Йозеф Шмидт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Йозеф Шмидт
хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of Poland.svg Польш
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Йозеф Шмидт
Төрсөн огноо 1935 оны 3 сарын 28
Төрсөн газар Польш, Силези, Бытом
 
Медалиуд
Зуны олимп
Алт Ром 1960 гурвын харайлт
Алт Токио 1964 гурвын харайлт
Европын АШТ
Алт Стокхольм 1958 гурвын харайлт
Алт Белград 1962 гурвын харайлт

Йозеф Шмидт (пол. Józef Szmidt, 1935 оны 3 сарын 28-нд төрсөн) нь олимпийн хошой аварга, Польшийн хөнгөн атлетикч юм. Герман угсаатай түүний нэрийг Герман маягаар Jozef Schmidt гэж бичсэн байх нь бий.

Механикч мэргэжилтэй Шмидт 1960-аад оны эхээр дэлхийд тэргүүлэх гурвын харайлтын тамирчин байсан бөгөөд түүхэнд 17 метрийн босгыг давсан анхны хүн болж тэмдэглэгдэн үлдсэн билээ. Тэр 1960, 1964 онуудад олимпийн наадамд түрүүлсэн бөгөөд тухайн жилдээ Польшийн шилдэг тамирчнаар шалгарч байсан. 1960 оны 8 сарын 5-нд 17.03 метр харайж дэлхийн дээд амжилт тогтоосон нь 1968 оны 10 сарын 16-ныг хүртэл хадгалагджээ.

Тэрээр 1975 онд Баруун Германд суурьшиж, Польшид ардчилал ялсны дараа 1992 онд нутагтаа буцаж очсон байна. Түүний ах Эдвард нь мөн 1956 оны олимпод оролцож байжээ.

Амжилт[засварлах]

Он Тэмцээн Зохиогдсон газар Төрөл Байр Дүн
1958 Европын АШТ Стокхольм (Швед) Гурвын харайлт 1 16.43м
1960 Зуны олимп Ром (Итали) Гурвын харайлт 1 16.81м
1962 Европын АШТ Белград (Югослав) Гурвын харайлт 1 16.55м
1964 Зуны олимп Токио (Япон) Гурвын харайлт 1 16.85м

Эшлэл[засварлах]