Альбрехт Дюрер
Альбрехт Дюрер (Герман: Albrecht Dürer, 1471 оны 5 сарын 21 - 1528 оны 4 сарын 6) нь Германы сэргэн мандлын үеийн уран зураач, математикч юм. Аавтай ижилхэн нэртэй бөгөөд эцэг нь Унгараас Нюрнберг руу ирж суурьшсан алт мөнгөний дархан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Залуу нас (1471 - 1490)
[засварлах | кодоор засварлах]Дюрер нь 1471 онд Нюрнбергт 18 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд нь болж мэндэлжээ. Эцэг Альбрехт Дюрер нь нэлээд нэрд гарсан алт мөнгөний дархан байсан ба тэрээр 1455 онд Нюрнбергт ирж суурьшин өөрийн гарын багшийн охин Барбара Холпертой 1467 онд гэрлэсэн байна. Дюрерийн хуурай эцэг Антон Кобергер нь хүү Дюрерийн мэндэлсэн жил буюу 1471 онд хэвлэлийн газар нээхийн тулд алт мөнгөний дархнаа болжээ. Тун удалгүй тэрээр Германы хамгийн алдар хүндтэй хэвлэлийн газартай болж, орон даяар өөрийн салбараа нээсэн байна. Нийтдээ 24 хэвлэлийн бүтээл гаргасан дотор хамгийн алдартай нь 1493 онд герман болон латин хэлээр хэвлэгдсэн "Нюрнбергийн он тооллын бичиг" юм. Энэхүү номонд Михаэль Вольгемутын урьд өмнө нь хэн ч хийж байгаагүй 1809 ширхэг модон бар хэрэглэсэн байдаг. Энэ номын төсөл хэрэгжиж эхлэх үед Вольгемутад хүү Дюрер нь туслалцаж байжээ.
Дюрер нь 20 гаран наснаасаа л тун их нэрд гарч, өөрийн хөргийг олноор бүтээсэн байдаг тул түүний амьд ахуйн талаар олон ном, тэмдэглэл хадгалагдан үлдсэн байдаг. 2, 3 жил сургуульд сурсныхаа дараа ааваасаа зургийн анхан шатны мэдлэг заалгаж эхэлсэн байна. Эцэг нь уран дархны ажлыг нь өвлөж авахыг хүсэмжилж байсан ч Вольгемутаас суралцаж эхэлсэн зургийн авьяас нь 15 наснаасаа л гялалзаж эхэлсэн байна.
Алсын аян ба хурим (1490-1494)
[засварлах | кодоор засварлах]Вольгемутаас суралцсаны дараа өөр нутгийн урлал, соёлоос суралцахын тулд алсын аянд гарчээ. Ойролцоогоор 4 жил орчим явсан байна. Тэрээр 1490 онд тухайн үедээ хойд Европын шилдэг сийлбэрчин гэгдэх Мартин Шонгауэрийн дор ажиллахаар зорьсон боловч түүнийг Кольмарт 1492 онд очихоос өмнө Шонгауэр таалал төгсчээ. 1492 он хүртэл Дюрер хаана юу хийж байсан нь тодорхой бус байдаг. Кольмарт очсон тэрээр Шонгауэрийн ах дүү болох уран дархан Каспер, Паул болон зураач Людвиг нарын урилгаар хамтран ажилласан байна. 1493 онд Страсбург уруу очиж сийлбэрч Николас Герхарттай учирчээ. Анхны өөрийнхөө хөргийг энэ үед зурсан байна. Сүйт хүүхэндээ илгээсэн гэж үздэг.
1492 оны эхээр Базельд суурьшин Мартин Шонгауэрийн өөр ах дүү болох уран дархан Георгтой хамтран бүтээлүүдээ туурвижээ. 23 настай 1494 оны 7 сарын 7-нд Нюрнберг уруу буцаж Агнес Флайтай хуримласан байна. Хүүхэдгүй байжээ.
Италид анх очсон нь(1494-1495)
[засварлах | кодоор засварлах]Нюрнберг руу буцсан нь(1495-1505)
[засварлах | кодоор засварлах]Итали руу хйисэн 2 дахь аян (1505-1507)
[засварлах | кодоор засварлах]Нюрнберг, оргил үе,(1507-1520), түүний дараах үе
[засварлах | кодоор засварлах]Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]-
The Adoration of the Magi (1504 он )
-
Өргөст титмийн баяр (1506 он)
-
Эцэг хүү ариун сүнс гурвын холбоо (1511 он)
-
Ромын эзэн улсын хаан I Максимилиан (1519 он)