Jump to content

Барселона (хөлбөмбөгийн баг)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Барселоны Барселона-с чиглүүлэгдэв)
Барселона
Бүтэн нэрБарселона Хөлбөмбөгийн Баг (Futbol Club Barcelona)
Хоч нэрL'equip blaugrana (баг)
Culers буюу Culés (хөгжөөн дэмжигчид)
Blaugranes буюу Azulgranas (хөгжөөн дэмжигчид).
Байгуулагдсан1899 оны 11 сарын 29
Цэнгэлдэх хүрээлэнКамп Ноу, Барселона
(Багтаамж: 99,354[1])
ЕрөнхийлөгчХуан Лапорта
МенежерШави
ЛигЛа Лига
2021/22Ла Лига, 2-р байр
Цахим хуудасКлубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Барселона Хөлбөмбөгийн Баг (кат. Futbol Club Barcelona, испани. Fútbol Club Barcelona ) нь Испани улсын каталан үндэстнүүдийн өлгий нутаг Барселона хотыг түшиглэн байгуулагдсан мэргэжлийн хөлбөмбөгийн баг юм. Ихэвчлэн Барселона гэж дуудагддаг боловч олны дунд Барса (исп. кат. Barça) гэдэг нэрээрээ алдартай.

Хөлбөмбөгийн төлөө тууштай зүтгэгч Швейцарын иргэн Хоан Гампер 1899 онд Швейцар, Англи, Испанийн каталан тамирчдыг эгнээндээ элсүүлснээр үндэс сууриа тавьжээ. Тэрээр каталан үндэсний өөрийнх нь ямар нэг үзэл суртал, соёл, төрт ёсны бэлгэдлийг ашиглан хөлбөмбөгийн багийн сүлдийг бүтээж, улмаар Mes Que un Club (Монголоор: Бусад багаас илүү баг) гэх уриа үгийг ч бий болгожээ. Барселона клубийн хөгжөөн дэмжигчид болон багийн дотоодын үйл ажиллагаа нь бусад багаас өвөрмөц ялгаатай. Тус клубийн нийт үнэлгээ, хөрөнгө нь 3.56 тэрбум ам.доллараар хэмжигддэг бол жилийн нийт орлого нь 560.8 сая еврогоор хэмжигддэг.[2][3] Багийн хөгжөөн дэмжигчдийн хувьд амин дуулал болох "Cant del Barça" сүлд дууг Хауме Пикас болон Хосеп Мариа Эспинас нар хамтран зохиожээ.[4]

Барселона клуб Испанийн аварга шалгаруулах тэмцээн буюу Ла Лигад 25 удаа, Эзэн хааны цомын тэмцээн буюу Копа дель Рейд 31 удаа, Испанийн супер цомд 12 удаа, Эва Дуартегийн цомд 3 удаа, Лигийн цомд 2 удаа түрүүлсэн байдаг. Үүнээс сүүлд дурдагдсан дөрвөн тэмцээний дээд амжилтыг эзэмшдэг юм. Олон улсын тавцанд ч тус клуб амжилттай тоглосоор иржээ. Барселона клуб Аваргуудын лиг нэртэй болсоноос хойш дөрвөн удаа, нэрээ солихоос өмнө буюу Европын цом нэртэй байхад нэг удаа, нийтдээ таван удаа Европын аваргын дэлдэн чихт цомыг өргөсөн байдаг. Харин Цомтой багуудын цомын тэмцээнд дөрвөн удаа түрүүлж рекорд тогтоосон бол Европын супер цомын тэмцээнд таван удаа түрүүлж мөн л тус тэмцээний түүхэн дэх рекорд амжилтыг тогтоожээ. Хот хоорондын нөхөрсөг цомын тэмцээнд гурван удаа, Олон улсын хөлбөмбөгийн холбооны Дэлхийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж тус, тусын тэмцээний аварга амжилтыг тогтоосон байдаг.[5] Олон улсын хөлбөмбөгийн түүх судлалын холбооноос тус багийг 1997, 2009, 2011, 2012, 2015 онуудад европын шилдэг клубээр нэрлэж байсан түүхтэй.[6][7] and currently occupies the third position on the UEFA club rankings.[8] Барселонагийн хамгийн хүчтэй, хамгийн "заналт дайсан" бөгөөд өрсөлдөгч нь Эзэн хааны төв клуб Реал Мадрид юм. Хүчит хоёр багийн хооронд өрнөдөг домогт тулааныг "Эль Класико" хэмээн нэрлэдэг билээ.

Барселона клуб нь хөгжөөн дэмжигчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлэх багийн тоонд багтдаг (Монгол дахь Барселона клубын фэн клуб нь үйл ажиллагааны чанараараа Монголдоо толгой цохидог) бөгөөд нийгмийн сүлжээний цахим хуудаст дагагсдын тоогоороо ч дэлхийд дээгүүр байр эзэлдэг.[9][10] Дэлхийн хөлбөмбөгийн спортын дээд шагнал гэгдэх Оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг Барселона клубын тамирчид 11 удаа, Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэлхийн шилдэг тамирчныг 7 удаа хүртэж байсан нь тус багийг ямархан хэмжээний цараатай вэ гэдгийг илтгэнэ. Үүгээр зогсохгүй тус багийн хүүхдийн академиас төрөн гарсан Лионель Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг 8 удаа хүртэж домгуудын эгнээнд бичигдсэн төдийгүй, мөн л хүүхдийн академийн "бүтээгдэхүүн" гэгдэх Андрес Иньеста, Шави нар дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналын эхний гурван байрт нэрлэгдэж байсан түүхтэй.

Барселона клуб бол Ла Лигийг үндэслэсэн бөгөөд хэзээ ч дээд лигээс хасагдаж байгаагүй гурван багийн нэг юм. Ла Лигийг үндэслэж, дээд лигээс хасагдаж байгаагүй нөгөө хоёр баг нь Атлетик Билбао болон Реал Мадрид клуб билээ. Барселона клуб нь 2009 онд Ла Лиг болон Эзэн хааны цом, Аваргуудын лигид түрүүлснээс гадна Испанийн Супер цом, Европын супер цом, Олон улсын хөлбөмбөгийн холбооны Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг зургаан тэмцээнд календарийн нэг жилд түрүүлсэн дэлхийн хамгийн анхны баг болж түүхэнд нэрээ үлдээсэн юм.[11] 2011 онд тус клуб Европ тивийн аваргаар дахин тодорсноос гадна үүндээр нэмж дахин дөрвөн цом хүртсэнээр таван цом нэг жилд хүртэж бахдам амжилт гаргаж байлаа. Алдарт дасгалжуулагч Хосеп Гуардиола-гын удирдлага дор өнгөрүүлсэн энэхүү дөрвөн жилийн хугацаанд Барселона клуб 14 цом хүртэж хөлбөмбөгийн ертөнцийн түүхэн хугацааны туршид өндөр амжилт үзүүлсэн цорын ганц баг болсон юм.[12][13][14] Алдарт Барселона клуб 2015 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Аваргуудын лигийн тав дахь цомоо өргөж, Ла лиг, Эзэн хааны цомд түрүүлэн гурван цом хүртэж, хоёр удаа энэ аугаа амжилтыг давтсан "буурал тив"-ийн анхны баг болсон түүхтэй.

Аугаа баг мэндлэв (1899-1922)

[засварлах | кодоор засварлах]
Вольтер Уайлд, Барселона клубын анхны ерөнхийлөгч (1899–1901)

Дэлхийн шилдэг хөлбөмбөгийн клуб болох ерөөлтэй Барселона клуб 1899 оны аравдугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Энэ түүхэн өдөр Швейцарийн харьяат Хоан Гампер орон нутгийн Лос Депортес сонинд хөлбөмбөгийн шинэ клуб байгуулах болсон тухай зарлал нийтэлсэн нь түүхийн эхлэл байсан юм.

Дээрх зарлалыг сийрүүлбэл:

Бидний дотнын нөхөр, хамтран зүтгэгч Ханс Гампер өөрийн төрсөн нутаг болох Швейцар улсад зохион байгуулдаг хөлбөмбөгийн тэмцээнд түрүүлсэн "Сосьедад Лос Депортес" клубын амжлтыг харгалзан Барселона хотод яг ийм баг байгуулах туйлын хүсэлтэй тул уг спортод элэгтэй хүмүүсийг Мягмар болон Баасан гарагт тус клубийн албан өрөөнд 9-11 цагийн хооронд ирэхийг хүсье

Уг зарлалын дагаа Вольтер Уайлд (Барселона клубын анхны ерөнхийлөгч)[15], Ллуйз дОссо, Бартомеу Террадас, Отто Кунзл, Отто Майер, Энрик Дукал, Пьер Кадо, Карлес Пуйол, Хосеп Йобет, Жон болон Уиллиам Парсонс нарын зэрэг 11 хүн 11-р сарын 29-ны өдөр болсон тус клубын анхны уулзалтад ирсэн байна. Чухам үүнээс л аугаа баг мэндэлсэн юм.[16]

1903 он дөнгөж байгуулагдсан Барселона клуб

Барселона клуб гараагаа их амжилтаар эхлүүлжээ. Тэд Каталоны бүс нутгийн аварга шалгаруулах тэмцээн, Эзэн хааны цомын тэмцээнд замналынхаа эхний жилүүдэд түрүүлэв. Тэд 1902 онд зохиогдсон Копа Макайа тэмцээнд түрүүлж анхны цомоо хүртсэн бол мөн тэр ондоо зохион байгуулагдсан Эзэн хааны цомын тэмцээний шигшээ тоглолтод Бизкайа клубтэй учраа таарсан ч 1-2 онооны харьцаагаар хожигдаж, улсынхаа томоохон цомоос атгаад алдав.[17] Үүнээс хойш Барселоначууд гавьтай амжилт үзүүлсэнгүй. Хөгжөөн дэмжигчид болон тамирчид нь ч энэ үед нүүрээ буруулаад байсан гэхэд хилсдэхгүй. Орон нутгийн болон улсын томоохон тэмцээнүүдэд амжилт барагтай үзүүлж байсан тус багийн гарааны тамирчдыг бүрдүүлэхэд ч энэ цаг үед хүндрэлтэй байлаа. Гэтэл 1908 онд Барселона багийг үүсгэн байгуулсан Хоан Гампер тус клубын ерөнхийлөгчийн суудад залрах нь тэр. Алдсан нэр төрөө эргүүлэн авах, бүс нутгийн шилдэг баг болгох, Каталоны цомд түрүүлэх, дэмжигчдийн хүрээг тэлэх, санхүүгээ босгох зэрэг хүнд бэрх ажлууд Хоан Гамперд чухам энэ мөчөөс эхлэн оногджээ. Тэрээр клубийн уулзалтын үеэр "Барселона хараахан мөхөөгүй байна. Мөн цаашид ч мөхөхгүй. Одоо үүсээд байгаа нөхцөл байдалд хэн нэгэн хариуцлага хүлээгээгүй болохоор л одоо ийм байдалд орчихоод байна"[18] Барселона клубыг 25 жилийн туршид удирдсан тэрээр багийн тогтмол амжилт, өөрийн гэсэн цэнгэлдэх хүрээлэн, тогтмол дэмжигчид, хөрөнгө оруулалт, тогтвортой орлого зэрэгтэй болгоход чармайн ажиллаж, өнөөгийн бидний мэдэх Барселона клубыг цогцлоон бүтээсэн юм.[19]

