Мүраками Харүки
Мураками Харуки (япон. 村上 春樹 , 1949 оны 1-р сарын 12-нд Японы Киото хотод төрсөн) нь Японы алдартай зохиолч, орчуулагч. Түүний утга зохиолын болон баримтат зохиолын бүтээлүүд нь Франц Кафкагийн шагнал, Франц О'Коннорын богино өгүүллэгийн шагнал, Иерусалимын шагнал зэрэг олон улсын утга зохиоын шагналуудыг хүртсэн юм. Мүракамигийн утга зохиол нь Японы уламжлалт бичлэгийн зарчмаас гажиж хошин, хиймэл, маш гадааджуулсан байдалтай, ганцаардсан байдлыг харуулдаг нь дотоодын уламжлалт хэсгийнхний шүүмжлэлийг хүлээдэг. Түүний 1987 онд гаргасан "Норвегийн ой" ном нь Японд залуучуудын дунд нэрд гарч олон сая хувиар хэвлэгдэж түүний нэрд гарах эхлэл нь болжээ. 1986 онд тэр Японоос гараад Европоор аялаад АНУ-д суурьшиж Принстоны Их Сургууль, Таффсын Их Сургуульд багшаар ажиллажээ. Мүраками нь 2007 онд Лейжийн Их Сургууль ба 2008 онд Принстоны Их Сургуулийн хүндэт докторын зэргээр шагнуулжээ. Түүний хэд хэдэн номоор Японд болон гадаадад кино болсон байна.
Муракамигийн зохиосон номуудад Ричард Браутиган (англи. Richard Brautigan, 1935 —1984), Рэймонд Чандлер (англи. Raymond Thornton Chandler; 1888—1959), Керт Воннегет залуу (англи. Kurt Vonnegut Jr., 1922—2007) зэрэг барууны зохиолчид нөлөөлсөн байдаг нь мэдэгддэг юм. Тийм ч учраас Японы уран зохиолын хүрээнийхэн түүний номыг "Япон зохиол биш" гэж үздэг байна.
Түүний номнууд 50 гаруй гадаад хэл рүү орчуулагдсан бөгөөд Япондоо болон гадаад орнуудад бестселлэр болж байжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Харуки Мураками 1949 онд Японы Киото хотод сонгодог япон хэл судлаачийн хүү болон мэндэлжээ. Түүний өвөг эцэг нь Буддын шашны жижиг сүмд санваартан байжээ. Эцэг нь дунд сургуульд япон хэл, уран зохиолын хичээл заадаг байсан бөгөөд чөлөөт цагаараа буддын шашны соён гэгээрүүлэх үйлсэд оролцдог байв. Харуки Васеда их сургуулийн театрын урлагийн тэнхимд сонгодог жүжгийн чиглэлээр суралцсан. 1950 онд зохиолчийн гэр бүл Кобе (Хёго муж) боомтын ойролцоо Ашияа хот руу нүүжээ.
1971 онд тэрээр ангийнхаа найз охин Иоко-той гэрлэсэн бөгөөд тэд өнөө хүртэл хүүхэдгүй хамт амьдардаг байна. 1974 онд тэрээр Токиогийн Кокубүнжид "Peter Cat" нэртэй Жааз баар нээсэн.
1977 онд тэрээр баарныхаа хамт хотын нам гүм Сэндагаяа дүүрэг рүү нүүжээ.
1981 онд Мураками баар ажиллуулах лицензээ зарж, мэргэжлийн зохиолч болсон гэдэг. 1982 онд тэрээр "Хархны гурвалсан тууж" зохиолын гуравдугаар хэсэг болох "Зэрлэг хонинуудын араас элдэх" хэмээх анхны романаа бичиж дуусгажээ. Мөн онд тэрээр өөр нэг "Нома" шагнал хүртсэн.
1986 онд Мураками эхнэрийнхээ хамт Итали, дараа нь Грек рүү явж хэд хэдэн арлаар аялсан. Японд "Талхны цехэд дахин дайрсан" богино өгүүллэгийн түүвэр хэвлэгджээ. 1987 онд "Норвегийн ой" роман хэвлэгдсэний дараа тэрээр Лондон руу нүүсэн байна.
1991 онд Мураками АНУ руу нүүж Принстон их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан байна. Японд 1979-1989 онуудад бичсэн бүх зохиолыг багтаасан 8 боть түүвэр бүтээл хэвлүүлсэн юм.
Тэрээр 1992 онд Принстоны их сургуульд дэд профессорын зэрэг хамгаалсан. "Хилийн өмнөд, нарны баруун" романаа Японд дуусгаж хэвлүүлсэн.
Японоос гарч баруун яваад англи хэлээр чөлөөтэй ярьдаг тэрээр Японы уран зохиолын түүхэнд анх удаагаа эх орноо европ хүний нүдээр олж харж эхлсэн гэдэг юм.
Улс төрийн үзэл бодол
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн 2-р дайны үед Япон цэргийн түрэмгийлэл үзүүлсэнд Хятад, хоёр Солонгос сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх нь зүйн хэрэг гэж Мураками үздэг байна. "Үндсэндээ япончууд өөрсдийгөө түрэмгийлэгчдийн дунд байсан гэдгээ ерөнхийд нь огтхон ч мэддэггүй бөгөөд энэ хандлага улам бүр тодроод байна" гэж тэр хэлжээ. Зохиолч нэгэн ярилцлагадаа “Түүхийн ойлголтын асуудал маш чухал бөгөөд Япон улс албан ёсоор уучлалт гуйх нь чухал гэж бодож байна. Улс орнууд "Бид энэхүү дайны хор уршгийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна, гэхдээ та бүхэн аль хэдийн хангалттай олон удаа уучлалт гуйсан одоо үүнийг орхьё" гэж хэлэх хүртэл Япон уучлалт гуйх ёстой юм'" гэжээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- «Зэрлэг хонинуудын араас элдэх» (1982, япон. 羊をめぐる冒険 хицужи о мэгүрү боокэн, англи. A Wild Sheep Chase)
- «Норвегийн ой» (1987, япон. ノルウェイの森 Норувэй но мори,)
- «Шувуунууд» (1994—1995, япон. ねじまき鳥クロニクル, Нэжимаки тори күроникүрү)- 3 хэсгээс бүрдсэн.
- «Кафука Тамура» (2002, япон. 海辺のカフカ, Үмибэ-но Кафука)
- «1Q84» (2009—2010)
- «Ахлагчийн аллага»- (2017)
- «Хот ба түүний найдваргүй хана» - (2023)
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Зохиогч
- Принстон их сургуулийн багш
- Англи хэлнээс орчуулагч
- Япон хэл рүү орчуулагч
- 20-р зууны утга зохиол
- 21-р зууны утга зохиол
- Баримтат зохиол
- Богино өгүүллэг
- Зөгнөлт зохиол
- Роман
- Өгүүллэг
- Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол
- Эссе
- Өөрийн намтар
- Япон хэлээрх утга зохиол
- Японы зохиолч
- Уран Зөгнөлийн Ертөнц шагналтан
- Иерусалим шагналтан
- Америкийн Урлаг ба Утга Зохиолын Академийн гишүүн
- Киотогийн хүн
- Япончууд
- 1949 онд төрсөн