Татах хүч (кино)

Татах хүч
Театрын зурагт хуудас
Найруулагч:Альфонсо Куарон
Продюсер:Дэвид Хейман
Зохиол:Альфонсо Куарон
Хонас Куарон
Родриго Гарсиа
Дүрүүдэд:Сандра Буллок
Жорж Клуни
Хөгжмийн
зохиолч:
Стивен Прайс
Зураглаач:Эммануэль Любецки
Эвлүүлэгч:Альфонсо Куарон
Марк Сангер
Студи:Ди Бонавентура Пикчерз
КомпаниУорнер Бразерз, Хейдей Филмз, Эсперанто Филмо
Нээлт:2013 оны 8 сарын 28 (Венец)
2013 оны 10 сарын 4 (АНУ)
2013 оны 11 сарын 8 (Нэгдсэн Вант Улс)
Хугацаа:91 мин[1]
Улс:Их БританиИх Британи Их Британи
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хэл:Англи
Төсөв:$100 сая[2]
Орлого:$707,719,443[2]

Татах хүч (Англи: Gravity) — 2013 оны Америк /Warner Bros./-Британы /Framestore/ хамтарсан гурван хэмжээст технотриллер[2][3] кино юм. Альфонсо Куарон[4] зохиолыг бичиж (хүүгийн хамт), найруулсан юм. "Хоёр" дүртэй тус кинонд жүжигчин Сандра Буллок, Жорж Клуни нар сансрын тойрог замд "шаттл" хөлгийн хамт осолдож эх дэлхий рүү буцахын тулд тэмцэж буй сансрын нисгэгчид тоглосон юм.

2013 оны наймдугаар сард Венецийн кино наадамд нээлтээ хийсэн[5] Татах хүч Америкийн Кино академийн дээд шагналыг Шилдэг найруулагч, Шилдэг киноны ая зэрэг долоон төрлөөр (10 төрлөөс) хүртжээ.[6] Түүнчлэн БАФТА болон Алтан бөмбөрцөг шагналыг зургаа зургаан төрөлд хүртсэн.[7]

Дүрүүдэд[засварлах | кодоор засварлах]

Бүтэх үйл явц[засварлах | кодоор засварлах]

Татах хүч гурван жил үргэлжилсэн тусгай эффектийн маш том төсөл юм. Зураг авалтыг Английн Суррей дэх жингүйдэл орчинтой Шеппертон студи болон Аризона дахь Пауэллын нуурын ойролцоо 2011 онд таваас долоодугаар сарын хооронд багтаан авчээ.[8] Үлдсэн ажил нь уг бүтээлийн 60 хувь зонхилсон тусгай эффект. Аватар кинон дээр ажиллаж байсан Английн Framestore компани энэ ажлыг гарджээ.[9] Эхлэл хэсэгт 17 минутын турш дэлхийн бөмбөрцөгийг харуулдаг хэсгийг туслах продюсер нь сэджээ.[10] Программистууд Арнольд программыг түлхүү ашигласан. Сонирхуулахад шейдер болгоныг хийхийн тулд ашигласан мөрийн тоо 71,000.

Гол дүрд тоглосон жүжигчидийн тухайд, Холливудын нэртэй олон эмэгтэй жүжигчидтэй ярилцаж байсан ч Анжелина Жоли, Сандра Буллок нар найруулагч Куаронтай хамгийн ойр байв. Жоли татгалзаж Буллок тунасан. Мэттийн дүрд Роберт Дауни, Жорж Клүүни нар тоглохыг зөвшөөрсөн ч найруулагч Клүүниг сонгосон.[11]

Шүүмж[засварлах | кодоор засварлах]

IMDb буюу кино мэдээллийн нэгдсэн сангаас 9.1/10 гэсэн үнэлгээ авсан.[12] "Яг л бодит хөлөг. Сансрын хогны эвдлэн сүйтгэл. Бүгд үнэнд онцгой ойртсон. Сэтгэл татам дүрслэл байлаа хэмээн" дүгнэжээ.[13]

"Сансрын холбогдолтой кинонуудаас бүх цаг үеийн хамгийн шилдэг нь".

Жэймс Камерон[14].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "GRAVITY (12A)". Warner Bros. British Board of Film Classification. August 23, 2013. Retrieved August 23, 2013.
  2. 2.0 2.1 2.2 Staff (January 16, 2014). "Gravity". Box Office Mojo. Retrieved February 24, 2014.
  3. Berardinelli, James (October 3, 2013). "Gravity – A Movie Review". ReelViews. Retrieved October 7, 2013.
  4. Chris Lackner (September 27, 2013). "Pop Forecast: Gravity is gripping space drama and it's gimmick free". The Vancouver Sun. Retrieved October 3, 2013.
  5. "George Clooney and Sandra Bullock to open Venice film festival". BBC News.
  6. "Gravity dominates, but 12 Years a Slave wins best film". Guardian. 3 March 2014. Retrieved 4 March 2014.
  7. "Gravity wins outstanding British film". Guardian. 16 February 2014. Retrieved 4 March 2014.
  8. Simon Dang. (2011-04-17). "Producer David Heyman says Alfonso Cuarón's 3D sci-fi epic 'Gravity' will shoot this May" (in англи). Загвар:Не переведено 4. Archived from the original on 2013-06-02. Retrieved 2013-07-04.
  9. "Голливуд остановит вращение Земли" (in орос). Lenta.ru. 2010-06-17. Archived from the original on 2013-12-16. Retrieved 2013-07-07.
  10. Иван Филиппов. (2013-05-13). "Джордж Клуни и Сандра Буллок выходят в открытый космос в тизере «Гравитации»" (in орос). GQ Россия. Archived from the original on 2013-07-27. Retrieved 2013-07-04. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (help)
  11. "Куарон отправит в космос Джорджа Клуни вместо Дауни-младшего" (in орос). Lenta.ru. 2010-12-17. Archived from the original on 2013-09-08. Retrieved 2013-07-07.
  12. "Gravity". Rotten Tomatoes. Retrieved September 19, 2013.
  13. Lisa Respers France (October 8, 2013). "5 things that couldn't happen in 'Gravity'" (in англи). CNN. Retrieved 2013-12-16.
  14. Константин Мееров. (2013-09-04). "Джеймс Кэмерон считает «Гравитацию» лучшим фильмом о космосе" (in орос). filmpro.ru. Retrieved 2013-09-09. {{cite web}}: Unknown parameter |subtitle= ignored (help)

Холбоос[засварлах | кодоор засварлах]