1909 оны гуравдугаар сарын 14-ний өдөр тус баг 8,000 хүний багтаамж бүхий Камп де ла Индустриал цэнгэлдэхэд шилжин суурьшив. Шинэ цэнгэлдэхтэй болсонтой холбогдуулан багийн удирдлагууд 1910 онд тус багийн бэлгэ тэмдгийг зохион бүтээх уралдааныг олон нийтийн дунд нээлттэй зарлажээ. Уг уралдаанд Карлес Комамала түрүүлж Барселона клубийн албан ёсны анхны бэлгэ тэмдэг бүтсэн түүхтэй. Багийн одоогийн бэлгэ тэмдэгт ч түүний үзэл санаа шингэсэн хэвээр байна.[20]

Шинэ цэнгэлдэх хүрээлэн бий болсонтой зэрэгцэн Барселона клуб тухайн үеийн Марка Хиспаника бүс нутгийн түвшинд аварга шалгаруулах Пиренийс Кап тэмцээнийг зохион байгуулж эхэлжээ. Марка Хиспаника нутагт Францын Лангуэдо, Миди, Аквитейн, Баскийн бүс нутаг, Каталоны бүс нутаг багтдаг байжээ. Дээрх бүс нутгуудын хамгийн шилдэг багууд уг тэмцээнд оролцдог байснаараа онцлог. Багуудын соёл, үзэгчдийн хөгжөөн дэмжих байдал зэргээрээ тухайн үедээ сонин содон тэмцээний нэгд тооцогддог байлаа.[21] Ердөө тавхан удаа зохион байгуулагдсан уг тэмцээний эхний дөрвөн жилд Барселона клуб дараалан түрүүлж, цом хүртэв. Дөрвөн удаагийн аваргын бүрэлдэхүүнд Карлес Комамала, Амечазурра, Жек Грийнуэль нар багтаж байжээ. Пиренийс Кап-ын хамгийн сүүлийн тоглолтод Барселона клуб Каталоны өөр нэг баг болох Испаньолтой таарсан ч хожигдсон юм.[22] Уг баг 1917 он хүртэл хагас цагийн дасгалжуулагчтай байсан бөгөөд 1917 оны дундаас эхлэн бүтэн цагаар ажиллах мэргэжлийн дасгалжуулагчтай болжээ.[23]

Барселона клуб дээрх цаг үетэй зэрэгцэн албан ёсны хэлээ каталан болгон өөрчилж, улмаар каталан үндэстний бахархал, эв нэгдлийн бэлгэдэл байхаар чармайж эхэлсэн юм.[24] Тус багийн түүхэнд анхны туршилтын тоглолтыг Рамон Торральба гүйцэтгэж байсан түүхтэй. Орон нутгийн Терраза гэх жижиг багтай хийсэн туршилтын тоглолтын үеэр тэрээр гоол оруулж, багийнхаа гарааны эрхийг баталгаажуулсан юм. Рамон Торральба тус багийн төлөө 1913-1928 оны хооронд хүчин зүтгэсэн билээ.[25]

Гампер Барселона клубийн гэх өвөрмөц соёлыг бий болгохоос гадна хөрөнгө санхүүгийн ч аятай байдлыг бий болгож чадсан юм. Улмаар 1922 онд тус клуб 20,000 хүний багтаамж бүхий Лес Кортес цэнгэлдэхийг өөрсдийн болгожээ.[26] Хүн дүүрэн чихвэл 30,000 хүний багтаамжтай болдог энэ цэнгэлдэх, 1940-өөд оны үед 60,000 мянган хүний багтаамжтай болж шинэчлэгдсэн юм.[27]

Багийн ерөнхийлөгч Хоан Гампер Барселона клубын анхны бүтэн цагийн, мэргэжлийн дасгалжуулагчаар англи мэргэжилтэн Жек Грийнвелийг томилов. Гэвч улам хүчирхэгжсэний дараа Гампер түүнийг ажлаас нь халсан юм. Гамперын эрин үед Барселона клуб амжилт, ялалтын бахдам амтыг мэдэрсэн гэхэд болно. Түүний цаг үед Барселона клуб Каталоны цомд 11 удаа, Эзэн хааны цомд зургаан удаа, Пиренийс Кап-д дөрвөн удаа түрүүлж, амжилт, ялалтын сайхныг хөгжөөн дэмжигчид болон Каталон нутагт бэлэглэсэн билээ.[17][19]

Улс төрийн ээдрээт жилүүд (1923-1957)

[засварлах | кодоор засварлах]
Black-and-white photo of the city from high above. Smoke from a bomb can be seen
1938 онд Барселона хотыг агаараас бөмбөгдөж байгаа нь

Испанийн улстөрд цэргийн дэглэмийг тогтоож, хатуу гараар удирдах санаархал бүхий Примо де Ривера 1923 онд засгийн эрхэнд гарснаас хойш Каталоны Барселона клубыг тайван байлгасангүй. Дарангуйллын эсрэг сөрж зогсон, улмаар түүний эсрэг үзэл суртал явуулж, нууц хуйвалдаан зохион байгуулж байна гэж үзэн 1925 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Хоан Гамперыг Барселонагаас хөөж, Лес Кортес цэнгэлдэхийг зургаан сар хаах шийдвэрийг эрх баригчдын зүгээс гаргав.[28] Спортын үйл ажиллагаанд улс төрийг хольж хутгасан энэ увайгүй үйлдлийн горыг Барселона клуб амсаж, тогтож байсан амжилт нь ганхахад хүрчээ.[26] Хэдийгээр улстөрийн нөхцөл байдал туйлын хүнд байсан ч багийн удирдлагууд хоёр дахь туршилтын тоглолтоо зохион байгуулав. Энэ удаагийн тоглолтод өсөх ирээдүйтэй гэгдэж байгаа Паулино Алкантараг Испанийн шигшээ багийн эсрэг тоглуулсан юм. Тэрээр Барселона клубийн гарамгай тоглогчдын нэг болж чадсан юм. Барселона клуб 1928 онд зохиогдсон Испанийн цомын тэмцээнд багийн хаалгач Франц Платкогийн итгэмээргүй уран тансаг тоглолтын ачаар түрүүлэв. Түүний уран тансаг хаалтыг харсан алдарт яруу найрагч Рафаел Алберти "Тансаг Платко" гэх шүлэг хүртэл зохиож байсан гэдэг.[29] Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 1929 онд зохиогдож эхэлэхэд анхны тэмцээнд нь Барселона клуб түрүүлж каталанчуудын баярын магнайг тэнийлгэсэн юм. Багийн гайхалтай амжилтаас яг нэг жилийн дараа Барселона клубын эцэг гэгдэх Хоан Гампер санхүүгийн хүндрэлээсээ шалтгаалан амиа хорлосон мэдээ Барселона хотыг тэр аяар нь уйтгар гунигт автуулж орхисон билээ.

Улс төрийн хяхалт хавчилт, дарангуйллын тогтолцооны сүүдэр хөлбөмбөгийн спортыг, Барселона хотыг нөмөрч байх хүнд бэрх цаг үед шинэ дасгалжуулагч Хосеп Сколагийн удирдлага дор тамирчид илүү нэгдэж, амжилтын төлөө зүтгэж байлаа. Х.Сколаг ирэхэд цэнгэлдэхэд цуглах үзэгчдийн тоо улстөрийн шахалт, хатуу харгалзагчаас шалтгаалан илтэд буурсан юм.[30] Гэсэн хэдий ч тэд Каталоны цомд 1930, 1931, 1932, 1934, 1936, 1938 онд зургаан удаа түрүүлж чаджээ.[17] Орон нутгийн цомдоо гайхалтай байсан тэдний форм жигдэрч, тамирчид ид торгон ирэндээ байхад Лигийн аваргын тэмцээнд тэдний тоглолтыг хөндлөнгөөс зохицуулдаг, заавал хожигдохыг шаардан удаа дараа дарамталдаг байжээ. Үүний хамгийн том илрэл нь 1937 оны Лигийн аваргыг хүчээр өөр багт шилжүүлсэн явдал юм.

1936 онд Испанийн иргэний дайн эхэлснээс ердөө сарын дараа ихэнх тамирчид дайнд татагдсан тул гараанд гарах тамирчдыг цуглуулахад туйлын хүнд байжээ. 1936 оны наймдугаар сарын 6-ны өдөр багийн ерөнхийлөгч Хосед Сунйол халдлагад өртөж, амиа алдав. Түүнд нэгэн үндсэрхэг үзэлтэй цэрэг халдсан бөгөөд Барселона багийг салан тусгаарлах үзэл гаргадаг гэсэн үндэслэлээр амь насанд халдсан гэж мэдүүлжээ.[31] Чухамхүү энэ үйл явдал л Барселона клубийг илүү нягтруулж, бусад багаас арай өөр, зөвхөн энэ багийн гэх амин сүнс бүрэлдэн тогтсон гэж үздэг билээ.[32] 1937 оны зун Испанийн хоёр дахь бүгд найрамдах улсын засгийн газартай хэлэлцээ хийсний үндсэн дээр Барселона багийн бүрэлдэхүүн Мексик болон АНУ-аар аялсан байна. Тэд энэхүү аяллаар хөрөнгө санхүү босгох зорилгоор явсан ч Испанийн улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагчид нүүрээ буруулж эхлэв.

1938 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Барселона хотыг Италийн нисэх хүчин агаараас бөмбөгдөв. Энэ аймшимгт халдлагын золиосонд 3,000 хүн амиа алдсанаас гадна, Барселона багийн захиргааны байр ч хүнд хохирол амсчээ.[33][34] Италийн халдлагаас ердөө хэдхэн сарын дараа каталан үндэсний уламжлалыг нэвт шингээсэн бөгөөд хотоо хамгаалах гэсэн зорилго бүхий багийн шинэ бэлгэдлийг бий болгов. Шинэ бэлгэдэлтэй болсон ч Барселона багийн хөгжөөн дэмжигчдийн тоо 3,486-аар буурчээ. Испани даяар каталан хэлээр ярих, үндэсний үзэл гаргах, Каталоны туг далбаа, бэлгэ тэмдэг гаргахыг бүрэн хориглов. Испанийн Засгийн газрын дээрх шийдвэрээс шалтгаалан тус баг нэрээ испаниар бичиж, бэлгэдэлээсээ Каталоны туг, бэлгэ тэмдгийг хасах хэрэгтэй болжээ. Улмаар багийн удирдлагууд нэрээ Club de Fútbol Barcelona болгон өөрчилж, бэлгэдлээсээ Каталоны далбаа, сүлдийг авчээ.[35]

Генерал Франсиско Франко засгийн эрхэнд гармагцаа Эзэн хааны цомын тэмцээний нэрийг "Генералиссмусын цом" болгон өөрчлөх шийд гаргав. Нэрээ өөрчилсөн анхны жилийн тэмцээний хагас шигшээд заналт өрсөлдөгч Реал Мадридтай учраа таарчээ. Лес Кортс буюу талбайдаа зохиосон тэмцээнд 3-0 онооны харьцаагаар Барселоначууд төвөггүй буулган авав. Гэвч Реал Мадридын талбайд болсон тоглолтод 11-1 гэсэн онооны харьцаагаар Реалчууд ялалт байгуулж, Барселона тэмцээнээс хасагджээ.[36] Энэ талаар спортын сэтгүлч Сид Лоу бичихдээ:

