Жон Пэйнтсил
| Жон Пэйнтсил | ||
| Хувийн мэдээлэл | ||
|---|---|---|
| Бүтэн нэр | Жон Пэйнтсил | |
| Төрсөн огноо | 1981 оны 6 сарын 15 | |
| Төрсөн газар | Берекам, Гана | |
| Биеийн өндөр | 1.78 м | |
| Тоглодог байрлал | Баруун жигүүрийн хамгаалагч | |
| Клубын мэдээлэл | ||
| Одоогийн клуб | Фулхэм | |
| Дугаар | 4 | |
| Тоглосон клубууд | ||
| Он | Баг | Тоглосон тоо (Гоол) |
| 1999-2000 2000-2001 2001-2002 2002 2002-2004 2004-2006 2006-2008 2008- |
10(0)
12(1) 19(1) 46(0) 46(4) 19(0) 63(0) |
|
| Үндэсний шигшээ | ||
| 2001- | Гана |
60(0)
‡ Шинэчилсэн нь |
Жон Пэйнтсил (англ. John Paintsil, 1981 оны зургаадугаар сарын 15-нд төрсөн) нь Ганын хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн Фулхэм багт хамгаалалтын байрлалд тоглодог.
Агуулга |
[засварлах] Мэргэжлийн замнал
[засварлах] Маккаби Тель-Авив
Пэйнтсил 2002-2004 оны хооронд Израилийн Маккаби Тель-Авив багт тоглохдоо бүхий л лигүүдэд түрүүлж байжээ.[1] Тус багт лигийн 46,[2] Аваргуудын Лигийн таван тоглолтонд тус тус оролцож байв.
[засварлах] Хапоэль Тель-Авив
2004 оны арванхоёрдугаар сард Израилийн Хапоэль Тель-Авив[3] багт ирж, 2006 онд лигт аман хүзүүдэж, «Израилийн цомд» түрүүлж байв.[4] Пэйнтсил тус багийн нэрийн өмнөөс 42 тоглолтонд оролцож гурван гоолыг хийжээ.
[засварлах] Вест Хэм Юнайтед
2006 оны ДАШТ-ий дараа Израилийн шигшээ багийн Йосси Бенаюн багтаа хамтран зүтгэх саналыг тавьж Пэйнтсил төд удалгүй зөвшөөрч[5] Вест Хэм Юнайтед багт тоглохоор болсон юм. Тэр энэ багт хоёр жил байх хугацаандаа 14 дугаарын өмсгөлтэйгээр Тайрон Мирс (Англи) болон Жонатан Спектор (Америк) нарын хамт цөөхөн удаа гараанд гарч тоглож байв.
[засварлах] Фулхэм
2008 оны долоодугаар сарын 15-нд Пэйнтсил Фулхэм багтай 6.3 сая фунтийн гэрээ байгуулан эгнээнд нь элссэн байна.[6]
[засварлах] Шигшээ баг
Пэйнтсил нь Ганын шигшээгийн 21-ээс доошхи насны багт байхдаа Аргентинд зохиогдсон «2001 оны өсвөрийн ДАШТ-д» аман хүзүүдсэнийхээ дараахан шигшээ багтаа дуудагдан 2002 онд Мали улсад зохиогдсон «Африкийн аваргын тэмцээнд» амжилттай оролцож байв. Түүнчлэн тэрээр улсынхаа Олимпийн шигшээ багт багтаж 2004 оны Зуны олимпт өрсөлдөж, Грекийн багтай нэг хэсэгт тааран «B» хэсгийн гурваар шалгарч тэмцээнээ өндөрлөж байв. Пэйнтсил 2006 оны ДАШТ-ий шигшээ тоглолтуудад хүртэл тоглоод амжжээ.
[засварлах] Шагналууд
- Израилийн цом (1):
- 2006
[засварлах] Фулхэм
- УЕФА оны Европын Лигийн хоёрдугаар байр (2009–10)
[засварлах] Гана
- Африкийн цомын хүрэл медаль: 2008
- Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16: 2006
[засварлах] Эшлэл
- ↑ Player Profile: John Pantsil, Ghanaweb.com. Retrieved 22 June 2007.
- ↑ Soccerbase: John Pantsil, Racing Post. Retrieved 22 June 2007.
- ↑ Player Profiles: John Pantsil, West Ham United Official Site. Retrieved 22 June 2007.
- ↑ Player Profile: John Paintsil, Sky Sports. Retrieved 22 June 2007.
- ↑ "Hammer Paintsil nets work permit", BBC Sport, 9 August 2006. Retrieved 22 June 2007.
- ↑ "Zamora & Pantsil sign for Fulham", BBC Sport, 2008-07-15. 2008-07-15-нд авсан.
[засварлах] Холбоос
- Жон Пэйнтсил Тухайн тоглогчийн үзүүлэлт Soccerbase вэбсайт дахь
- Жон Пэйнтсилийн намтар ESPN телевиз дэх профайл
- 2006 оны ДАШТ-д оролцогчдын профайл
- Ghana Football Association – official website
|
|||||