Адель (дуучин)

Адель
Адель
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрАдель Лори Блу Эдкинс
Төрсөн1988 оны 5 сарын 5 (1988-05-05) (35 настай)
Хөгжмийн урсгалСоул,[1] поп
Мэргэжилдуучин ,ая үг зохиогч
ЗэмсэгВокал, гитар, төгөлдөр хуур, басс, челеста, цохилуур хөгжим, даралтат хөгжим
Идэвхтэй2006–одоо
СтудиXL, Columbia
Цахим хуудасadele.com

Адель Лори Блу Эдкинс (Англи: Adele Laurie Blue Adkins[2], 1988 оны тавдугаар сарын 5-нд төрсөн) буюу Адель (Англи: Adele) нь Британийн дуучин, яруу найрагч юм.

Түүний анхны 19 нэртэй цомог нь 2008 онд хэвлэгдэж Английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт болсон байх бөгөөд 4 удаа платинум болж[3] улмаар тухайн ондоо 2009 оны Грэммийн наадмаас Шилдэг Залуу уран бүтээлч болон Шилдэг эмэгтэй поп гоцлол номинацид шагналын эзэн болсон юм.[4][5]

Аделийн 21 цомог нь 2011 онд хэвлэгдсэн бөгөөд олон олон шагналыг хүртэж түүхэнд тодоор нэрээ бичүүлсэн юм.[6] 21 цомог Грэммийн наадамд Шилдэг цомог, Оны шилдэг дуу бичлэг, Шилдэг поп гоцлол цомог, Шилдэг клип, Шилдэг бие даасан тоглолт зэрэг зургаан номинацид нэр дэвшиж бүгдэд нь шалгарчээ. Адель үүгээрээ Биёонсэгийн амжилтыг давтаж Грэммийн наадмаас нэг үдэш хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй дуучин болсон юм.[7][8]

Түүний дараа алдарт Skyfall киноны дууг дуулж Оскараас шагнал хүртсэн байна.

25 цомог нь 2015 онд хэвлэгдсэн даруйдаа шуугиан тарьсан юм. 25 цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 3 сая хувь борлогдон Billboard чартын амжилтыг эвдсэн байна. Мөн 25 цомогт багтсан Hello дуу нь Youtube сайтад тавигдсанаасаа хойш 24 цагийн дотор 1 тэрбум 200 сая гаруй хүн үзсэнээрээ Тайлор Свифтийн амжилтыг эвдсэн юм.

Адель American Music Awards, BBC Music Awards, Billboard Music Awards, BBC Radio 1 Teen Awards, Academy Awards, Independent Music Awards, Австралийн APRA Awards, The Arqiva Commercial Radio Awards зэрэг шагнал гардуулах ёслолуудаас 263 номинацид нэр дэвшиж 121 номинацид ялалт байгуулжээ.

Амьдрал[засварлах | кодоор засварлах]

Адель 1988 оны 5-р сарын 5-нд Английн Лондон хотын Тоттенхэм дүүрэгт Англи гаралтай ээж Пэнни Адкинс болон Уэльс гаралтай эцэг Марк Эванс нарын охин болон мэндэлжээ. Аделийг 3 настай байхад нь аав нь түүнийг 20 настай ээжтэй нь орхин явжээ. Адель дуулахаасаа илүү ном уншдаг байжээ. Тэрээр 6 настайдаа Роалд Далийн Матилдаг уншдаг байжээ.

1999 онд Адель ээжтэйгээ хамт буцаад Лондон руу нүүжээ. Тэд эхлээд Брикстон дараа хөрш дүүрэг болох Баруун Норвүүд рүү нүүжээ. 16 настайдаа анхны дуу болох Hometown Glory 2004 онд зохиосон байна. 2006 оны 5-р сард Кройдон дахь BRIT сургуулийг төгсжээ. Леона Льюис, Жесси Жэй нар түүний ангийн найз байжээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

2006–10: Амжилтын гараа ба 19 цомог[засварлах | кодоор засварлах]

Адель 2009 онд тоглолтон дээр

Адель суруулиа төгссөнөөс хойш 4 сар өнгөрөхөд хэд хэдэн дуу зохиочхоод байв. Харин Аделийн сургуулийн найз түүний дууны бичлэгийг ''My Space''-ийн хуудсанд тавьснаар олон хүний хандалтыг авчээ. Түүнээс хойш төдий олон хоног өнгөрөөгүй байтал ''XL Recordings'' дуу бичлэгийн студийн захирал Ричард Рассел залгаж гэрээ байгуулах санал тавьжээ. Ник Хуггет түүнд ,''September Management''-ээс менежер болох Жонатан Дикинсийг Адельд санал болгож, 2006 оны зургаадугаар сард Дикинс түүний албан ёсны төлөөлөгч болсон байна. Тэрээр анхны цомгоо 19 настайдаа гаргасан билээ. Тийм учир "19" гэж нэрлэжээ. Энэ цомогт багтсан "Chasing Pavements" дуу нь Их Британийн хөгжмийн чартуудыг дөрвөн долоо хоног тэргүүлж, цомог нь ганцхан жилийн дотор 2.2 сая хувь борлогдсон юм. Түүний 19 цомогтд багтсан дуунуудыг нэрлэвэл:

  • Daydreamer
  • Best For Last
  • Chasing Pavements
  • Cold Shoulder
  • Crazy For You
  • Melt My Heart To Stone
  • First Love
  • Right As Rain
  • Make You Feel My Love
  • My Same
  • Tired
  • Hometown Glory

2011–14: 21 цомог ба дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин[засварлах | кодоор засварлах]

Адель Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол дээр

Aдель 2011 оны нэгдүгээр сарын 24-нд 2 дахь цомог болох 21 цомгийг гаргажээ. 21 цомог түүнийг амжилт өөд дагуулсан байдаг. Энэ цомогт сонгодог, орчин үеийн, кантри зэрэг хөгжмүүд багтсан. 21 цомог Их Британи, АНУ зэрэг 26 орны чартад тэргүүлсэн байдаг. Тэрээр энэ цомогтоо Рик Рүбин, Пол Эпворд, Райан Теддер, Дэн Уилсон, Фрейзер Смит зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм. Энэ цомог нь дэлхий даяар 17 сая хувь борлогдож, ''Rolling In The Deep'', ''Someone Like You'' дуунууд нь хөгжмийн чартуудыг долоо хоног тэргүүлсэн байна. Мөн тус цомог ХХI зууны хамгийн их борлуулалттай цомгоор шалгарчээ. 21 цомог эхний долоо хоногтоо 3,4 сая хувь борлогдсоноороо рекорд эвдсэн юм. Мөн 2011 оны турш топ арван цомгийн жагсаалтаас нэг ч удаа хасагдаагүй байна. Мөн тэрээр ''Grammy Awards'' 2012-ын гол баатраар тодорсон юм. Тэрээр 7 номинацад нэр дэвшиж, оны шилдэг цомог, бичлэг, дуу, шилдэг поп соло уран бүтээл, шилдэг поп гоцлол цомог болон богино хэлбэрийн хөгжмийн видео гэсэн 6 төрлөөр Грэммийн шагнал хүртжээ. Мөн Биллбоард сэтгүүлийн зүгээс түүнийг 2011 болон 2012 онуудын “Оны онцлох дуучин”-аар шалгаруулсан нь “Гиннесийн ном”-д бичигдсэн юм. Тэрээр 21 цомгийнхоо ачаар маш олон наадмаас шагнал хүртжээ. 2013 онд алдарт Жеймс Бонд 007 киноны дууг дуулж Оскар, Алтан Бөмбөрцөг, Грэмми зэрэг томоохон шагнал гардуулах ёслолуудаас шагнал хүртжээ. Энэ бүгдийн дараа Адель завсарлага авахаар шийдсэн бөгөөд Саймон Конеки хэмээх залуутай гэрлэн Анжело хэмээх хөөрхөн хүүтэй болсон юм.