"Энэ бол Реалчууд иртэй, хүчтэйдээ ялсан хэрэг биш юм. Яг үнэндээ тэд үүнд нэг их баярлахгүй байсан. Учир нь хувцас солих өрөөнд дарангуйлагч Франкогийн цэргүүд зогсож, ихэнх тоглогчдыг зодож, дарангуйлагчийн хүслийг заавал биелүүлэхийг шаардаж байсантай холбоотой."[37]

1950-иад оны Барселона клубийн амжилтын гол дүр Лашло Кубала. Түүний хөшөө Камп Ноу цэнгэлдэхийн урд сүндэрлэн байдаг билээ

Улстөрийн хүнд байдал, хэлмэгдүүлэлтийн хар бараан он жилүүд Барселона хотод байсан ч Барселона багийн ирээдүйн амжилт улам цэлийж байсныг тэр үед хэн ч таамаглаагүй юм. 1945 онд Барселона багийн шинэ дасгалжуулагчаар Хосеп Самитер томилогдож, багийнхаа бүрэлдэхүүнийг Цесар Рамаллетс, Веласко нараар зузаатгаж улмаар Ла Лигийн аваргын титмийг 1929 оноос хойш анх удаагаа хүртэв. Тэд Ла Лигад 1948, 1949 онд дараалан хоёр удаа түрүүлсэн билээ.[38] Түүнчлэн 1949 онд анхлан зохион байгуулагдсан Латин цомын тэмцээнд ч түрүүлсэн юм. Ингэснээр улс төрийн дарангуйллын сүүдэрт дагжиж байсан Барселона хотынхны итгэлийн галыг улам бадраасан билээ.[39] Итгэлийн гал бадарч, амжилтын амтыг мэдэрсэн Барселона клуб 1950 оны зургаадугаар сард тухайн үеийн хөлбөмбөгийн гарамгай од Лашло Кубалатай гэрээ байгуулж, багтаа нэгтгэж, бүрэлдэхүүнээ улам хүчирхэгжүүлжээ.[40]

1951 оны бороотой ням гаригт Барселона клуб өөрийн цэнгэлдэхдээ Сантандер клубыг хүлээн авч 2-1 онооны харьцаагаар ялалт байгуулсан ч Франкогийн дэмжигчид, Испанийн тулгар үзэлтнүүд талбайд гарч тоглогчид болон хөгжөөн дэмжигчидтэй зодоон өрнүүлж, олон хүмүүсийг бэртээсэн балмад хэрэг гарсан юм. Цагдаа нар үүнийг зогсоохоосоо илүү зүгээр л харж, зарим тохиолдолд Барселона клубыг дэмжигч, тоглогчдын эсрэг өдөөн турхирч байсан гэж Европын хэвлэлүүд шуугиж байлаа. Гэвч Барселона клубийн дэмжигчид эрх чөлөө, хүний эрхийн төлөө нэр төртэй тэмцэж, дарангуйлагчдыг хангалттай эсэргүүцэж байжээ.[41][42]

Фердинанд Даучик 1952 онд Барселона клубийн шинэ дасгалжуулагчаар томилогдож, багийн од Лашло Кубалагийн хамтаар Ла Лига, Генераллисмусын цом, Латин цом, Эва Дуартегийн цом, Мартини Россигийн цом зэрэг таван цомыг дараалан хүртэж бахдам амжилт байгуулсан юм. Тэд 1953 онд Ла Лига болон Генераллисмусын цомд дахин түрүүлж нэр алдраа дуурсгасан билээ.[27]

Дарангуйллаас энх цагт - Каталоны үзэл сэргэн мандав (1957-1978)

[засварлах | кодоор засварлах]
1960-1961 оны Европын цомын хагас шигшээд Германы Хамбург багтай тоглохын өмнө

1960 он бол Барселона клубын түүхэнд амжилт, ялалтаар омогшсон жил байлаа. Багийн ерөнхий дасгалжуулагч Элений Эррерагийн удирдлага дор залуу авьяастан Луйз Суарез, Унгарын гайхам тоглогчид болох Лашло Кубала, Сандор Кошич, Золтан Чибор нарын хамтаар 1959 оны Ла Лига болон Хот хоорондын цомд түрүүлэв. Энэ гайхалтай амжилтыг харгалзан 1960 оны Европын шилдэг хөлбөмбөгчний шагналыг залуу од Луйз Суарезэд олгосон юм.

1961 онд зохиогдсон Европын цомын хагас шигшээд заналт өрсөлдөгч Реал Мадридтай учраа тааран ялалт байгуулж шигшээ тоглолтод шалгарсан ч шигшээ тоглолтод Португалын Бенфика клубт 1-3 онооны харьцаагаар хожигдон, дэлдэн чихт цомыг атгаад алджээ..[43][44]

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг Барселона клубээс анхлан хүртсэн Луйз Суарез (1956-2009)

1960-аад онд Барселона клубийн амжилт Реал Мадридын сүүдэрт дарагдаж эхэллээ. Реал Мадрид клуб улсынхаа тэмцээнд ч, Европын тавцанд ч дийлдэшгүй мэт амжилтттай тоглож байлаа. Багийн гишүүд болон дансаа шавхан байж Барселона клуб 1957 онд "Камп Ноу" гэх шинэ цэнгэлдэхээ өлгийдөн авав. Чухамдаа үүнээс шалтгаалан тус баг шинэ тамирчдыг авалгүй олон жилийг үджээ.[44] Хосеп Мариа Фусте болон Карлес Резач нараар хүчээ баг зэрэг нэмсэн Барселона клуб 1963 онд Генераллиссмусын цомд, 1966 онд Хот хоорондын цомд түрүүлж чадсан юм. Барселона клуб 1968 онд улс төрийн дарангуйллын жилүүдийн сүүлийн тулаанаа хийв. Тэд 1968 оны Генераллисмусын цомын тэмцээний шигшээ тоглолтод Реал Мадрид клубтэй Сантиаго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд нь учраа таарлаа. Олон хүмүүс тэр дундаа Барселоначууд ч дарангуйлагчийн сүүдэрт дарагдана гэж таамаглаж байсан ч ердөө ганцхан гоолын зөрүүгээр ялагджээ. Хэрэв дарангуйлагчид байгаагүй бол энэ тоглолтод Барселона клубыг ялах байсан гэж үзэх судлаач, түүхчид ч олон бий. Уг тоглолтыг дарангуйлагч Франциско Франко, Иргэний дайны үеийн алдартнууд үзэж сонирхсон гэх баримт бий. Дарангуйлагч Ф.Франкогийн дэглэм 1974 онд нуран унаж Барселоначуудын нуруун дээрх ачаа хөнгөрч ирлээ. Дарангуйллын сүүдэр арилмагц Барселона клуб нэрээ каталаноор бичиж, бэлгэдэлдээ Каталон далбаа, сүлдийг дахин залах боломжтой болсон юм.[45][46]

1973 он. Голландын хөлбөмбөгийн гайхам авьяастан гэгдэх Йохан Кройфф тухайн үеийн дээд үнэ болох 920,000 фунт стерлингээр Барселона клубийн эгнээнд багтжээ.[47] Түүнийг аль эрт дарангуйлагч Франциско Франко урьж хооллон, Реалын эгнээнд багтахыг шаардаж нэг, гуйж нэг үзсэн ч эцсийн мөчид тэр Реалд очоогүй юм. Барселоначууд түүнийг нутагтаа төрөөгүй каталан үндэстэн гэж хүндэтгэдэг. Өөрөө ч мөн адил тэгж мэдэгддэг байлаа. Тэрээр өөрийнхөө хүүг "Хорди" хэмээн нэрлэсэн нь Каталоны уламжлалт нэр юм.[48] Испанийн Ла Лигийн 1973-1974 оны улирал Барселона клубын хувьд ярих юмтай жил байлаа. Йохан Кройфф, Хуан Мануэль Асенси, Карлес Резач, Уго Сотил зэрэг бахдам шаламгай тамирчдынхаа ачаар тэд 14 жилийн дараа буюу 1960 оноос хойш анх удаа Лигийн аварга болсон билээ.[17] Улирлын тэмцээнд Реал Мадридтай таарч тоглоход 5-0 онооны харьцаагаар ялалт байгуулсан нь сүүлийн жилүүдэд харагдаагүй үр дүн байв. Йохан Кройфф Барселона клубт тоглосон эхний улиралдаа Европын шилдэг хөлбөмбөгч, Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг давхар хүртэж өөрийгөө ямархан цараатай тоглогч вэ гэдгийг дэлхий дахинаа зарлан тунхагласан юм. Тэрээр энэ шагналыг 1974 онд дахин хүртсэнээр дээрх шагналыг гурван удаа хүртсэн анхны хөлбөмбөгчөөр тодорч түүхэнд нэрээ мөнхөлжээ.[49]

Хосеп Нуньез-Сэргэн мандалтын он жил

[засварлах | кодоор засварлах]
1702 онд байгуулагдсан нэгэн фермерийн байран дээр үндэслэн академийн залуу тоглогчдыг бэлтгэн гаргах зорилго бүхий Ла Масиа буюу Хүүхдийн академийг 1979 онд байгуулжээ.

Барселона клубын ерөнхийлөгч гэх албан тушаал бий болсон цагаас хойш удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж ерөнхийлөгчөө сонгож байсангүй. Тэгвэл 1978 онд удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан болж ерөнхийлөгчөө сонгохоор болов. Тус хуралдаанаар Хосеп Луйз Нуньез Барселона клубын шинэ ерөнхийлөгч болжээ. Ингэснээр тэрээр энэ албан тушаалд сонгогдсон анхны ерөнхийлөгч болж клубын түүхэнд үлдсэн юм. Франкогын дарангуйлал нуран унаснаас хойш Испани улс ардчилсан тогтолцоотой болсон нь хөлбөмбөгийн клубын тухайд тусгалаа олсон нь энэ ажээ. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Барселона клубыг санхүүгийн төвшинд ч, гарааны төвшинд ч дэлхийн шилдэг баг болгох зорилтыг юун түрүүнд тавив. Түүнийг энэ суудалд суусан 22 жилийн хугацаанд Барселона клуб өнгө төрх, тоглолтын хэв маяг, нэр хүндээ урд хожид байгаагүйгээр өөрчилж чадсан юм.

