Дирк Кёйт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дирк Кёйт
Dirk Kuijt, July 2009 - The Prime Minister of Thailand Photo.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Дирк Кёйт
Төрсөн огноо 1980 оны 7 сарын 22 (1980-07-22) (31 настай)
Төрсөн газар Нидерланд, Катвейк
Өндөр 1.83 м[1]
Тоглодог байрлал Жигүүрийн тоглогч
Довтлогч
Клубийн мэдээлэл
Одоогийн клуб АнглиЛиверпүүл
Дугаар 18
Залуучуудын баг
1985–1998 НидерландКвик Бойз
Насанд хүрэгчдийн баг*
Он Баг Гараа (Гоол)
1998–2003 НидерландУтрехт 160 (51)
2003–2006 НидерландФейеноорд 101 (71)
2006– АнглиЛиверпүүл 169 (46)
Үндэсний шигшээ
2004– НидерландНидерланд 76 (21)
* Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 4 сарын 11.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог сүүлд шинэчилсэн: 2011 оны 3 сарын 29

Дирк Кёйт (Голланд хэл: Dirk Kuijt, 1980 оны долоодугаар сарын 22-нд төрсөн) нь Голландын хөлбөмбөгчин бөгөөд Английн Ливерпүүл баг болон Нидерландын шигшээ багт арын бүсээс түрж орж ирдэг довтлогч, жигүүрийн тоглогчийн байрлалд тоглодог.

Голландын шилдэг Фейеноорд багийн ахлагчаар 2005-2006 оны хооронд тоглож байсан Кёйт дээд лиг болон хоёрдугаар лигт 1999-ээс 2006 оныг хүртэл 233 удаа гараанд гарч[2] 2001 оны гуравдугаар сараас 2006 оны дөрөвдүгээр сарыг хүртэл дараалсан 179 тоглолтонд цуцашгүй шилдэг тоглолтоо үзүүлж байжээ.

Тэрээр одоогийн баг болох Ливерпүүлд 2006 оны наймдугаар сарын 18-нд ирэх шийдвэрийг тодорхойгүй үнийн саналаар гаргаж байв. Ливерпүүл дэх анхны гараагаа 2006 оны наймдугаар сарын 26-нд Вест Хэм багийн эсрэг тоглолтонд сэлгээгээр орж ирэн хийж байв. Дараагийн тоглолт нь УЕФА Аваргуудын Лигийн анхны гараа нь болж таарч Голландын ПСВ багийн эсрэг таслах чиглэлийн арын бүсийн довтлогчоор хийж байв. Ливерпүүл дэх гурав дахь тоглолтондоо Ньюкасл Юнайтед багийн хаалганд анхны гоолоо оруулсан (мөн Премьер лигийн) ажээ.[3]

Нидерландын шигшээ багтаа дасгалжуулагч Марко ван Бастены удирдлаган дор 2004 оны есдүгээр сард анхны гараагаа хийж байсан Кёйт 2006, 2010 оны ДАШТ-үүд болон 2008 оны ЕАШТ-д тус тус амжилттай оролцсон ба ирэх 2012 оны ЕАШТ-д ч оролцох магадлал өндөр юм.

Кёйт Голландын цомын тэмцээнд Утрехт багийн нэрийн өмнөөс гоолдож буй нь.
Кёйт (зүүн) Ливерпүүл багийн хуучин анд Шаби Алонсогийн хамт.

Агуулга

[засварлах] Үзүүлэлтүүд

2011 оны дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар.
Клубүүдэд үзүүлсэн үзүүлэлтүүд
Баг Улирал Англи Премьершип Английн цом Лигийн цом Европ Бусад Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол! Гараа Гоол! Гараа Гоол! Гараа Гоол!
Ливерпүүл 2010–11 28 10 1 0 0 0 7 2 0 0 36 12
2009–10 37 9 2 0 1 0 13 2 0 0 53 11
2008–09 38 12 2 0 0 0 11 3 0 0 51 15
2007–08 32 3 4 1 0 0 12 7 0 0 48 11
2006–07 34 12 1 1 2 0 11 1 0 0 48 14
Бүгд 169 46 10 2 3 0 54 15 0 0 236 63
Баг Улирал Нидерланд Эредивизи Голландын цом - Европ Плей-офф Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Фейеноорд 2005–06 33 22 1 0 - - 2 1 2 2 38 25
2004–05 34 29 3 4 - - 7 3 - - 44 36
2003–04 34 20 2 1 - - 4 1 - - 40 22
Бүгд 101 71 6 5 13 5 2 2 122 83
Утрехт 2002–03 34 20 4 2 - - 2 1 - - 40 23
2001–02 34 7 3 3 - - 4 1 - - 41 11
2000–01 32 13 5 3 - - 0 0 - - 37 16
1999–00 32 6 4 4 - - 0 0 - - 36 10
1998–99 28 5 2 1 - - 0 0 - - 30 6
Бүгд 160 51 18 13 6 2 184 66
Нийт 430 168 34 20 3 0 73 22 2 2 542 212

[засварлах] Шагналууд

Кёйт Арьен Роббений хамт.

[засварлах] Клуб

Нидерланд Утрехт

  • Нидерландын цом: 2002–03

Англи Ливерпүүл

[засварлах] Нидерланд

[засварлах] Хувийн


[засварлах] Эшлэл

  1. 18. Dirk Kuyt. Liverpool F.C.. 6 September 2010-д хандсан.
  2. Detailed stats and profile of Liverpool's Dirk Kuyt. LFChistory.net. 29 August 2006-д хандсан.
  3. Hughes, Ian. "Liverpool 2–0 Newcastle", BBC Sport, 20 September 2006. 21 September 2006-нд авсан. 

[засварлах] Холбоос

Commons
Commons: Дирк Кёйт - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр