Jump to content

Артур Партыка

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Артур Партыка

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Польш
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Артур Ежи Партыка
Төрсөн огноо 1969 оны 7 сарын 25
Төрсөн газар Сталова Вола
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байр Барселона 1992 Өндрийн харайлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Атланта 1992 Өндрийн харайлт
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Штуттгарт 1993 Өндрийн харайлт
Хүрэл медаль – гуравдугаар байр Гётеборг 1995 Өндрийн харайлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Афин 1997 Өндрийн харайлт
Европын АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Хельсинки 1994 Өндрийн харайлт
Алтан медаль – нэгдүгээр байр Будапешт 1998 Өндрийн харайлт

Артур Ежи Партыка (пол. Artur Jerzy Partyka, 1969 оны 7 сарын 25-нд Польшийн Сталова Волад төрсөн) нь Польшийн олимпын мөнгө хүрэл медальт, өндрийн харайлтын тамирчин юм. Тэрээр 1989 оноос эхлэн 12 жил дараалан улсынхаа аварга болжээ. ЛКС Лодзь клубыг төлөөлж тэмцээн уралдаанд ордог байв.

Түүний аав нь Алжир, ээж нь Польш. Партыка нь хөнгөн атлетикийн түүхэнд 2.38 м дээгүүр давсан 16-хан тамирчны нэг билээ. Тэр нь Польшийн дээд амжилт болно.

Олимпын мөнгө, хүрэл, дэлхийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл, танхимын ДАШТ-ий мөнгө, Европын АШТ-ий алт, мөнгө, танхимын ЕАШТ-ий алтан медальтай.

Спортын тавцанд гаргасан амжилтынхаа төлөө тэрээр:
Алдрын алтан загалмай Алдрын алтан загалмай одонгоор 1996 онд шагнагджээ.