1979 оны тавдугаар сарын 16-ны өдөр. Швейцарийн Базел хотноо Европын цомтой багуудын цомын шигшээ тоглолт болов. Уг тоглолтыг үзэж сонирхохоор Барселона клубын 30,000 хөгжөөн дэмжигч Базелд ирсэн гэсэн мэдээ бий. Тус тоглолтод Барселона клуб Германы Фортуна Дюссельдорф клубтэй учраа таарч 4-3 онооны харьцаагаар хожин хөгжөөн дэмжигчдийнхээ магнайг тэнийлгэв. Энэ үйл явдалтай зэрэгцэн сонгогдоод нэг жил болоод байсан Хосеп Л.Нуньез багийн ирээдийн амжилтыг бэхжүүлэх, өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий тамирчидтай болох зорилгоор Ла Масиа нэртэй хүүхдийн академийг байгуулжээ.[50]

1970-аад онд Аргентиний хамгийн нэр хүндтэй клуб болох “Бока Хуниорс” клубээс нэгэн авьяаслаг залуу тодорч байсан Диего Марадона байлаа. Европын олон томоохон баг түүнийг сонирхож байсан ч Барселона клуб энэ тулаанд ялж, 1979 оны зургаадугаар сард Диего Марадона тухайн үеийнхээ үнийн дээд амжилт болох 5 сая фунт стерлингийн үнээр Барселона клубтэй нэгдэв.[51] Д.Марадона ирснээсээ хойш нэг улирлын дараа Чезар Луйз Меноттигийн удирдлага дор Эзэн хааны цомын тэмцээнд мөнхийн өрсөлдөгч Реал Мадридыг хожин түрүүлжээ. Гэвч Д.Марадона тодорхойгүй шалтгааны улмаас 1982-1983 оны улирлыг Италийн Наполи клубт үдхээр болсон нь олон нийтийн анхаарлын төвд орлоо. Испанийн Ла Лигийн 1984-1985 оны улирлыг амжилтаар үдэж, аварга болсон ч дасгалжуулагч Терри Венаблес Марадонаг багтаа үлдээхийг хүссэнгүй. Түүнийг хассаны дараа Германы авьяаслаг хагас хамгаалагч Бернд Шустер Барселонад ирж, орхигдоод байсан дундын шугам илүү баталгаатай болж иржээ. Тэрээр Марадонагын хамтаар Европын цомын шигшээ тоглолтод шалгарсан юм. Испанийн Севийя хотод болсон шигшээд Болгарын Стайуя Бухарест клубтэй учраа тааран үндсэн болон нэмэлт цагт гоол оролгүйгээр торгуулийн цохилтоор ялагдсан түүхтэй.

Багийн амжилт тогтож байхад багийн дотоод уур амьсгал түвэгтэй байдалд хүрэв. Учир нь багийн ерөнхийлөгч Хосеп Л.Нуньез болон багийг дэмжигч үндэсний үзэлтэй “Бойсос Нойс” группийн хооронд үзэл сурталын томоохон зөрчил үүсчээ. Улмаар цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн жигүүрт суух болж, тоглолт болгоны үеэр түүнийг эсэргүүцсэн зурагт хуудас, самбар, доромжилсон үгтэй баннер, далбаа зэргийг хийсгэх болжээ. Тэд багийн утга учрыг алдагдуулж, дарангуйллын замаар удирдаж байгаа түүний арга барилыг эсэргүүцэн ийнхүү үзэл бодлын зөрчил үүссэн байна. “Бойсос Нойс” гэх энэ бүлэглэл нь Английн хулигаануудыг дуурайсан, зарим талаараа хэт их хуулсан фашист, нацист үзэлтэй бүлэглэл байжээ. Багийн олон удаагийн тоглолтод эмх замбараагүй байдал үүсгэж, зодоон дэгдээн, багийн уур амьсгалыг эвдсэн гэсэн үндэслэлээр уг бүлэглэлийг “Камп Ноу”-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хасч, улмаар хэд, хэдэн гишүүнийг баривчилснаар уг сөргөлдөөн намжсан юм. [52]

Мексикт болсон 1986 оны хөлбөмбөгийн ДАШТ-нээр од болон гялалзаж мэргэн буучаар тодорсон Гари Линекер болон Испанийн шигшээ багийн хаалгач Андони Зубизаретта нартай гэрээ байгуулж, багийн хүчээ зузаатгав. Гэсэн хэдий ч 1987-1988 оны улирал эхлээд тааруу амжилт үзүүлсэн тул ерөнхий дасгалжуулагч Терри Венаблесийг ажлаас нь чөлөөлж оронд нь Луйз Арагонесийг ерөнхий дасгалжуулагчаар авчээ. Энэ улиралд багийн дотоод уур амьсгал хурцдав. Тоглогчид болон ерөнхийлөгч Нуньезийн хооронд үл ойлголцол гарч, заримдаа тоглолтынхоо хэлбэр, хэлэмжээр түүнийг эсэргүүцэж байлаа. Улмаар тэр жилийнхээ Эзэн хааны цомын тэмцээний шигшээ тоглолтод Реал Сосьедад клубтэй учраа таарч 1-0 онооны харьцаагаар ялалт байгуулж, аварга болсон юм. Үүнээс өөр гавьтай амжилтыг энэ улиралд шинэ бүрэлдэхүүнтэй баг үзүүлж чадаагүй билээ.

Йохан Кройффын бүрдүүлсэн "Мөрөөдлийн баг" дөрвөн жил дарааллан Ла Лигийн аварга болсон юм

Алдарт Йохан Кройф 1988 онд Барселона клубт дасгалжуулагчийн хувиар эргэн ирэв. Тэрээр ирсэн даруйдаа багийн хуучин бүрэлдэхүүнийг шинэчилж, “Мөрөөдлийн баг” бүрдүүлэх нүсэр ажилдаа оржээ. [53] Тэрээр Испанийн өсөх ирээдүйтэй шинэ тамирчид болох Пеп Гуардиола, Хосе Мари Бакеро, Чики Бегиристайн нарын оддыг, дэлхийн чадварлаг тамирчид болох Рональд Куман, Михайль Лодруп, Ромарио, Христо Стойчков нартай хослуулан цоо шинэ Барселонаг бий болгов. [54]

Хосеп Нуньесийн боловсруулсан хүүхдийн академийн төсөл 10 жилийн дараа үр ашгаа өгч, үндсэн багийн гарааны тамирчид академиас бүрдэж эхлэв. Анхны төгсөлтөөс од болон гялалзаж, дэлхийд нэр алдараа цуурайтуулсан гарамгай хөлбөмбөгч бол Хосеп Гуардиола билээ. [55] Кройффын баг бүрэлдсэн даруйдаа 1989 оны Европын цомтой багуудын цомын тэмцээнд Италийн Сампдориа клубыг буулган авсан бол 1992 оны Европын цомын шигшээ тоглолтод мөн л Сампдориа клубтэй учраа таарч 1-0 онооны харьцаагаар ялалт байгуулсан билээ. Дээрх хоёр тоглолтын хожлын гоолыг чөлөөт цохилтоор Голланд легионер Рональд Куман оруулсан юм. Йохан Кройффоор удирдуулсан Барселона клуб Ла Лигийн аваргын титмийг 1991-1994 оны хооронд дөрвөн удаа дараалан хүртсэн билээ. Үүнээс гадна тэд 1990 оны Эзэн хааны цомын тэмцээн, 1992 оны Европын супер цомын тэмцээн, мөн онд зохиогдсон Испанийн супер цомын тэмцээнд түрүүлж бахдам амжилт байгуулав. Дасгалжуулагч Йохан Кройфф Барселона клубт ирээд ердөө дөрөвхөн жилийн дотор 11 цом хүртсэн нь тухайн үед сонин содон амжилтын нэг байсан юм. Тэрээр тус багийг найман жилийн турш удирдсан нь багийн түүхэнд хоёрдугаарт орох үзүүлэлт юм. [56] Кройфф энэ багт ирсэн эхний хоёр улиралдаа л багийн уур амьсгал, тоглолтын хэв маягыг өөрчилж орхисон юм. Чухам түүний ачаар байр суурь нь ганхаад байсан Хосеп Луйз Нуньес тогтон үлдэж чадсан юмн. Тэрээр багийн амин сүнсийг дамжуулалт гэж үзсэн бөгөөд хагас хамгаалалтын шугамандаа эрх мэдлийг төвлөрүүлж байлаа.

Барселона клубын дасгалжуулагч Пеп Гуардиола хэлэхдээ:

Кройфф бол дасгалжуулагчдын урд сүрлэг сүм дуган цогцлоосон нэгэн. Тэр энэ ажлыг өөр тавцанд гаргасан юм

Кройффын амжилт гайхалтай байсан ч түүнийг эсэргүүцэх бүлэглэл гарч ирлээ. “Зааны хошуу” гэх нэртэй бүлэглэлийг Хоан Лапорта толгойлж, Йохан Кройфф болон Хосеп Нуньез нарын ойрын харилцааг буруутган, багийн дотоод үйл ажиллагаанд доголдол гарсан гэж эсэргүүцэх болов. Бүр зарим нэг авлигын хэрэгт ч тэднийг холбогдуулж байлаа. [57] [57][58]

Энэ мэдэгдэлд сэтгэл нь гонсойсон Кройфф тэр даруй ажлаасаа чөлөөлөгдөв. Түүний орыг Бобби Робсон гэх Англи мэргэжилтэн залгасан юм. Ердөө нэгхэн улирал энэ албыг хашсан тэрээр Бразилийн домог болсон Роналдог авчирч, улмаар Эзэн хааны цом, Европын цомтой багуудын цом, Испанийн супер цом гэсэн гурван цомыг өргөсөн юм. Дөнгөж ирээд давгүй амжилт үзүүлсэн түүнийг маш богино хугацаанд өөрчлөх шийдвэрийг багийн удирдлагууд гаргаж улмаар түүний оронд Луй ван Гаалыг авчирсан билээ. [59]

Дуулиан шуугиантай ирсэн Роналдо маш богино хугацаанд Барсагын төлөө тоглоод өөр багийг зорих болсон юм. Гэхдээ бүр заналт өрсөлдөгч гэгдэх Реал Мадрид шүү. Учир нь түүнийг орлох Луйш Фигу, Патрик Клайверт, Луйз Энрике, Ривалдо нарын зэрэг гайхалтай сайн тамирчид төрөн гарч байлаа. Улмаар дээрх бүрэлдэхүүн 1998 онд Ла Лигийн цомыг Эзэн хааны цомтой хамт өргөсөн юм. Аугаа түүхт Барселона багийн 100 жилийн ой 1999 онд тохиов. Тэгш ойн жилд Барселоначууд Ла Лигийн аварга болж, түүгээр ч зогсохгүй Европын шилдэг хөлбөмбөгчнөөр Ривалдо тодорчээ. Тэрээр Барселона клубээс энэ алдарт хүрсэн дөрөв дэх тоглогч болон мөнхөрсөн билээ. Хэдийгээр дотоодын амжилт чамлахааргүй байсан ч европын тавцанд заналт дайсан Реал Мадридад хожигдож, хэд, хэдэн алдаа гаргасан тул 2000 онд Луй ван Гаал, Хосеп Нуньезийн хамтаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Шинэ мянганы шинэ эхлэл (2000-2008)

[засварлах | кодоор засварлах]
Барселона багийн 100 жилийн ойг бэлгэдсэн дурсгалын пайз
buck-teethed footballer
Багийн маркетингийн алба Роналдиньогийн нэр хүндийг ашигласан стратеги боловсруулан хэрэгжүүлж байв.[60]

