Киану Ривз

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Киану Ривз

Ривз Нуурын дэргэдэх байшин киноны Лондон дахь нээлтийн ажиллагааны үеэр, 2006 оны есдүгээр сар.
Төрсөн Киану Чарльз Ривз
1964 оны 9 сарын 2 (1964-09-02) (49 настай)
Ливан, Бейрут
Үндэстэн Канад
Ажил Жүжигчин
Он жил 1985–одоо

Киану Чарльз Ривз (англ. Keanu Charles Reeves, 1964 оны есдүгээр сарын 2-нд төрсөн) нь Канадын жүжигчин юм. Ривзийг дэлгэцийн урлаг сонирхогчид детектив төрлийн Билл ба Тедийн содон адал явдал, Хурд, Амь өрссөн тоглоом болон шинжлэх ухааны уран зөгнөлт цуврал Матрикс, триллер төрлийн Константин, драмын Нуурын дэргэдэх байшин зэрэг кинонуудад тоглосоноор нь сайн мэдэх билээ. Тэрээр Стивен Фрирз (1988 оны Аюултай харилцаа бүтээл дээр нь), Гас Ван Сент (1991 оны индие төрлийн Миний Айдахо), Бернардо Бертолуччи (1993 оны Бяцхан Будда) нарын шилдэг найруулагч нарын нэрийн хуудас болсон бүтээлүүдэд тоглосон байдаг.

Түүнчлэн Ривз театрын урлагт Канадын алдарт Манитобагийн төв театрт удаа дараа тавигдсан Гамлет жүжгийн үзэгдэлд гол дүрийг бүтээж судлаач шүүмжлэгчидээс өндөр үнэлгээ авч байв.

Намтар[засварлах]

Ривз Ливан улсын нийслэл Бейрут хотноо Англи гаралтай, хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй Патрисии Тэйлор, Англи, Ирланд, Португал, Хавай, Хятад гаралтай, геологич мэргэжилтэй Сэмюэль Ноулин Ривз нарын хүү болон мэндэлжээ.[1][2][3]

Хувийн амьдрал[засварлах]

Ривзийн хувьд кинонд тоглох урилгыг аваад зураг авалт болох тухайн газраа орон сууц юмуу аль эсвэл зочид буудал хөлслөн амьдардаг байсан бөгөөд Холливуд дахь Шато Мармон зочид буудалд удаан хугацаагаар амьдарчээ. Анхны байшингаа Лос-Анжелест Холливуд Хилзийн ойролцоо 2003 онд худалдан авчээ. Түүнчлэн Нью-Йоркын төв цэцэрлэгийн дунд орон сууцтай гэдэг.

Америкийн Нэгдсэн Улсын харъяат тэрээр давхар Канад, Английн иргэншилтэй юм.

Ривз гэрлэж байгаагүй бөгөөд[4] Ава Арчер Сайм-Ривз нэртэй охин нь 1999 оны арванхоёрдугаар сард найз бүсгүй Женнифер Саймаас нь төржээ. 2001 онд Сайм нь Мэрилин Мэнсоны гэрт болсон үдэшлэгийн үеэр нас баржээ.

Ривз 2008 онд Лос-Анжелесийн шүүхээс 711,974 долларын албадан нөхөн төлбөрийг[5] папарацци Алисон Силвад Поршегоор мөргөж гэмтээсэн гэх хэргийнхээ үндэслэлээр өгч байв.[6][7]

[8][9]

Эшлэл[засварлах]

  1. Keanu Reeves Film Reference biography. Film Reference. May 10, 2008-д хандсан.
  2. Hoover, Will. "Rooted in Kuli'ou'ou Valley", Honolulu Advertiser, August 18, 2002. December 8, 2010-нд авсан. 
  3. NEHGS – Articles. Newenglandancestors.org. May 5, 2010-д хандсан.
  4. Has Keanu finally found love?. Dailymail.co.uk. 2011-07-20-д хандсан.
  5. Lang, Derrik J.. "Keanu Reeves Wins Court Case, Photographer Gets Nothing", The Huffington Post, November 3, 2008 
  6. "Keanu courts humor against paparazzo", New York Daily News, October 29, 2008 
  7. "Paparazzo says Reeves hit him with car", USA Today, November 5, 2007 
  8. "Keanu courts humor against paparazzo", New York Daily News, October 29, 2008 
  9. "Paparazzo says Reeves hit him with car", USA Today, November 5, 2007 

Нэмэлтээр уншиж болох[засварлах]

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Киану Ривз»

Загвар:Use mdy dates