2015–аас одоо: 25 цомог ба Adele Live 2016 аялан тоглолт[засварлах | кодоор засварлах]

Адель урлагаас 3 гаруй жил завсарлаад ''Hello'' дуугаараа эргэн ирсэн юм. ''Hello'' дуу нь түүнд мөн маш олон шагналыг авчирсан юм. Мөн Hello дуу нь Youtube сайтад тавигдсанаасаа хойш 24 цагийн дотор 1 тэрбум 200 сая гаруй хүн үзсэнээрээ Тайлор Свифтийн амжилтыг эвдсэн юм. Түүний энэхүү синглийг ганцхан долоо хоногийн дотор нэг сая гаруй хүн татсан ажээ. Мөн олон нийтэд хүрсэн эхний долоо хоногтоо энэхүү дуу Биллбордын шилдэг дууны жагсаалтад нэгдүгээрт бичигдэв. Үүний өмнө 2009 онд Flo Rhida хамтлагийн “Right Round” сингл дуу 640000 удаа татагдаж дээд амжилт тогтоосныг Аделаас өмнө хэн ч эвдээгүй байжээ. Ийнхүү Адель урлагт дахин шуугиантайгаар орж иржээ. 25 цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 3,3 сая хувь, ''Hello'' дуу нь мөн адил хугацаанд 1,1 сая хувь зарагдсан нь дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Тэрбээр цомгоо “Spotify”, “iMusic” тэргүүтэй стриминг үйлчилгээнүүдэд тавихгүй байхаар шийдсэн нь цоо шинэ жишиг бөгөөд цомгийг биет хэлбэрээр нь худалдан авах соёлыг хүн төрөлхтөнд эргүүлэн авчрав. Дуртай дуугаа интернэтээр худалдаж аваад татаад сонсчихдог, эсвэл аль нэг “streaming service”-үүдээр дамжуулан хүртдэг хэтэрхий “хуурай, сүнсгүй” аргаас тэс зөрсөн нь харин ч эсрэгээрээ дуу хөгжим гээч өөрийн үнэ цэнэтэй байсан үеийг бидэнд санууллаа. “Хамгийн сүүлд хүмүүс дөрвөн жилийн өмнө цомгийг биет хэлбэрээр нь авах гэж дэлгүүрийн гадаа дугаарлаж байсан байх. Тэр нь Аделийн “21” цомог гарсан үе шүү дээ” хэмээн “New York Times”-ийн хөгжмийн шүүмжлэгч Жон Караманика бичсэн байдаг.

Одоо тэрбээр аялан тоглолтоо хийж буй. Тэрээр аялан тоглолтоо Их Британи улсаас эхлэн Европоор аялж, улмаар Америк тивээр аялан тоглолтоо хийж буй.

Цомог[засварлах | кодоор засварлах]

Аялан тоглолт[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Adele: New Record is 'Quite Different'". SPIN.com. 2 November 2010. Retrieved 8 May 2011.
  2. Frehsée, Nicole (22 January 2009), "Meet Adele, the U.K.'s Newest Soul Star", Rolling Stone. (1070):26
  3. "Certified Awards Search". British Phonographic Industry. Archived from the original on 15 Нэгдүгээр сар 2013. Retrieved 1 March 2011.
  4. "Brits on top: Duffy, Adele and Coldplay clinch top awards as they lead British winners at Grammys". Daily Mail. London: Associated Newspapers. 9 February 2011. Retrieved 12 July 2011.
  5. Coldplay, Robert Plant, Radiohead, Duffy and Adele win at Grammy Awards, Daily Mirror, Retrieved 21 February 2011
  6. "British soul singer Adele preps summer U.S. tour". Los Angeles Times. 8 February 2011. Retrieved 8 May 2011.
  7. Grammy Awards 2012: Adele wins six awards tying with Beyoncé for most trophies won in one night The Telegraph. Retrieved 23 February 2012
  8. I just want to say, mum... your girl did good! Adele's touching tribute as she scoops SIX Grammys Daily Mail. Retrieved 23 February 2012

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Адель – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Амжилт
Өмнөх
Эми Уайнхаус
Грэммийн Оны шилдэг уран бүтээлч
2009
Дараах
Зак Браун Бэнд
Өмнөх
Мика
Sound of...
2008
Дараах
Литл Бүүтс