Нуньез болон Ван Гаал нар халагдаж, багийн ерөнхий нөхцөл байдал ойлгомжгүй болсон тэр цагт багийн хөгжөөн дэмжигчид Луйш Фигуг баатар мэт хүндэтгэж байлаа. Дэд ахмад байсан түүний нэр хүнд Каталанд гэрлийн хурдаас ч илүүгээр өсч байсан гэхэд хилсдэхгүй. Барселона клубт таван жилийг үдэж, чухамдаа Би энэ багаас явахгүй гэж уулга алдаж байсан түүнийг багаасаа, тэр битгий хэл заналт өрсөлдөгчийндөө оччихно гэж хэн санах билээ. Багаа солиод удаагүй байхдаа Барселона клубын талбайд тоглох болоход хүмүүс илтэд эсэргүүцэж, "хөгийн гахай", "өлөгчин" гэх мэт үгсийг бичсэн туг, дарцаг, самбар зэргийг гарган, бүгд эсэргүүцэн дуу гаргаж, зарим нь бүр вискиний шил хүртэл шидэж, ар дагзыг нь онож байлаа. Барсагын дэмжигчид урьд нь ийм үйлдэл гаргаж байгаагүй юм. Ван Гаалийг явснаас хойш гурван жилийн туршид Барселона баг нэг дасгалжуулагчаас нөгөө дасгалжуулагчийн гарт шилжиж байлаа. Ван Гаалийг явсан даруйд Лоренцо Серра Феррер гэх дулимагхан амжилттай дасгалжуулагч ирэв. Ирсэн даруйдаа 2000 оны зуны солилцоо наймааны цонхоор их хэмжээний мөнгийг зарлагджээ. Гэтэл их мөнгөөр боссон баг Аваргуудын лигийн эхний шатнаас цааш явсангүй. Бухимдсан удирдлагууд түүнийг ердөө нэг улирлын дараа халж, оронд нь хашир туршлагатай өмнө нь энэ багийг дасгалжуулж байсан Карлес Резачийг элсүүлэв. Резач ирээд ч гавьтай амжилт үзүүлж чадсангүй. Тэр багийнхаа хамт Аваргуудын лигийн хагас шигшээ хүртэл явсан ч Испанийн Ла Лигид дэндүү муу тоглож байлаа. Удалгүй халагдсан түүнийг Радомар Антич орлов. Гэтэл 2003 оны хоёрдугаар сар багийн түүхэнд хамгийн хар дарсан зүүд байлаа. Тус баг тухайн цаг мөчид Ла Лигийн хүснэгтийн 15-р байрт бичигдэж байсан нь байгуулагдсан цагаасаа хойш үзүүлж байгаагүй тааруу амжилт байсан юм. Тааруу амжилттай Р.Антич жил ч тэссэнгүй. Үүсээд байгаа нөхцөл байдлыг багийн удирдлагууд зүгээр харж чадсангүйгээр барахгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Хөгжөөн дэмжигчид ч дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байсан нь дамжиггүй. Улмаар Барселона клубын ерөнхийлөгч Хоан Гаспарт үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгчээ. тэрээр энэ клубын ерөнхийлөгчийн суудалд гуравхан жил суусан юм.[61]

Багийн амжилт балран доройтож, урьдын Барса биш болчихоод байхад багийн ерөнхийлөгчийн суудалд Хоан Лапорта суув. Тэрээр багийн дасгалжуулагчийн суудалд залуу Голланд мэргэжилтэн Франк Райкаардыг тохоон томилжээ. Хэдийгээр тоглогч ахуйдаа чамгүй амжилт үзүүлсэн ч хөгжөөн дэмжигч болон олон нийт түүнээс их амжилтыг хүлээж байгаагүй юм. Шинэ дасгалжуулагчийн гарт ирсэн Барса өмнөх бүрэлдэхүүнээс бараг хэнийг ч үлдээсэнгүй. Шинэхэн дасгалжуулагч Роналдиньо, Деку, Хенрик Ларссон, Людовиз Жули, Самуэль Это, Рафаель Маркез нарыг бүрэлдэхүүндээ bnsdfhbsdrдуудсан юм. Дээрх алдартнуудаас гадна "Ла Масиа"-д тодорч, ур чадвар нь илт дээшилж байгаа Карлес Пуйол, Андрес Иниьеста, Шави, Виктор Валдес нар ч хүч түрэн гарч ирэв. Чухамдаа тэд л Барселонаг байх газарт нь эргүүлэн аваачсан билээ. 2004-2005 оны улиралд Барселона клуб Ла Лига болон Испанийн супер цомд давхар түрүүлэв. Түүгээр ч барахгүй Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зарладаг дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг Роналдиньо хүртэж, гутгаар байрт Самуэль Это нэрлэгдсэн нь цангаад байсан амжилтын амтыг Каталончуудад мэдрүүлэх шиг болсон хэрэг байлаа.[62]

2005-2006 онд мөн л Ла Лига болон Испанийн супер цомд түрүүлж, өмнөх улиралд үзүүлсэн амжилтаа давтав. Үүнээс хамгийн сэтгэл хөдөлгөсөн, Каталончуудын цөсийг хөөргөсөн тоглолт бол Реал Мадридын эсрэг Сантиаго Бернабеу цэнгэлдэхэд нь гурван гоолын зөрүүгээр хожсон тоглотыг нэрлэж болно. Энэ тоглолтод хөлбөмбөгийн суутан Роналдиньо хет-трик толилуулсан. Тэрээр гурав дахь гоолоо оруулахад Реал Мадридын зарим хөгжөөн дэмжигчид босч хүндэтгэл үзүүлж байсан гэдэг.[63] Франк Райкаард ирсэн даруйдаа заналт өрсөлдөгчийнхөө талбайд нь хоёр удаа ялалт байгуулсан Барсагын анхны дасгалжуулагч болсон билээ. Тухайн жилийнхээ Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Английн өөр нэгэн амжилттай баг болох Арсенал клубтэй учраа таарчээ. Шигшээ тоглолтод хоёр баг цаг дуусах мөч хүртэл тэнцэж байгаад тоглолтын эцсийн мөчид Олекьерийн оронд талбайд гарсан Жулиано Беллети хожлын гоолыг оруулснаар 14 жилийн дараа Европын цомын тэмцээнд түрүүлсэн нь энэ. Мөн түүнчлэн Шведийн домогт тоглогч Хенрик Ларссоны хувьд сүүлийн тоглолт нь энэ байлаа. Энэ удаагийн аваргын цом багийн түүхэнд Аваргуудын лигийн хоёр дахь цом байсан юм.[64]

Амжилтын амтанд бялуурсан Барселона клуб 2006-2007 оны улиралыг ямар ч цомгүйгээр үдсэн юм. Улирал дуусаад байхад АНУ-аар аялан тоглолтоор явж байхад багийн гол тоглогч Самуэль Это гэмтсэн нь Лионель Месси гэх залуу хүүд маш том боломжийг авчирсан билээ. Үүнээс гадна багийн голлох тоглогчдын дунд үл ойлголцох байдал үүсэж, багийн дасгалжуулагч Райкаард, Роналдиньод анхаарал хандуулдаг гэж шүүмжилсэн нь Этог хэсэг хугацаанд сэлгээний сандалд суулгахад хангалттай шалтгаан болжээ.[65] Хэдийгээр ямар ч цомгүй байсан ч Эзэн хааны цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод Хетафе клубтэй таарч тоглоход залуу авьяастан Лионель Месси ид шидээ гайхуулжээ. Тэрээр яг л Марадонагын зууны шилдэг гоолыг санагдуулам гоолыг Хетафегийн эсрэг оруулсан юм. Талбайн голоос хаалга хүртэл Хетафегийн бүх тоглогчдыг сөхрүүлэн гоол оруулсан нь шинэ од, шинэ эрин эхэлсэн гэдгийн дуут дохио болжээ. Дараа нь хагас шигшээн эхний тоглолтод 5-2 онооны харьцаагаар хожсон бол хариу тоглолтод 4-0 онооны харьцаагаар хожигдож, аваргын цомоос атгаад алдсан юм.

2007-2008 оны улирал Барселонагын хувьд мөн адил цомгүй жил байлаа. Тэд Ла Лигийн хүснэгтийн гуравдугаар байрт бичигдсэн бол Аваргуудын лигийн хагас шигшээд аварга болох ерөөлтэй Манчестер Юнайтед клубт, Эзэн хааны цомын тэмцээнд аварга болох ерөөлтэй Валенсиа клубуудэд тус тус хожигдсон юм. Үүнээс гадна "Эль Класико"-д 4-1 онооны харьцаагаар хожигдож чамгүй амжилт гаргаад байсан Франк Райкаардын байр суурь ганхаж эхэлсэн билээ. Төд удалгүй багийн ерөнхийлөгч Хоан Лапорта Барселона клубын хоёрдугаар багийг удирдаж байсан Хосеп Гуардиолаг ерөнхий дасгалжуулагчийн суудалд томилсон билээ. Тэрээр 2008 оны зургаадугаар сард энэ суудалд албан ёсоор суусан юм.[66]

Гуардиолагийн эрин (2008-2012)

[засварлах | кодоор засварлах]
A man wearing long, dark blue shorts and a light blue sweatshirt under an orange bib.
A man wearing a light blue sweatshirt and dark blue shorts.
Барселонагын хагас хамгаалалтын хослол Андрес Иниьеста, Шави нар. Тэд тики-такагын гол амин сүнс юм.[67]

Барселона Б идэрчүүдийн багийн дасгалжуулагч байсан Пеп Гуардиола үндсэн багийн дасгалжуулагчийн суудалд суумагцаа багийн тоглох хэв маягыг үндсээр нь өөрчилж орхив.[66] Тэрээр идэрчүүдийн багийг дасгалжуулж байсныхаа хувьд залууст итгэл хүлээлгэхээр шийдэж, тики-така буюу дамжуулалтаас довтолгоо руу чиглэсэн хэв маягийг зоригтойгоор сонгосон байна. Улмаар хуучин багийн бүрэлдэхүүнд байсан Роналдиньо, Деку нарыг зарж, гарааны эрхийг Шави, Иниьеста, Месси нарт даатгасан билээ.

Тэд Испанийн эзэн хааны цомын тэмцээний 2009 оны улиралд шигшээ тоглолтод шалгарав. Шигшээ тоглолтод Баскын нэр төр гэгдэх Атлетик Бильбао клубтэй учраа таарч улмаар 4-1 онооны харьцаагаар илт давуу хожиж, аваргын цомыг 25 дахиа өргөсөн юм. Энэ нь тус тэмцээний түүхэн амжилтыг эвдсэн тохиолдол байлаа. Испанийн Ла Лигийн 2008-2009 оны улирал ч гайхам амжилтаар дүүрэн байлаа. Мөнхийн өрсөлдөгч гэгдэх Реал Мадридыг талбайд нь 2-6 онооны зөрүүгээр хожиж, дэлхий нийтийн анхаарлыг татав. Эзэн хааны клубыг гайхалтай хожсон тэд энэ улиралдаа Ла Лигийн аварга болж чадсан юм. Улиралаа дуусгамагц тэдэнд Аваргуудын лигийн шигшээ тоглолтод түрүүлэх амаргүй даваа үлдэв. Тэд өмнө нь шигшээ тоглолтод хожигдож байсан Манчестер Юнайтед клубтэй учраа таарсан билээ. Барселоначууд өмнөх хариугаа авч 2-0 онооны зөрүүгээр хожиж ялалт байгуулан дэлдэн чихт цомыг гурав дахиа өргөв. Ингэснээр тус багийн түүхэнд гурван гол цомд дараалан түрүүлсэн Испанийн хамгийн анхны баг болсон юм.[68][69][70] Гэвч цом, ялалтын даллага үүгээр дууссангүй Испанийн супер цомд Бильбаог[71] дахин буулган авч[72], Европын супер цомд Шахтёр Донецкыг буулган авснаар нэг улиралд таван цом хүртсэн түүхэн дэх анхны баг болов. Түүхэн амжилт каталончуудын магнааг тэнийлгэж байхад 2009 оны 12-р сард Дэлхийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд дахин ялалт байгуулснаар[73] [74] календаррийн нэг жилд зургаан цом хүртсэн түүхэн дэх анхны баг болж өвөрмөц амжилтыг бүтээсэн юм. Үүнээс гадна Барселона клуб Ла Лигийн аварга болохдоо 99 оноотой аваргалж, Испанийн супер цомыг 9 дэх удаагаа хүртэж дотоодын голлох тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.[75][76]

Барселонаг нэгэн шинэ тавцанд гаргасан Хоан Лапортагын бүрэн эрх 2010 оны зургаадугаар сард дуусав. Улмаар багийн удирдах зөвлөл, арын алба, тамирчид, хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгаар Сандро Росселийг 61.3 хувийн санал (57,088 хүний санал)-аар ерөнхийлөгч болгосон юм. Ерөнхийлөгч болсон даруйдаа Россель Валенсиа клубын од Давид Вийяатай 40 сая евро[77], Ливерпүүлийн Хавиер Машеранотой 19 сая еврогын гэрээг[78] тус, тус байгуулсан билээ.

