA) ба НАСА-гийн сансрын нислэгийн дарга. Сатурн болон Аполлон хөлгийн удирдагч болсон юм. 1969 оны 7 сарын 16-нд пуужин-зөөгч Сатурн-5 нь сансрын хөлөг онгоц Аполлон-11-ыг тойрог замд аваачсан юм. 1969 оны 7 сарын 20-нд «Аполлон-11» хөлгийн ахлагч Нил Армстронг сарны гадарга дээр буусан дэлхийн анхны хүн болсон юм. Энэ нислэгийн дараа Брауныг 1969 онд НАСАгийн хүндэт медалиар шагнажээ. «Аполлон-11»-ийн дараа фон Браун сар луу дахин 5 амжилттай нислэг хийжээ. 1970 оноос НАСА-гийн сансрын хүнтэй нислэгийн захирлын орлогч, 1972 оноос Мэрилэнд мужийн Жермантаун дахь «Фэрчайлд спэйс индастрис» үйлдвэрт дэд ерөнхийлөгч болжээ. Түүний саран дээр хэрэгжүүлсэн төслүүд нь ЗХУ болон АНУ хоорондын сансарт болсон тэмцэлд ялахын тулд бус харин цаашдын олон төслүүдийн ерөнхий суурь болж өгсөн юм.
Үхэл
[засварлах | кодоор засварлах]Вернер фон Браун 1972 онд НАСА-аас явсны дараа ердөө 5 жил болоод хорт хавдрын улмаас 1977 оны 6-р сарын 16-нд нас барсан байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Oberth-museum.org". Archived from the original on 2011-05-26. Татаж авсан: 2013-02-01.
- ↑ Astronautix.com
- ↑ Neufeld, Michael J. Von Braun: Dreamer of Space, Engineer of War (Knopf, 2007) p. 61.
- ↑ Konstruktive, theoretische und experimentelle Beiträge zu dem Problem der Flüssigkeitsrakete. "Raketentechnik und Raumfahrtforschung", Sonderheft 1 (1960), Stuttgart, Germany.
- ↑ Загвар:ScienceWorldBiography
- ↑ "The Man Who Opened the Door to Space". Popular Science May, 1959. Archived from the original on 2012-10-05. Татаж авсан: 2013-02-01.
- ↑ The Nazi Rocketeers, From Dreams of Space to Crimes of War pp 58. (See extensive bibliography)
- ↑ 8.0 8.1 Dr. Space, the Life of Wernher von Braun pp 35
- ↑ Dr. Space, the Life of Wernher von Braun pp 36
- ↑ Mr. Space pp 35. "Wernher von Braun in SS uniform". The Reformation Online. Archived from the original on 2019-09-23. Татаж авсан: 2013-02-01.
- ↑ Speer, Albert (1969). Erinnerungen (p. 377). Verlag Ullstein GmbH, Frankfurt a.M. and Berlin, [ISBN 3-550-06074-2].
- ↑ Middlebrook, Martin (1982). The Peenemünde Raid: The Night of 17–18 August 1943. New York: Bobs-Merrill. p. 222. ISBN 0672527596.
- ↑ Dornberger, Walter (1952 -- US translation V-2 Viking Press:New York, 1954). V2--Der Schuss ins Weltall. Esslingan: Bechtle Verlag. p. 164.
{{cite book}}
: Check date values in:|year=
(help) - ↑ Warsitz, 2009, p. 30.
- ↑ Warsitz, Lutz: THE FIRST JET PILOT — The Story of German Test Pilot Erich Warsitz (p. 35), Pen and Sword Books Ltd., England, 2009, [ISBN 978-1-84415-818-8].
- ↑ Warsitz, 2009, p. 51.
- ↑ Warsitz, 2009, p. 41.
- ↑ Warsitz, 2009, p. 55.
- ↑ Mittelbau Overview
- ↑ "Excerpts from "Power to Explore"". MSFC History Office. NASA Marshall Space Flight Center. Archived from the original on 2012-06-05. Татаж авсан: 2013-02-01.
