Дэнни Мёрфи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
«Дэнни Мёрфи» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Дэнни Мёрфи (салаа утга)»-аас олж болно.
Дэнни Мёрфи
Danny Murphy Fulham.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Дэниел Бен Мёрфи[1]
Өндөр  ft 0 in (0.00 м)
Байрлал Хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн баг Англи[Фулхэм (хөлбөмбөгийн баг)
Дугаар 13
Өсвөрийн баг
АнглиМанчестер Юнайтед
АнглиКру Александра
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1993–1997 АнглиКру Александра 132 (27)
1997–2004 АнглиЛиверпүүл 170 (25)
1998–1999 АнглиКру Александра (зээллэг) 16 (1)
2004–2006 АнглиЧарльтон Атлетик 56 (7)
2006–2007 АнглиТоттенхэм Хотспур 23 (2)
2007– АнглиФулхэм 99 (15)
Шигшээ баг
1997 АнглиАнглийн шигшээ баг
(20-оос доош нас)
4 (3)
АнглиАнглийн шигшээ баг
(21-ээс доош нас)
5 (0)
2001–2003 АнглиАнгли 9 (1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 15:47, 2010 оны 8 сарын 15 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 00:00, 2008 оны 12 сарын 29 (UTC)

Дэниел Бен "Дэнни" Мёрфи (англ. Daniel Ben "Danny" Murphy, 1977 оны гуравдугаар сарын 18-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин юм. Тэр «Фулхэм» багт төвийн хагас хамгаалалтын байрлалд тоглодог ба «багийн ахлагчийн» үүргийг хашдаг. Мёрфи өмнө нь «Ливерпүүл», «Чарльтон Атлетик» болон «Тоттенхэм Хотспур» багуудад тоглож байв. Ливерпүүл багт байхдаа 2001 онд гурвалсан цомд(Лигийн цом, Английн хөлбөмбөгийн холбооны цом болон УЕФА-гийн цом)[2] хүртэж байжээ.

Клубийн замнал[засварлах]

Ливерпүүл[засварлах]

Чарльтон[засварлах]

Мёрфи 2004 оны наймдугаар сард Чарльтон Атлетик багт Ливерпүүл багаас дөрвөн жилийн гэрээгээр 2.5 сая фунт стерлингээр худалдагдан ирж байв.[3]

Тоттенхэм Хотспур[засварлах]

2006 оны нэгдүгээр сарын 31-нд Тоттенхэм Хотспур багтай 2 сая фунт стерлингийн гэрээ байгуулан[4] улирлын 23 тоглолтонд оролцож анхны гоолоо Портсмут багтай 2006 оны аравдугаар сарын 1-нд тоглосон тоглолтонд оруулж[5], Тоттенхэмд 2 гоол хийсэн гэх амжилттайгаар замналаа өнгөрүүлж байв.

Фулхэм[засварлах]

Тэрээр Фулхэм багт 2007 оны наймдугаар сарын 31-нд тодорхойгүй үнээр гэрээ байгуулан ирж[6][7] анхны улирлаа 43 тоглолтонд 6 гоол оруулсан гэх амжилттай угтаж байв. 2006-2010 оны хооронд тус багийг дасгалжуулж байсан Рой Хожсоныг ирсэн жил нь Мёрфи ихэнх тохиолдолд сэлгээнд сууж, 2008-09 оны улиралд ахлагчийн туузтайгаар гараанд гарч эхэлсэн юм.

Мёрфи өөрийн 100 дахь гоолоо Ньюкасл Юнайтед багийн хаалганд 2008 оны арваннэгэн сарын 9-нд оруулж[8] байсан бол 2009 оны гуравдугаар сарын 21-нд «Крэйвен Коттеж» цэнгэлдэхдээ лигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Юнайтед хаалганд улирлын анхны гоолоо торгуулийн цохилтоор оруулж байв.

2010 оны тавдугаар сарын 18-нд Мёрфи Фулхэм багийг ахлан Европын томоохон тэмцээний шигшээ тоглолтуудад оролцох завшаан тохиолдож байв. Германы Хамбург хотноо зохиогдсон УЕФА Европын лигийн 2010 оны тэмцээнд Ювентус, өмнөх удаагийн аварга Шахтёр Донецк, Германы Бундеслигийн аварга Вольфсбург болон Хамбург багуудтай тоглосоор шигшээ тоглолтонд Испанийн Атлетико Мадрид багт 2-1 харьцаагаар нэмэлт цагт хожигдож байв.

Үзүүлэлтүүд[засварлах]

Баг Лиг Цом Лигийн цом Тив Бүгд
Улирал Баг Лиг Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Англи Лиг АХХ-ны цом Лигийн цом Европ Бүгд
1993–94 Кру Александра Гуравдугаар дивиз 12 2
1994–95 Хоёрдугаар дивиз 35 5
1995–96 42 10
1996–97 47* 10 4 3 2 0 0 0 53 13
1997–98 Ливерпүүл Премьер лиг 16 0 1 0 0 0 0 0 17 0
1998–99 1 0 0 0 2 0 1 0 4 0
1998–99 Кру Александра Нэгдүгээр дивиз 16 1 0 0 0 0 0 0 16 1
1999-00 Ливерпүүл Премьер лиг 23 3 2 0 2 3 0 0 27 6
2000–01 27 4 5 1 5 4 10 1 47 10
2001–02 36 6 2 0 1 0 15 2 54 8
2002–03 36 7 3 1 4 2 12 2 55 12
2003–04 31 5 2 1 2 2 7 0 42 8
2004–05 Чарльтон Атлетик 38 3 3 1 2 1 0 0 43 5
2005–06 18 4 0 0 3 1 0 0 21 5
2005–06 Тоттенхэм Хотспур 10 0 0 0 0 0 0 0 10 0
2006–07 12 2 1 0 3 0 3 0 19 2
2007–08 Фулхэм 33 5 1 1 1 0 0 0 35 6
2008–09 38 5 5 1 1 1 0 0 44 7
2009–10 25 5 3 0 0 0 11 2 34 7
2010-11 3 0 0 0 0 0 0 0 1 0
Фулхэм 99 15 9 2 2 0 8 2 116 19
Бүгд Англи 499 77 32 9 28 16 56 7 613 109
Нийт 499 77 32 9 28 16 56 7 613 109
  • Плей-оффын хоёр тоглолтыг тооцсон болно.
2010 оны наймдугаар сарын 15

Шагналууд[засварлах]

Ливерпүүл

Түрүү

Хоёрдугаар байр

Фулхэм

Хоёрдугаар байр

Эшлэл[засварлах]

  1. search births indexes 1837 - 2006. Findmypast.com. 2010-08-03-д хандсан.
  2. http://www.liverpoolfc.tv/kids/history-of-lfc/2001-present
  3. "Charlton secure Murphy deal", BBC Sport, 10 August 2004. 26 May 2007-нд авсан. 
  4. "Tottenham clinch late Murphy deal", BBC Sport, 31 January 2006. 26 May 2007-нд авсан. 
  5. Tottenham 2–1 Portsmouth. BBC Sport (1 October 2006). 26 October 2009-д хандсан.
  6. Murphy joins. Fulham FC (31 August 2007).
  7. Danny to Fulham. Tottenham Hotspur FC (31 August 2007).
  8. Fulham 2–1 Newcastle. BBC Sport (9 November 2008).

Холбоос[засварлах]