Байгуулагдаад 40 гаруй жилийн нүүрийг үзсэн Барселонагын хүүхдийн академийн бүтээгдэхүүнүүд 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд Испанийн шигшээ багийн нүүрийг тахлав. Улмаар тэд шигшээ тоглолтод Нидерландын шигшээ багийг буулган авч "Алтан дагина"-ыг анх удаагаа өргөцгөөсөн билээ.

Испанийн Ла Лигийн 2010-2011 оны улиралд Барселоначууд мөн л онцгой амжилт үзүүлж, 96 оноотойгоор аваргын титмийг хүртэв[79]. 2010 оны 11-р сард Ла Лигийн ээлжит тойргийн хүрээнд Реал Мадридтай учраа таарч 5-0 онооны давамгайллаар ялалт байгуулсан нь Барселона клубын ур чадварыг дэлхийг тамгаласан юм. Энэ улиралд тэд Испанийн эзэн хааны цомын тэмцээний шигшээ тоглолтод Реал Мадридад 1-0 онооны харьцаагаар хожигдож хоёр дахь цомоо хүртэж чадсангүй[80]. Гэсэн ч "буурал тив"-ийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шигшээ тоглолт тэднийг хүлээж байлаа. Английн алдарт Уэмбли цэнгэлдэхд болсон шигшээ тоглолтод Манчестер Юнайтед клубтэй учраа таарч 3-1 онооны харьцаагаар хожсоноор дэлдэн чихтийг дөрөв дэх удаагаа өргөж багийн шинэ түүхийг бичиглэв[81]. 2011 оны наймдугаар сард Испанийн супер цомын тэмцээнд Реал Мадридтай учраа таарсан Барселона клуб ялалт байгуулав. Энэ тоглолтод "Ла Масиа"-гаас төрөн гарсан Ческ Фабрегас гялалзаж, европын шилдэг багуудын хараанд өртөв. Испанийн супер цомын тэмцээнд түрүүлсэн Барселона клуб замналын туршид 73 цом хүртэж, мөнхийн өрсөлдөгч Реал Мадридтай тэнцэж ирэв.[82]

Барселона клуб цомын баяраа тэмдэглээд удаагүй байхдаа Европын супер цомын тэмцээнд Португалийн Порту клубтэй учраа таарах ёстой болов. Уг тоглолтод Барселоначууд өрсөлдөгчөө 2-0 онооны харьцаагаар хожиж, нийт цомынхоо тоогоор Реал Мадридыг гүйцэж түрүүлсэн билээ. Ийнхүү нэгхэн сарын дотор мөнхийн өрсөлдөгчөө замналынхаа турш хүртсэн цомынхоо тоогоор тэргүүлж эхэлсэн нь энэ юм[83]. Хувь дасгалжуулагчийн тухайд Хосеп Гуардиолагын үзүүлсэн амжилт үлгэрийн гэмээр байлаа. Барселона клубт ирээд ердөө гуравхан жилийн дотор 12 цом хүртсэн нь Барселона клубийн түүхэн дэх бүх дасгалжуулагчдын оройд гарч, Европ тивийн тавцанд ч түүний амжилт тодоор цуурайтсан юм[84].

Клубуудын ДАШТ-ний дараа Месси, Неймар нар бие, биендээ баяр хүргэж байна

Барселона клубыг 12-р сард өөр нэгэн цом хүлээж байлаа. Дэлхийн клубуудын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Өмнөд Америкийн аварга Сантос клубтэй учраа таарч 4-0 онооны зөрүүгээр ялалт байгуулж, улмаар аварга болов. Энэ тоглолтод алдарт Лионель Месси хоёр гоол, Шави, Фабрегас нар нэг гоол оруулж багаа амжилтад хөтөлжээ[85]. Энэ үе бол нэг баг төдийгүй хувь дасгалжуулагчийн тухайд дахин давтагдашгүй гэмээр гайхалтай он жилүүд байлаа. Пеп Гуардиола боломжит 24 цомоос 14-ийг хүртсэн[86][87] нь дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд дахин даватагдана гэдэг эргэлзээтэй.

Бахдам амжилтын дараа Барселона клуб 2011-2012 оны Аваргуудын лигийн улиралд шигшээ тоглолтод Английн Челси клубт хожигдож ялагдал хүлээв. Яг үүний дараа Гуардиола өөрийгөө тактикийн алдаа гаргасан хэмээн үзэж, амжилт ялалтад пологдсон хөгжөөн дэмжигчид хүртэл Гуардиолаг шүүмжилж байлаа. Амжилт муутайхан улирлын дараа 2012 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Пеп Гуардиола Барселона клубыг орхиж байгаагаа зарлав. Түүний залгамжлагчаар багийн удирдлагууд туслах нь байсан Тито Вийяноваг нэрлэсэн билээ[88][89] [90]. Пеп Гуардиолагын гайхалтай тактик залуучуудад итгэх итгэл, тоглолтын хэв маягыг зоригтой өөрчилсөн зэрэг нь хөлбөмбөгөөр зогсохгүй багийн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн билээ.

Гуардиолагаас хойшхи Барселона (2012-)

[засварлах | кодоор засварлах]

Өмнө нь Барселона клубын туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Тито Вийяанова 2012 оны зун багийн ерөнхий дасгалжуулагч болов. Тэрээр өмнөх дасгалжуулагч Пед Гуардиолагын арга барилыг өөрчлөлгүйгээр түүний босгосон өвийг улам батжуулж, Ла Лигийн улиралд 100 оноогоор ялалт байгуулжээ. Барселоначууд энэ улиралд ердөө хоёрхон л хожигдсон юм. Лионель Месси энэ улиралд 46 гоол оруулж мэргэн бууч болсон бол улирлын туршид тэр хоёр хет-трик гүйцэтгэжээ. 2013 оны тавдугаар сарын 11-ний өдөр Барселона клуб улирлын тоглолт дуусахаас дөрвөн тоглолтын өмнө аварга болж, 22 дахь удаагаа энэ алдрыг хүртэв. Тэд энэ улиралд гуравдугаар сараас эхлэн Реал Мадридаас 15 онооны зөрүүтэй байсаар аваргалсан юм[91]. Үүнээс гадна тэд Испанийн эзэн хааны цом болон Аваргуудын лигийн хагас шигшээ хүртэл явжээ. Амжилт ялалтаар дүүрэн байсан шинэ дасгалжуулагч Тито Вийяанова улаан хоолойн хорт хавдартай гэж оношлогдон эмчлүүлэх шаардлагатай болсон тул багийн дасгалжуулагчийн ажлаа өөрийн туслахдаа шилжүүлэхээс өөр аргагүй болжээ. Улирал дундуур тэр эргэн ирсэн ч гурван сарын нас үлдсэн гэж оношлогдсон тул эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан юм.[92]

Баг урт хугацааны туршид ерөнхий дасгалжуулагчгүй байсаар 2013 оны долоодугаар сарын 22-нд Херардо "Тата" Мартино ерөнхий дасгжуулагч болов[93]. Түүний хамгийн эхний шалгуур нь Испанийн супер цомын тэмцээн байлаа. Энэ тэмцээнд тэд өрсөлдөгч багтайгаа 1-1 онооны харьцаагаар тэнцэж, зочлон тоглолтод гоол оруулсан гэсэн үндэслэлээр ялалт байгуулж чадсан юм. Ийнхүү шинэ улирал эхэлж Барселона клуб өмнөхөөсөө туйлийн орон гаран тоглолт үзүүлж байлаа. 2014 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр багийн ерөнхийлөгч Сандро Россел албан тушаалаа өөрийн хүсэлтээр огцров. Учир нь тэрээр Бразилийн шинэ од Неймарыг багтаа авахдаа наймааны тогтсон дүрмийг зөрчсөн хэрэгт холбогдсон тул ийм шийдвэр гаргажээ. Улмаар түүний орыг Хосеп Мариа Бартомеу дахин залгамжилсан юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2014 оны дөрөвдүгээр сард Олон улсын хөлбөмбөгийн холбооны баримталдаг солилцоо наймааны дүрмийг илтэд зөрчиж, 18-аас доош насны тоглогчийг багтаа элсүүлсэн гэж үзэн өвлийн болон зуны наймааны цонхоор шинэ тоглогч худалдаж авахыг нь хориглов[94]. Өөрөөр хэлбэл тэднийг 90 хоногийн хугацаанд наймаанд оролцохыг хориглон, 450,000 швейцар франкаар торгосон юм. Хэдийгээр Барселона клуб спортын арбитрын шүүхэд давж заалдсан ч хэрэгсэхгүй өнгөрсөн билээ[95] [96].

2014 онд Уругвайн хөлбөмбөгч Луйз Суарез 81-94 сая еврогоор Барселонад нэгдэж багийнхаа рекордыг тогтоов.

2014 оны улирлын чухал тоглолтод Атлетико Мадрид клубтэй учраа таарав. Энэ тоглолтод Барселона клуб заавал ялах даалгавартай байсан. Тоглолтыг 49 дэх минут хүртэл тэргүүлж явсан Барсагын хаалганд Атлетикогын Диего Годин мөргөж гоол оруулснаар тэнцүүлж, улмаар Атлетико Мадрид Ла Лигийн аварга болсон билээ[97].

Лигийн цомоо харамсалтайгаар алдсан Барселона багийн удирдлагууд ерөнхий дасгалжуулагчийн суудалд өмнө нь багийн тоглогч байсан Луйз Энрикег авчрах шийдвэр гаргажээ. Багийнхан түүнтэй хоёр жилийн гэрээ байгуулаад байв. Луйз Энрике суудлаа авсан даруйдаа Барселона клубын спортын үйл ажиллагаа хариуцсан захирлын суудалд багийн анд Андони Зубизареттаг тохоон томилжээ[98][99]. Энрикегийн дараагийн шийдвэр бас л дуулиан дагуулав. Уругвайн шилдэг тоглогч Луйз Суарезийг Английн Ливерпүүл клубээс 81-94 сая еврогоор авсан нь багийн хамгийн үнэтэй солилцоо наймаа болсон билээ[100][101]. Гэвч тэрээр Дэлхийн аваргын хэсгийн тоглолтод Италийн хамгаалагч Жиоржио Килиениг хазсан нь ОУХБХ-ноос дөрвөн сарын торгууль авахад хангалттай шалтгаан болжээ.

