Энхтүвшингийн Батмагнай

Энхтүвшингийн Батмагнай
Төрсөн өдөр2001 оны 1 сарын 12 (2001-01-12)
(одоо 23 настай)
Төрсөн он2001
Төрсөн газарМонгол улсын Баянхонгор
аймгийн Жинст сум
Жин, өндөр125кг, 184см
Алдар цол
Бөхийн цолУлсын начин
Дууддаг нутагБаянхонгор аймгийн Жинст сум
Цол ахисан он жил
Улсын начин2022 - өнөөгийн
Аймгийн заан2020 - 2 жил
Аймгийн начин2019 - 1 жил
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн1 (2022)

Энхтүвшингийн Батмагнай нь Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. 2001 оны 1-р сарын 12-нд Баянхонгор аймгийн Жинст суманд Лонжийн Энхтүвшингийн 3 дах хүүхэд болон мэндэлсэн. Луу жилтэй. Нэг ах, нэг эгчтэй айлын бага хүүхэд. Тэрээр 2007 онд Баянхонгор аймагтаа Номун далай сургуульд элсэн орж 2018 онд төгссөн. 2020 онд Их засаг дээд сургуульд элсэн орсон. 11 наснаас эхлэн Үндэсний бөх болон Чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлэсэн.

2022 оны Хүннү гүрэн байгуулагдсаны 2231 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жилийн ой, Тусгаар тогтнолоо шинээр сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын 1024 бөх барилдсан түүхт барилдаанд улсын наадамд анх удаа зодоглохдоо

Тэрээр 21 нас 6 сар 0 хоногтойдоо Улсын начин цол хүртэж тухайн наадмын хамгийн залуу начин болж залуу начны даага хөтлөсөн. Хамгийн залуу начны 5 дах залуу начин болсон.

Үндэсний бөхийн амжилт[засварлах | кодоор засварлах]

Аймгийн наадмын амжилт[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2019 Баянхонгор аймагийн баяр наадамд 5 давж Аймгийн начин цол хүртсэн. 128
2020 Баянхонгор аймагийн баяр наадамд 6 давж Аймгийн заан цол хүртсэн. 128
2021 Баянхонгор аймагийн баяр наадамд 4 давсан. 128
2022 Баянхонгор аймагийн баяр наадамд 4 давсан. 128

Улсын наадмын амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 2022 онд 1024 бөхөөс 5 давж Улсын начин цол хүртсэн
  • 2023 онд 512 бөхөөс 3 давсан
Он Амжилт Бөхийн тоо
2022 он Ардын хувьсгалын 100 101 жилийн их ойн баяр наадамд 5 давж Монгол Улсын начин цол хүртсэн. 1024
2023 он Ардын хувьсгалын 102 жилийн их ойн баяр наадамд 3 давсан. 512