Александр Сергеевич Яковлев
Александр Сергеевич Яковлев | |
---|---|
Төрсөн | Александр Сергеевич Яковлев 1906 оны 4 сарын 1 Москва |
Үндэстэн | Зөвлөлт Холбоот Улс |
Ажил | Нисэх хүчний инженер |
Байгууллага | Яковлевийн нисэх онгоц зохион бүтээх товчоо |
Олон танигдсан бүтээл | Як болон ИГ загварын онгоц |
Цахим сүлжээ www.yak.ru |
Александр Сергеевич Яковлев (1906 оны дөрөвдүгээр сарын 1 - 1989 оны наймдугаар сарын 22) нь Зөвлөлтийн инженер, зохион бүтээгч агсан. Байлдааны болон зорчигч тээврийн «Як» буюу «Яковлев» загварын нисэх онгоцнуудыг зохион бүтээж улмаар түүний загварууд дээр суурилсан олон төрлийн загваруудыг үйлдвэрлэсэн «Яковлев онгоцны үйлдвэр»-ийг үүсгэн байгуулагч ажээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Яковлев нь Зөвлөлтийн нисэх хүчинд үнэтэй хувь нэмэр оруулагч, агаарын спортыг үүсгэгч байгуулагч хүн юм. 1924 онд AVF-10 загварын моторгүй онгоц, 1927 онд AIR-1 спорт-дадлагын нисэх онгоцыг бүтээсэн байна.
1924 оноос техникийн эд ангийн засварчнаар ажиллаж байгаад хожмоо Н. Е. Жуковскийн нэрэмжит болсон «Нисэх хүчний Академид» орж суралцан 1931 онд инженер мэргэжлээр төгсөж, хөнгөн нисэх онгоцны загварын товчоо байгуулан 1932 онд AIR- нисэх онгоцоо бүтээлгэсэн байна. 1935 онд «нисэх загварын товчоогоо» өргөтгөсөн ерөнхий зохион бүтээгч Яковлевын уг онгоцны үйлдвэр өдгөө «Яковлевын нэрэмжит нисэх онгоцны үйлдвэр» болон өргөжин тэлжээ.Дэлхийн 2 дугаар дайны үед Зөвлөлтийн нийт сөнөөгч онгоцны паркийн 2/3 хувийг «Як» онгоцууд эзэлж байсан ба Монгол улсын хувьд 1930-аад онд сургалт дадлагын УТ-1, УТ-2, 1940-өөд оны эхэнд тодорхой бус тооны Як-7, 1945 оны 6 дугаар сарын сүүлээр 34 ширхэг Як-9 сөнөөгч онгоц хүлээн авчээ.
1940-46 онд Нисэх хүчний дэд сайд, 1976-1981 онд Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгийн академичээр тус тус ажиллаж байв.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн төлөөлөгчөөр 1946-1989 оны хооронд ажиллаж байв.
- ЗСБНХУ-ын ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор 1940, 1957 онуудад
- Нисэх хүчний Хурандаа генерал цол
- Лениний шагналаар 1972 онд
- Сталиний шагналаар 1941, 1942, 1943, 1946, 1947, 1948 онуудад
- Төрийн шагналаар 1977 онд
- Октябрын хувьсгалын одон
- Улаан тугийн одонгоор хоёр удаа
- Суворовын I ба II зэргийн одон
- Эх орны дайны I зэргийн одонгоор хоёр удаа
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- «Улаан од» одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Францын Хүндэт легион
- Офицерын загалмай
Түүний өөрийн нь болон үйлдвэрийн нь бүтээсэн онгоцнууд
[засварлах | кодоор засварлах]Сөнөөгч
[засварлах | кодоор засварлах]Дайрагч
[засварлах | кодоор засварлах]Бөмбөгдөгч
[засварлах | кодоор засварлах]Сургалт дадлагын
[засварлах | кодоор засварлах]Ачаа тээврийн
[засварлах | кодоор засварлах]Хайгуулын
[засварлах | кодоор засварлах]Нисдэг тэрэг
[засварлах | кодоор засварлах]Зорчигч тээврийн
[засварлах | кодоор засварлах]Туршилтын
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Александр Сергеевич Яковлев
- Агаарын тээврийн пионер
- Зөвлөлтийн зохион бүтээгч
- Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Зөвлөлтийн социалист хөдөлмөрийн баатар
- Лениний одон шагналтан
- Лениний нэрэмжит шагналтан
- Төрийн шагналтан (ЗХУ)
- ЗХУ-ын Улаан тугийн одон шагналтан
- Сталиний нэрэмжит шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (ЗХУ)
- Хүндэт легионы гишүүн (офицер)
- Зөвлөлтийн иргэн
- Оросууд
- 1906 онд төрсөн
- 1989 онд өнгөрсөн