Алехандро Сабелья

Алехандро Сабелья

Сабелья 2012 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАлехандро Хавьер Сабелья
Төрсөн огноо1954 оны 11 сарын 5 (1954-11-05)
Төрсөн газарАргентин, Буэнос-Айрес
Нас барсан огноо8 December 2020(2020-12-08) (66 насалсан)
Өндөр1.71 м
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багАргентин (дасгалжуулагч)
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1974–1978Ривер Плейт117(11)
1978–1980Шеффилд Юнайтед76(8)
1980–1981Лидс Юнайтед23(2)
1982–1987Эстудиантес149(10)
1985Гремио (зээл)10(0)
1987–1988Феррокариль Оэсте27(2)
1988–1989Ирапуато31(0)
Нийт433(33)
Шигшээ баг
1983–1984Аргентин8(0)
Дасгалжуулсан баг
2009–2011Эстудиантес
2011–2014Аргентин
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Алехандро Хавьер Сабелья (исп. Alejandro Javier Sabella, 1954 оны арваннэгдүгээр сарын 5-нд Буэнос-Айрес хотод төрсөн) — Аргентины зодог тайлсан хөлбөмбөгчин бөгөөд 2011-2014 онд Аргентины шигшээг дасгалжуулсан.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Алехандро Сабелья Ривер Плейтад 1975-1983 онд Аргентины аваргаар тав шалгарсан, 1983 онд Аргентины шигшээд 4 тоглолтонд оролцсон хагас хамгаалагч байв. Мөн английн Шеффилд Юнайтед, Лидс Юнайтед, мексикийн Ирапуатод тоглоод 1989 онд зодог тайлжээ.

Дасгалжуулагчийн замналаа эхэлсэн Сабелья Эстудиантесийг Либертадоресын цом болон Аргентины аваргаар 2009-2010 онд шалгаруулав.

Тэр шигшээн дасгалжуулагчаар 2011 оны долоодугаар сарын 29-нд томилогдон[1][2] ахлагчаар Лионель Мессиг тавив. 'Цагаан цэнхэрүүд' Сабельягийн удирдлагаар анх Венесуэлийг (1:0) хожжээ.

2014 оны долоодугаар сарын 9-нд 2014 оны ДАШТ-ий хагас шигшээд Нидерландыг (0:0, тор. 4:2) ялав.[3] Долоодугаар сарын 13-ны шувтаргад Германд ялагдсаны (1:0) дараа Сабелья ажлаа өгөв.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Тоглогчийн
Дасгалжуулагчийн

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "AFP: Argentina appoint Sabella as new coach". Google.com. 28 July 2011. Archived from the original on 26 Хоёрдугаар сар 2014. Retrieved 16 December 2011.
  2. "Argentina confirm Sabella appointment". ESPN Soccernet. 2 August 2011. Archived from the original on 2 Арван нэгдүгээр сар 2012. Retrieved 30 August 2011. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  3. "Holland 0-0 Argentina (Pens: 2-4)". Daily Mail. 9 July 2014. Retrieved 9 July 2014.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Загвар:1983 оны Америкийн цомд Аргентины хөлбөмбөгийн шигшээ