Мадагаскар тутгалжин
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Мадагаскар тутгалжин | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Numenius madagascariensis (Карл Линней, 1766) |
Мадагаскар тутгалжин (Numenius madagascariensis) нь Хомноотынхон овгийн томхон ус гатлагч шувуу юм. Бордуу зүсмийн бөгөөд бусад ус гатлагч шувуудын дотор хамгийн урт хошуутай болно. Биеийн урт нь 63 см.
Тэд үржлийн улирлаа зүүн хойд Ази, Сибирь, Камчаткын хойг, Монголд өнгөрүүлдэг. Чийгтэй намгархаг газар, нуур цөөрөмд нутаглана. Өвөл болоход нүүдэллэн Австрали, Өмнөд Солонгос, Тайланд болон Шинэ Зеландад өвөлждөг. Мадагаскар тутгалжин нь урт хошуугаа ашиглан шавар дундаас өт хорхой барьж иддэг. 2006 оны байдлаар нийт 38,000 ш тоологдоод байна.
Эшлэл [засварлах]
- O'Brien, Michael et al. (2006). The Shorebird Guide. New York: Houghton Mifflin. ISBN 0-618-43294-9
- BirdLife International 2004. Numenius madagascariensis. In: 2006 IUCN Red List of Threatened Species. Accessed 1 December 2006.
- A Yellow Sea species account
| Commons: Numenius madagascariensis - зураг, дуу, бусад юмс |
| Викизүйлд Numenius madagascariensis-тай холбоотой мэдээлэл байна. |