Умард Чолла

Ягаан нь Умард Чолла аймаг

Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Умард Чолла (Хойд Чолла, Чоллапүг-ду; Чолла-пук-ду; Чоллабүг-ду; сол. 전라북도, 全羅北道 Jeollabuk-do; Англи: North Jeolla Province; Орос: Чолла-Пукто) юм. 1896 онд Чолла аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ.1896 оноос өмнөх бүхэл Чоллагийн төв байсан Чонжү хотод одоогийн энэ аймгийн засгийн газар байрладаг. Чоллапүгдугийн 8,067 ам дөрвөлжин километр газарт 2010 оны байдлаар 1,777,220 хүн аж төрөн сууж байна.

Умард Чолла аймаг нь засаг захиргааны эрх үүрэггүй нутаг болох Хунам мужид багтдаг. Баруун талаараа Шар тэнгист тулж, Өмнөд Чүнчон, Умард Чүнчон, Умард Кёнсан, Өмнөд Кёнсан, Өмнөд Чолла гэсэн 5 аймагтай хаяа залгадаг. 1960-аад оноос энд улсын чанартай "Хунам" цардмал замтай болсон нь хурдны зам болж сайжирчээ. Иксан, аймгийн төв Чонжү, далайн боомт Күнсан гурваар ороогдох аж үйлдвэрийн нутаг энэ аймагт бий.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Умард Чолла нь яг доороо 6 хот (시 - ши), 8 хошуу (군 - gun, монголоор күн, үгийн хойно орвол гүн гэж хэлэгдэнэ; Англи: county; Орос: уезд), бүгд 14 нутаг болон хуваагдана.

Газрын зураг # Нэр солонгос англи орос Хүн ам (2010)
хот — (시 - ши)
1 Чоньжү 전주시 Jeonju Чонджу 649,728
2 Иксань 익산시 Iksan Иксан 296,366
3 Күньсань 군산시 Gunsan Кунсан 260,546
4 Чон-Өп 정읍시 Jeongeup Чонып 110,352
5 Кимжэ 김제시 Gimje Кимдже 78,679
6 Намвонь 남원시 Namwon Намвон 78,770
хошуу — (군 - күнь)
7 Ваньжү 완주군 Wanju Ванджу 83,408
8 Кучан 고창군 Gochang Кочхан 53,333
9 Пүань 부안군 Buan Пуан 50,814
10 Сүньчан 순창군 Sunchang Сунчхан 25,241
11 Имшиль 임실군 Imsil Имсиль 23,663
12 Мүжү 무주군 Muju Муджу 21,827
13 Чиньань 진안군 Jinan Чинан 20,446
14 Чансү 장수군 Jangsu Чансу 19,424