2014 оны 12-р сард Спортын арбитрын шүүхээр Барселонагы асуудлыг дахин хэлэлцэж, улмаар тэдний наймаа явуулах эрхийг 2015 оны өвөл хүртэл сунгах шийд гаргав[96] Энэ шийдвэр гарсаны дараа багийн удирдлагууд Спортын асуудал эрхэлсэн захирал Зубизареттаг үүрэгт ажлаас нь халжээ. Дараа сард нь багийн дэд ерөнхийлөгчөөр Хорди Местре, УЗ-ын гишүүнээр Хавиер Бордас, Карлес Резач, Ариедо Брайда нарыг шинээр томилсон байна[102].

Барселона клуб 2014-2015 оны улиралд гайхалтай байж Ла Лиг, Эзэн хааны цом, Аваргуудын лиг гэсэн гурван томоохон цомыг хүртэж энэ амжилтыг давтсан Европын анхны баг болжээ[103]. 2014 оны тавдугаар сарын 17-ны өдөр Атлетико Мадридыг хожсоноор Барселоначууд 23 дахь удаагаа Лигийн аварга болов[104]. Ингэснээр сүүлийн 10 жилийн хугацаанд долоо дахь удаагаа аварга болсон юм. 2014 оны тавдугаар сарын 30-ны өдөр Эзэн хааны цомын тэмцээний шигшээ тоглолтод Баскын нэр төр гэгдэх Атлетик Бильбаог хожсон[105] бол ердөө сар хүрэхгүй хугацааны дараа Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Италийн Ювентусыг 3-1 онооны харьцаагаар буулган авч түүхэндээ тав дахь удаагаа дэлдэн чихтийг өргөсөн юм[106]. Энэ улиралд Барселона клубын довтолгооны гурвал болох Месси, Суарез, Неймар "МСН" нар 122 гоол оруулж, Испанийн хөлбөмбөгийн нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ[107].

Барселона клуб 2015 оны наймдугаар сарын 11-нд Европын супер цомын тэмцээнд нутаг нэгт Севийя клубтэй учраа таарав. Тэд Севийя клубыг 5-4 онооны харьцаагаар буулган авч тус цомыг тав дахиа өргөж, тэмцээний оргил амжилтыг тогтоожээ. Энэ оныхоо 12-р сард зохиогдсон Клубуудын ДАШТ-ний шигшээ тоглолтод Аргентины Ривер Плейтийг хүлээн авч 3-0 онооны давамгайллаар ялалт байгуулж энэ цомыг гурав дахиа өргөв. Энэ нь тус тэмцээний рекорд амжилт болсон билээ. Харин тэмцээний шилдэг гурван тоглогчоор Месси, Суарез, Иниьеста нар нэрлэгдсэн юм[108]. Барселона клуб ийнхүү олон улсын тавцнаас нийт 20 дахь цомоо өргөж, Египетийн алдарт Аль Ахли багтай тэнцжээ. Барселона клуб 2015 онд бүх тэмцээнийг оролцуулаад 180 гоол оруулж рекорд тогтоож олныг алмайруулав.

2016 оны нэгдүгээр сард Барселона клубд тавьсан наймааны хориг цуцлагдав. Тэд багийнхаа бүх гишүүдтэй гэрээгээ сунгаж, Алекс Видал болон Арда Туран нарыг эгнээндээ нэгтгэжээ. Тэрээр хоёрдугаар сарын 10-ны өдөр Эзэн хааны цомын тэмцээний шигшээ тоглолтод шалгаран клубын дээд амжилтыг тогтоов. Мөн тэрээр 28 тоглолт дараалан хожигдоогүй гэсэн амжилтаар өмнөх дасгалжуулагч Гуардиологын рекордыг эвджээ. Тэд лигийн тоглолтын хүрээн Райо Валлекано клубыг 5-1 онооны харьцаагаар хожиж хожигдоогүй цуврал нь 34 болов. Энэ нь заналт өрсөлдөгч Реал Мадридыг гүйцэж түрүүлэхэд хангалттай байлаа. Нийтдээ Барселона клубын хожигдоогүй цуврал 39 болсон бөгөөд тэднийг мөнхийн өрсөлдөгчид нь болох Раел Мадрид дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 2-1-ээр хожиж, гайхалтай цувралыг эцэс болгожээ[109]. 2016 оны тавдугаар сарын 14-ний өдөр Ла Лигийн тоглолтын хүрээнд Гранада клубыг 3-0 онооны харьцаагаар хжиж сүүлийн найман улиралд зургаа дахь удаагаа лигийн аварга болов[110].

2017 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Барселоноа клуб Аваргуудын лигийн түүхэнд бас нэгэн түүх бичиглэн үлдээсэн юм. Тэд Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод Францын Парис Сен Жермейнтэй учраа таарч эхний тоглолтод 4-0 онооны зөрүүгээр хожигдоод байлаа. Гэвч тэд гэртээ хийсэн хариу тоглолтод 6-1 оноогоор хожиж, нийлбэр тоглолтын дүн 6-5 болсноор дараагийн шатанд шалгарсан билээ.[111] 2016-2017 оны улиралд Ла Лигийн аварын титмийг Реал Мадридад алдсан Барселона клуб Аваргуудын лигийн хагас шигшээ шатнаас Ювентус клубт хожигдон тэмцээнээ дуусгав. Улмаар Луйз Энрике гэрээгээ сунгахгүй гэж мэдэгдсэнээр Барселона клубын шинэхэн дасгалжуулагчаар Эрнесто Вальвердэ тодорсон.

2017-18 оны улиралд Ла Лигийн түрүүг хүртсэн бөгөөд тус улиралд 43 тоглолт дараалан хожигдоогүй шинэ дээд амжилтийг Ла Лигт тогтоосон байна. Аваргуудын лигийн хагас шигшээд Ливерпүүлийг талбай дээрээ 3-0 зөрүүгээр хожсон боловч Энфилд цэнгэлдэхэд болсон хариу тоглолт 4-0 зөрүүгээр хожигдож тэмцээнээ дуусгажээ. 2020 оны 1 сард Испаний супер цомын шигшээд Атлетико Мадрид багт хожигдсоны дараачаар Эрнесто Валверде үүрэгт ажлаа өгсөн бөгөөд Чики Сетиен багийн дасгалжуулагч болсон байна. Улирлын сүүлийн тоглолтоо 2020 оны 8-р сард хийж Байерн Мьюнхэн багт 8-2 зөрүүгээр хожигдсоны дараачаар 12 жилд анх удаа цомгүй улирлыг дуусгасан Сетиен болон багийн спортын захирал Эрик Абидал нар үүрэгт ажлаа өгч оронд нь Барселона клубт өмнө нь тоглож байсан Рональд Куман томилогдсон.

2020 оны 10-р сарын 27-нд багийн хөгжөөн дэмжигчид, тамирчдын эсэргүүцэлтэй тулгарсан ерөнхийлөгч Бартемеу ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд 2021 оны 3 сард өмнөх ерөнхийлөгч Хуан Лапорта дахин сонгогджээ. Рональд Куман багтайгаа хамт анхны цомоо 2021 оны 4 сард Эзэн хааны цомын шигшээд Атлетик багийг 4-0 зөрүүгээр хожиж өргөсөн байна. 2021 оны 8 сарын 5-нд Лионель Месси багийн санхүүгийн асуудлын улмаас багтайгаа шинэчилсэн гэрээг хийх боломжгүй болсоныг зарласан бөгөөд 18 жилийн дараачаар Месси багаа орхиж ПСЖ клубтэй нэгдсэн байна.

Хөгжөөн дэмжигчид

[засварлах | кодоор засварлах]
Камп Ноу дахь хөгжөөн дэмжигчид

Барселона клубын хөгжөөн дэмжигчдийг "куле" гэж нэрлэдэг. Каталон хэлээр кул гэдэг нь "илжиг" гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэ дэмжигчдээ илжиг гэж доромжилж байгаа хэрэг биш бөгөөд нэг зүйлийн төлөө тууштай зүтгэдэг хүнийг ингэж нэрлэдэг ажээ. Клубын хамгийн анхны цэнгэлдэх болох Камп де ла Индустриад байхад энэ нэршил үүссэн гэх мэдээ бий. Испанийн улсын нийт хүн амын 25 хувь нь Барселона клубыг дэмждэг гэсэн судалгаа байдаг[112]. Мөн европын таван хүн тутмын нэг нь Барселона клубыг ямар нэг байдлаар хөгжөөн дэмждэг байна. Клубын гишүүнчлэлтэй албан ёсны хөгжөөн дэмжигчид 2003-2004 оны улиралд 100,000 байсан бол 2009 оны есдүгээр сард энэ тоо 170,000 мянга болж огцом өсчээ[113]. Энэ нь тухайн үед багийг удирдаж байсан Хоан Лапортагын маркетингийн стратеги Роналдиньо дээр түшиглэсэн ПиАр төлөвлөгөө амжилттай хэрэгжсэний нэг илрэл юм[114][115].

2015 оны байдлаар тус клубт 1,267 хүн нэмж бүртгүүлжээ. Дэлхий даяар Барселона клубыг дэмждэг фен клубуудын холбоо ч байгуулагдаад байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн голлох хэрэглээ болоод байгаа нийгмийн сүлжээний цахим хуудаст хамгийн алдартай баг нь Барса юм. 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар тэдний фейсбүүк хуудсыг 100 сая хүн дагажээ[9][116][117]. Каталоны нэр төр болсон энэ багийг дэлхийн олон алдартнууд хөгжөөн дэмждэг. Эднээс хамгийн онцлууштай нь Ромын пап II Йоан Павел амьд сэрүүндээ клубыг дэмждэг байсан юм. Түүнчлэн Барселона клубын УЗ-ын хүндэт гишүүнээр Испанийн ерөнхий сайд асан Хосе Луйз Родригез Запатерог өргөмжилжээ. Барселона клубын цэнгэлдэх улирлын туршид дундаж дүүргэлтээрээ улсдаа тэргүүлдэг бөгөөд европ тивд тэдний урд зөвхөн Боруссиа Дортмунд л бичигддэг юм[118][119].

Мөнхийн өрсөлдөгчид

[засварлах | кодоор засварлах]
2009 онд "Эль Класико"-д талбайд нь Реал Мадридыг 6-2 онооны харьцаагаар хожив

Ла Лига болон үндэсний хэмжээнд хамгийн хүчтэйд тооцогдох Барселона болон Реал Мадридын хоорондох өрсөлдөөнийг "Эль Класико" хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Энэ өрсөлдөөн нэг талаа хүчирхэг багуудын тулаан мэт боловч нөгөө талаараа Кастиль болон Каталон үндэстнүүдийн хоорондох тулаан юм. Түүхийн урт хугацааны туршид дайн самуунтай байсан дээрх хоёр үндэстэн энх цагт спортын тавцанд ийнхүү өрсөлдөж байгаа нь энэ. Испанийн иргэний дайны жилүүдэд энэ хоёр багийн өрсөлдөөнд улстөрийн элдэв бүлэглэлүүд хөндлөнгөөс оролцож, Барселона клубыг хүчээр дардаг байлаа[120].