- ↑ Jaroff, Leon (2002-03-26). "The Rocket Man's Dark Side". Time. Archived from the original on 2012-05-27. Татаж авсан: 2008-06-29.
- ↑ Roop, Lee (2002-10-04). "Aide says von Braun wasn't able to stop slave horrors; Objection would have gotten rocket pioneer shot, Dannenberg says". The Huntsville Times.
- ↑ Biddle, Wayne. Dark Side of the Moon (W.W. Norton, 2009) pp. 124-125.
- ↑ Biddle, p. 125.
- ↑ Biddle, pp. 123—124.
- ↑ 26.0 26.1 26.2 26.3 26.4 Ward 2005, pp. 38-40.
- ↑ "Highlights in German Rocket Development from 1927-1945". MSFC History Office. NASA Marshall Space Flight Center. Archived from the original on 2012-03-20. Татаж авсан: 2013-02-01.
- ↑ 28.0 28.1 28.2 Cadbury, Deborah (2005). Space Race. BBC Worldwide Limited. ISBN 0-00-721299-2.
- ↑ Spires, Shelby G. (2003-06-27). "Von Braun's brother dies; aided surrender". The Huntsville Times. p. 1A.
Magnus von Braun, the brother of rocket pioneer Wernher von Braun who worked in Huntsville from 1950-1955, died Saturday in Phoenix, Ariz. He was 84. Though not as famous as his older brother, who died in 1977, Magnus von Braun made the first contact with U.S. Army troops to arrange the German rocket team's surrender at the end of World War II.
- ↑ McDougall, Walter A. (1985). ...The Heavens and the Earth: A Political History of the Space Age. New York: Basic Books. p. 44. ISBN 0-465-02887-X.
- ↑ Arts & Entertainment, Biography (1959—1961 series). Mike Wallace, television biography of Wernher von Braun, video clip of the press statement.
- ↑ McGovern, J (1964). Crossbow and Overcast. New York: W. Morrow. p. 182.
- ↑ Speer, Albert (2001). Schlie, Ulrich (ed.). Alles, was ich weiß. F.A. Herbig Verlagsbuchhandlung. ISBN 3-7766-2092-7.p. 12
- ↑ "Outstanding German Scientists Being Brought to U.S." War Department press release. V2Rocket.com. 1945-10-01. Archived from the original on 2010-03-01. Татаж авсан: 2013-02-01.
- ↑ «Red Moon Rising: Sputnik and the Hidden Rivalries That Ignited the Space Age», Matthew Brzezinski. Macmillan, 2008. ISBN 080508858X, 9780805088588. p. 84, 85, 87, 91, 92
- Вернер фон Браун
- Германы сансрын тээврийн анхдагч
- АНУ-ын сансрын тээврийн анхдагч
- Сансрын тээврийн инженер
- Сансрын тээврийн тэргүүн
- Сансрын нислэгийн түүх
- Зохион бүтээгч
- Үндэсний агаарын тээвэр ба сансрын нислэгийн албаны хүн
- ГҮСАН-ын гишүүн
- СС-гишүүн
- Германы эзэнт гүрний дэлхийн хоёрдугаар дайны хүн
- Зохиогч
- Физикийн ном зохиогч
- Холбооны Германы Гавьяаны Загалмай одон шагналтан (одтой)
- Вернер фон Сименсийн бөгж шагналтан
- Вилхелм Экснер Медаль шагналтан
- АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Медаль шагналтан
- АНУ-ын Үндэсний Инженерийн Академийн гишүүн
- Берлиний техникийн их сургуулийн хүндэт доктор
- Чөлөөт ноён
- Хантсвиллийн (Алабама) хүн
- АНУ дахь Германы цагаач
- АНУ-ын хүн
- Германчууд
- 1912 онд төрсөн
- 1977 онд өнгөрсөн