Неманья Недович

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Неманья Недович (Серб-Хорват хэлээр: Немања Недовић, 1991 оны зургаадугаар сарын 16-нд Нова Варош хотод төрсөн) — Сербийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Голден Стэйт Уорриорз багт тоглодог.

Товчхон[засварлах]

Сербийн Црвена Звезда, Литвийн Летувос Ритас зэрэг мэргэжлийн лигийн багуудад тоглож байсан туршлагатай тоглогч Недович 2013 онд НБА-гийн драфтад оролцож, Финикс Санз багт сонгогдсон ч Голден Стэйт Уорриорз багтай 2013 оны долоодугаар сарын 9-нд гэрээ байгуулан элссэн.[1] Рүүки жилээ Уорриорзийн Хөгжлийн лигийн багт өнгөрүүлжээ.[2]

Тэр Сербийн шигшээ багийн гишүүн.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]