Цэнхэр цанцаахай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Цэнхэр цанцаахай
2011 Blauelster in Shanghai.jpg
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Бор шувуутан
Овог: Хэрээнийхэн
Төрөл: Cyanopica, Цанцаахай
Bonaparte, 1850
Зүйлүүд

Cyanopica cyana Pallas, 1776
Cyanopica (cyana) cooki Bonaparte, 1850


Цэнхэр цанцаахай (Cyanopica cyana), урьд Цэнхэр шаазгай гэж байсан, нь Хэрээнийхэн овгийн шувуу юм.

Гадаад төрх[засварлах]

Энэ шувуу нь 31–35 см урт ба биеийн хэлбэрээр Алаг шаазгайтай (Pica pica) тун төстэй ба арай нарийн биетэй бөгөөд, хөл хошуу нь жижиг байна. Тэд толгойн орой хэсэгт гялалзсан хар ба цагаан хоолойтой. Далавч болон сүүл нь цэнхэрдүү өнгөтэй, нуруу, өвөр хэсэг нь цавар саарал юм.

Тархалт[засварлах]

Цэнхэр цанцаахай амьдрах газарзүйн бүсээр хуваагдан 2 бүлэг байх ба нэг нь баруун Европ, Иберийн хойг, Испани, Португал зэрэгт, нөгөө нь зүүн Азид, Хятад, Солонгос, Япон, Монголд нутаглана.

Тэд гэр бүлээр эсвэл хэд хэдэн бүл нийлж 30 ба түүнээс дээш тоогоор сүрэглэн хоол тэжээл хайж иднэ. Гол идэш тэжээл нь царсны боргоцой болон нарсны самар, авгалдай, зөөлөн жимс жимсгэнэ болно.

Цэнхэр цанцаахай 6-8 өндөг гаргаж, 15 хоног даран ангаахай гардаг.

Галерей[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Cyanopica cyana
Викизүйлд Cyanopica cyana-тай холбоотой мэдээлэл байна.