Ысык нуур

Иссык-куль нуур
Сансраас авсан зураг, 1992 оны 9-р сар
Нуурт цутгах Мөсөн голууд
Нуураас гарах Ууршилт
Ус цуглуулах талбай 15844 км2
Ай савд багтдаг орон Киргиз улс
Урт 182 км
Өргөн 60 км
Талбай 6236 км2
Дундаж гүн 270 м
Хамгийн гүн цэг 668 м
Усны хэмжээ 1,738 км³ (416.97 миль³)
Эргийн урт1 688 км
Хөвөөний түвшин 1607 м
Эргийн суурин Харгол
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш.
NASA-н хиймэл дагуулаас авсан зураг

Ысык нуур (Англи: Yssyk-Kul, Орос: Иссы́к-Ку́ль, кир. Ысык-Көл-«халуун нуур» гэж орчуулна, монгол. Дулаан нуур[баримт хэрэгтэй]) — Киргиз улсын нутаг дахь хамгийн том нуур болно. Дэлхийд усны эзлэхүүний хэмжээгээр эхний 10-т, талбайн хэмжээгээр эхний 25-т, гүний хэмжээгээр 6-д ордог бол Каспийн тэнгисийн дараа 2-рт ордог давстай нуур юм. Далайн түвшинээс 1609 м өргөгдсөн. Ойролцоогоор 80 орчим бага хэмжээний гол горхи цутгадаг. Томоохон цутгал нь дорно зүгээс нийлэх Тюп болон Жаргалан голууд. Нуураас гадагш урсгал байхгүй боловч зарим судлаачид газрын гүнээр дамжин ойролцоох Чу голруу нэвчдэг гэж үздэг. Давстай устай (эрдэстэй-5,90 ‰).

Усны багтаамж 1738 км³, гадаргын талбай — 6236 км², эргийн шугамын урт — 688 км, дундаж гүн — 278 м, хамгийн гүн цэг нь 702 м. Дорноос өрнө зүгт 182 км урт сунасан, өмнөөс умард зүг — 58 км өргөн.

Өвөл хөлдөдгүй энэ нуур 2023 оны 1-р сард цаг агаарын хэм -30 С хүрч ойрын 20 жилд болоогүй хүйтэрсэн гэж нутгийн хүмүүс ярьдаг. Нуур давстай тул хөлддөггүй.

Нар жаргах үеийн Төмөртэй нуур (2002)
Төмөртэй нуурын элстэй эрэг

Нэрний тухай[засварлах | кодоор засварлах]

Тэнгэр уулын бүс нутаг нь эртнээс Хүннү, Хар Хятан, Их Монгол улс, Цагаадайн хаант улс, Моголистан, Зүүнгар зэрэг Монголын төрт улсуудын эзэмшил нутаг байсан бөгөөд түүхэн Монгол нэр нь Төмөртэй нуур юм.[баримт хэрэгтэй] "Томортуй нур" нэрээр оросын сурвалж бичгүүдэд олонтой дурдагдсан байдаг.[баримт хэрэгтэй] Одоо зүүн өмнө зүгт нь суурьшдаг Сарт-хальмаг буюу калмак Монголчууд болон эргэн тойрны газар ус, худаг булаг, хот суурингуудын Монгол нэрээр уугуул Монгол нутаг гэдэг нь илэрхий байдаг билээ. Жишээ нь Харгол, Өртөө-тохой, Улаанбулаг зэрэг суурин газар, Харгол, Жаргалан гол зэрэг болно. Киргиз хэлээрх нэр нь түрэг хэлний "ысык көл" буюу халуун нуур[баримт хэрэгтэй] гэсэн утгатай. Учир нь энэ нуур мөнх цастай сүрлэг уулсаар хүрээлэгдсэн боловч өвлийн улиралд ч гэсэн хөлддөггүй байна. Учир нь тогтуун дулаан цаг агаар, эргэн тойрноос цутгах халуун рашаанууд, давс ихтэй уснаасаа болоод хөлддөггүй юм байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Нуур орчмын нутаг нь Зүүнгарын хаант улсын Цоросын нутаг бөгөөд энэ орчим тод бичиг болон, төвөд үсгээр бичсэн хадны бичиг дурсгалууд түгээмэл буй.

Үлгэр домгууд[засварлах | кодоор засварлах]

Доголон Төмөр хаантай холбоотой[засварлах | кодоор засварлах]

Сарт халимагууд[засварлах | кодоор засварлах]

Хотон халимаг буюу Сарт халимагууд.

Харгол хот[засварлах | кодоор засварлах]

Сарт халимагуудын нутаг Каракол буюу Харгол

Эргэн тойрны Монгол нэртэй газар ус[засварлах | кодоор засварлах]

Түүхийн хуудаснаа[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.