Цоохондой
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Цоохондой | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Европын цоохондой (Felis silvestris silvestris)
|
||||||||||||||||
| Байгаль хамгааллын статус | ||||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||||
|
||||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||||
| Felis silvestris Шребер, 1775 |
||||||||||||||||
Felis silvestris-ийн таван дэд зүйлийн тархалт (2007 оны ДНХ-ийн судалгаагаар).[2]
|
||||||||||||||||
| дэд зүйл | ||||||||||||||||
|
Өгүүллийг үзнэ үү |
Цоохондой (Felis silvestris) Европ, Ази, Африкт тархсан жижиг мий. Жижиг хөхтөн, шувуу, бусад ойролцоо хэмжээтэй амьтан барьж иддэг. Өөр өөр бүсэд хэд хэдэн дэд зүйл тархсан. Заримдаа гэрийн муурыг (Felis silvestris catus) энэ зүйлд багтаадаг. Гэрийн муур хүн амьдарч байгаа бүх тив, ихэнх томоохон аралд тархсан бөгөөд олон газар зэрлэгшсэн муур тааралддаг.
Цоохондой янз бүрийн орчинд дасамтгай. Тухайлал саванна, задгай ой, тал хээрт тархсан. Гэршүүлсэн үүлдэр нь өнгө зүс, хэлбэр төрхөөрөө олон янз боловч, зэрлэг дэд зүйлүүд нь хар судалтай хүрэндүү өнгөтэй, 45-80 см урт, 3-8 кг жинтэй. Өндөр нь мөрөөрөө 35 см, сүүлний урт 30 см. Африкийн дэд зүйл нь жижгэвтэр, цайвардуу хүрэн зүстэй.
Цоохондой маш аймхай. Суурин газруудаас холхон байдаг. Ганц ганцаараа амьдардаг.
Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд орчин үеийн бүх муур 10000 жилийн өмнө Ойрхи Дорнодын хавьд өөрөө гэршсэн хэсэг цоохондойгоос гаралтай ажээ.[2] Цоохондой хамгийн ойр төрөл нь Элсний муур (Felis margarita) юм.
Агуулга |
[Засварлах] Идэш хоол
Бүх мийн нэгэн адил жинхэнэ махчин бөгөөд барьсан амьтныхаа бараг бүх эд эрхтэнг иддэг. Барьсан амьтных нь арьс үс хивэг болж, яс нь кальци өгдөг бол мах нь үлдсэн бүх шим тэжээлийг өгдөг ажээ. Үнэндээ маханд байх усны агуулга их учраас бараг юм уудаггүй. Цоохондой гэдсэндээ шимэгч хорхой тээдэг тул, түүнийгээ цэвэрлэхийн тулд, мөн магадгүй маханд байдаггүй шаардлагатай хүчлийг олж авахын тулд өвс иддэг.
[Засварлах] Дэд зүйлүүд
2007 оны ДНХ-ийн судалгаагаар 5 дэд зүйл л байдгийг тогтоосон:[2]
- Felis silvestris silvestris (Европ, Түрэг).
- Felis silvestris lybica (Хойд Африк, Ойрхи Дорнод, Баруун Ази, Арал тэнгис хүртэл).
- Felis silvestris cafra (Өмнөд Африк).
- Felis silvestris ornata (Пакистан, Энэтхэгийн зүүн хойд хэсэг, Монгол, Хятадын хойд хэсэг).
- Felis silvestris bieti (Хятад).
- Felis silvestris catus (Дэлхий даяар).
[Засварлах] Эшлэл
- ↑ Загвар:IUCN2006 Database entry includes justification for why this species is of least concern
- ↑ 2.0 2.1 2.2 Driscoll, CA, et al (2007-06-28). "The Near Eastern Origin of Cat Domestication". Science 317 (5837): 519–523. DOI:10.1126/science.1139518.
[Засварлах] Гадны холбоос
| Викизүйлд Felis silvestris-тай холбоотой мэдээлэл байна. |
| Commons: Felis silvestris - зураг, медиа материалууд |
- Felis silvestris: three distinct populations
- IUCN/SSC Cat Specialist Group - Cat Species Information
- Scottish Wildcat Association
- Digimorph.org: 3D computed tomographic (CT) animations of male and female African wild cat skulls