Эгэл сойр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эгэл сойр
Tetrao urogallus Richard Bartz.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Galliformes
Овог: Tetraonidae
Төрөл: Tetrao
Зүйл: T. urogallus
Латин нэр
Tetrao urogallus
Линней, 1758


Эгэл сойр (Tetrao urogallus), урьд Сойр, Ердийн сойр гэгдэж байсан, нь 100 см урт, 6.7 кг жинтэй томхон шувуу бөгөөд Европын хойд хэсэг, Азид амьдарна. Хамгийн ойр холбоотой болох Нургийн сойр нь Оросын зүүн хэсэг, Хятад, Монголын хойд хэсгээр нутагладаг.

Дэд зүйлүүд[засварлах]


Гадаад төрх[засварлах]

Эрэгчин
Tetrao urogallus
Tetrao urogallus urogallus

Эрэгчин, эмэгчин нь биеийн хэмжээ болон өнгө зүсээр ялгаатай тул төвөггүй танигдана. Эрэгчин сойр биеэр том, 74-115 см урт, 3.3-6.7 кг жинтэй ба далавчаа дэлгэхэд 1.2 м хүрнэ. Их бие нь хар саарал, хар бор ба цээжин хэсэг нь солонгорсон хар ногоондуу өнгөтэй. Гэдэс, сүүлний дотоод хэсэг нь зүйлээс шалтгаалан хар, цагаан байдаг. Эмэгчин нь жижиг, хошуунаас сүүл хүртэл 54-64 см, далавчаа дэлгэхэд 70 см ба 1.5-2.5 кг жинтэй юм. Ар нуруун хэсэг нь бор ба хар, мөнгөлөг судалтай. Өвөр хэсэг нь илүү цайвар, шаргалдуу байна.


Эгэл сойрын хөл нь өд сөдөөр бүрхэгдсэн байх ба хүйтэнд тэсвэрлэхэд зохицжээ. Нүдний дээд талд улаан толботой ба Германы анчдын хэлэнд үүнийг нь "сарнай" гэдэг байна. Эгэл сойрын өндөг тахианы өндөгтэй хэлбэр хэмжээгээр ойролцоо ба илүү бор цоохор толботой байдаг аж.



Идэш тэжээл[засварлах]

Тэд навч, жимс, шавьж, өвс гээд олон төрлийн зүйлээр хооллоно. Өвөл болоход ихэнх цагийг гацуур, нарс, жодоо зэрэг модон дээр суун өнгөрөөж модны навч шилмүүс голдуу иддэг.


Үржил[засварлах]

8 өндөг багтахаар хэмжээтэй үүрэнд 12 ба түүнээс дээш өндөг гаргана. Ховор тохиолдолд 4-5 өндөг байдаг. Өндөгнөөс хагарсан дэгдээхэй нь эрвээхэй, шоргооолж, цох болон өт, авгалдайгаар хооллодог. Хурдан өсөж томрох ба 3-4 долоо хоноод богино зайд нисэж сурдаг.


Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Tetrao urogallus