Хонгор сум
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Хонгор сум нь Дархан-Уул аймгийн сум юм. Сумын төвд төмөр замын Хонгор өртөө бий. Мөн Салхит өртөө тус сумын нутагт, сумын төвөөс өмнө тийш 13 км зайд оршдог бөгөөд Салхитаас Эрдэнэт хот уруу төмөр зам салаалдаг билээ.
2007 онд тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнууд цианит натригаар Хонгор сумын нутгийг бохирдуулсан тухай мэдээ цацагдаж, сумын төвийг нүүлгэн шилжүүлэх тухай хүртэл яригдаж байсан ч ДЭМБ-ын хийсэн судалгаагаар бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнд байжээ[1]. Гэсэн ч тус сумын иргэд, мал амьтанд хордлогын шинж илэрч байна хэмээн хэвлэлүүд мэдээлсээр буй.
[засварлах] Эшлэл
| Дархан-Уул | |
|---|---|
| Хонгор сум | Орхон сум | Шарынгол сум Аймгийн төв: Дархан |
|