Испанийг 1923-1930 оны үед дарангуйлж байсан Мигель Примо де Риверагын үед ч, 1939-1975 оны хооронд дарангуйлж байсан Франциско Франкогын үед ч Реал Мадридыг илтэд дэмждэг байжээ. Тэд Үндэсний үзэл гэгчийг бий болгож, энэ үзлийн гол баатраар Реал Мадридыг нэрлэж байлаа. Тиймдээ ч засгийн эрхэнд гарсан дарангуйлагчид Каталон үндэстний хэл, соёл, далбаа, сүлд тэмдэгийг хориглож байсан юм[121][122]. Гэвч дарангуйлах тусам Барселона клубын дэмжигчид улам идэвхжиж, спортын өрсөлдөөн ч улам бадарч байлаа. Тиймээс "Бусад багуудаас илүү" (Mes que un club) гэх үг гарчээ. Каталончуудын талд зогсч, тэдний үзэл санаа, хүсэл тэмүүлэл, тусгаар тогтнох хүслийг хамгаалж ирсэн зохиолч Мануэль Вазкез Монтальбан Франкогын дарангуйллын эсрэг хүчтэй тэмцдэг байлаа. Багийн удирдлагууд түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж удаа дараагийн шагнал өгч байсан гэдэг.

1950-иад онд Альфредо Ди Стефаног Барселонад ирнэ гэж шуугиж байсан ч тэр эцсийн мөчид Реал Мадридыг сонгов[123] . Энэ нь хоёр багийн өрсөлдөөнийг улам хурцалж байсан юм. Хэдийгээр түүнийг зодож, дарамталж Реалын бүрэлдэхүүнд элсүүлсэн гэдэг ч өнөө хүртэл энэ нь нотлогдоогүй байна. Ди Стефано өөрөө ч энэ асуудалд тодорхой байр суурь илэрхийлж байгаагүй юм. 1960-аад оны үед Европын цомын хасагдах шатанд хоёр ч удаа таархад хоёуланд нь Барселона ялагдав. Энэ хоёр тоглолтод шүүгч маш олон удаагийн алдаа гаргаж, улмаар Реал Мадрид ялалт байгуулсан юм[124][125]. 2002 онд хоёр багийн хооронд болсон тулааныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зууны тулаан хэмээн цоллож байлаа. Энэ тулаанд Реал Мадрид хожсон юм. Дэлхий даяар энэ тоглолтыг 500 сая хүн үзжээ[126].

Барселон хотын дерби

[засварлах | кодоор засварлах]
2005-2006 оны улиралд болсон Барселоны дерби. Хөгжөөн дэмжигчид Каталоны далбааг мандуулж байна

Орон нутгийн хувьд Барсагын мөнхийн өрсөлдөгч нь Эспаньол байсаар ирсэн. Эспаньолын тухайтад хөгжөөн дэмжигчид болоод багийн дотоод соёл, уур амьсгал нь үндэсний үзэл нэвт шингэсэн Барселона багийг дайснаа хэмээн үздэг уламжлалтай. Тэд багийнхаан гишүүдийг зөвхөн каталон үндэстнүүдээр бүрдүүлдэг бөгөөд өөр үндэстний, өөр улсын тамирчид болон ажилчдыг ажилд авдаггүй[127]. Эспаньол багийн цэнгэлдэх Барселона хотын Сарриа дүүрэгт оршдог[128][129].

Каталон үндэстнүүдийн тусгаар тогтнолын төлөө Барселона клубын дэмжигчид дуу хоолойгоо өргөдөг бол Эспаньол бол төвийг сахисан аядуу уур амьсгалтай яг эсрэг дүр төрх нь. 1960-1970-аад оны үеийн Барселон хот дөнгөж хөгжил цэцэглэлтийнхээ замд байсан бол Барселона клубын хөгжөөн дэмжигчид ядуу тарчиг хүмүүс байлаа. Харин Эспаньолын хөгжөөн дэмжигчид дундаж давхаргын цэргийн офицер, цагдаа, олон нийтийн ажилчид байдаг байлаа. Зарим тохиолдол фашист хөдөлгөөнд нэгдсэн хүмүүс ч Эспаньолыг дэмжиж байсан гэдэг.

Эспаньолыг дэмжигч талынхан 1918 онд тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнд нэгдэлгүй, Испанийн нэг хэсэг байхыг дэмжиж байлаа[127]. Хожим нь иргэний дэгдэхэд Эспаньолыг дэмжигчид фалангист фашист хөдөлгөөнийхөнд элсэн фронтод дайтаж байсан юм. Чухамдаа энэ ялгамжит байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөний талаарх үзэл бодол, зорилго нь Барселон хотын дербиг улам амттай болгодог билээ.

Түүхийн хуудас хоёр талд хангалттай их байгаа ч Ла Лига дахь хоёр багийн өрсөлдөөн дэндүү хүч тэнцвэргүй, Барселона клубын давамгайлал дор өрнөж иржээ. Эспаньол клуб Ла Лигад өнгөрөөсөн 81 улирлынхаа туршид зөвхөн нэгд нь л Барселона клубын дээр бичигдэж байсан гэдэг. Барселона клуб 1933, 1947, 1964, 1975, 1992, 2016 онд зургаан удаа 5-0 гэсэн онооны зөрүүгээр ялж байлаа. Харин Эспаньолчууд 1951 онд л 6-0 оноогоор ялж байжээ. Барселона клуб 2008-2009 улиралд Испанидаа гурван цом хүртэж байх жилд Эспаньолчууд 2-1 онооны харьцаагаар хожиж байв. Энэ улиралд тэднийг талбайд нь ялсан цорын ганц баг нь Эспаньол болж байлаа[130].

Милануудын эсрэг...

[засварлах | кодоор засварлах]
Миланы Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд 2005-2006 оны Аваргуудын лигийн үеэр учраа таарахад Барселона клубын ультрануу багаа дэмжиж байгаа нь

Европын тавцанд Барселона клубтэй өрсөлдөөн өрнүүлдэг баг бол Италийн Милан клуб юм[131][132][133][134]. Энэ хоёр баг хоорондоо 19 удаа учраа таарч байсан түүхтэй. Энэ хоёр баг Аваргуудын лиг болон орон нутгийн лигид гайхалтай амжилт, арвин түүхтэй гэдгээрээ хоёр багийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгодог. Хоёр багийн амжилт авсан цом шагналыг энд дурдах нь илүүц биз.

Барселона болон Милан клубууд хоорондоо учраа таарахад Барсачууд найман удаа ялж, таван удаа ялагджээ. Энэ хоёр багийн гайхалтай өрсөлдөөний түүх 1959-1960 оны улиралд Европын цомын тэмцээнээс эхэлжээ. Тухайн үед Барсачууд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 7-1 онооны харьцаагаар ялалт байгуулсан түүхтэй[135].

Йохан Кройффын "Мөрөөдлийн баг" 1994 оны Аваргуудын лигийн шигшээд нэг ч хожигдолгүй шалгарахад, Милан клуб 4-0 онооны харьцаагаар ялж, цом өргөж байлаа[136][137]. Харин 2013 оны Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтод 2-0 онооны харьцаагаар ялагдсан ч, хариу тоглолтод 4-0 онооны харьцаагаар хожиж, томоохон эргэн эрэлт хийж байсан түүхтэй[138][139].

Эзэмшил, санхүү

[засварлах | кодоор засварлах]

Испанийн хөлбөмбөгийн холбоонд бүртгүүлсэн Реал Мадрид, Атлетик Бильбао, Осасуна, Барселона клубууд төрийн бус байгууллага хэлбэрээр бүртгүүлсэн байдаг. Гэхдээ олон нийтэд үйлчлэх байгууллага хэлбэрээр бүртгүүлж байжээ. Барселона клубын албан ёсны гишүүнчлэлийг "социс" гэдэг бөгөөд клубын хамгийн хүчтэй зөвлөл юм. 2016 оны байдлаар 140,000 социс бүртгэгджээ[140].

Санхүүгийн алдарт "Форбес" сэтгүүлийн 2010 оны үнэлгээгээр Барселона клубыг 752 сая еврогоор үнэлжээ. Барсагын урд Манчестер Юнайтед, Реал Мадрид, Арсенал клубууд л бичигдсэн байна. Харин 2014 онд Форбесийн үнэлгээ 3.2 тэрбум ам.доллар болж өсчээ[3][141].

Клубийн онцгой амжилтууд

[засварлах | кодоор засварлах]
Клубын бүх цаг үеийн мэргэн бууч Лионель Месси
Барселонагын төлөө хамгийн олон тоглолтод оролцсон Шави

Барселона клубийн нэрийн өмнөөс бүх тоглолтыг оролцуулаад 767 тоглолтод оролцсон Шави хамгийн олон тоглолтод оролцсон тамирчин. Мөн түүнчлэн Ла Лигийн 505 тоглолтод оролцсон нь бас л рекорд амжилт болжээ.

Хөлбөмбөгийн шинэ цагийн домог Лионель Месси одоогийн байдлаар бүх тоглолтыг оролцуулаад 539 гоол оруулаад байна. Гэвч албан ёсны тэмцээнд тэрээр 507 гоол оруулжээ. Энэ нь 87 жилийн туршид эвдэгдээгүй Паулиньо Алкантарагын амжилтыг эвдсэн үзүүлэлт болсон юм. Л.Месси мөн Европын тавцанд 97, Олон улсын тавцанд 102 гоол оруулж, дээд амжилт тогтоожээ. Түүнээс гадна Ла Лигийн түүхэнд 349 гоол оруулж, дээд амжилт тогтоогоод байна. Барселона клубын өөр гурван тамирчин Ла Лигт 100-аас дээш гоол оруулсан байдаг. Чесар (190), Лашло Кубала (131), Самуэль Это (108) нар Ла Лигийн түүхэнд бичигдсэн гурван тоглогч юм. Хосеп Самитиерын тухайд Эзэн хааны цомын тэмцээнд Барселона клубын нэрийн өмнөөс 65 гоол оруулжээ.

Ла Лигийн түүхэнд нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогч бол Лашло Кубала юм. Тэрээр 1952 оны Ла Лигийн улиралд Спортинг де Гихоны эсрэг долоон гоол оруулжээ[142]. Харин Аваргуудын лигийн тоглолтод Лионель Месси Байер Леверкузений эсрэг таван гоол оруулж, европын тавцанд рекорд тогтоосон юм.

Шилдэг хаалгачид олгодог Заморагын цомыг Антони Рамаллетс, Виктор Валдес нар тус бүр 20 удаа хүртэж багийн дээд амжилт тогтоожээ. Ла Лигийн түүхэнд хамгийн цөөхөн буюу 0.832 гоол алдаж байсан нь Испанийн томоохон амжилт болсон юм[143]. Мөн тэрээр бүх тоглолтод 896 минутын туршид хаалгандаа гоол алдалгүй өвөрмөц нэгэн амжилт тогтоожээ[144]. Ла Лигийн түүхэнд Клаудио Браво 754 минутын туршид хаалгаа хуурай манаж өвөрмөц амжилт тогтоосон юм[145][146].

Жек Грийнуэлл 9 жил Барселонаг дасгалжуулж, хамгийн удаан хугацаанд тус клубийг удирдсан дасгалжуулагч болжээ. Харин хамгийн амжилтттай дасгалжуулагч бол дөрвөн жилд 14 цом хүртсэн Пеп Гуардиола юм. Харин Барселона клубийн нэрийн өмнөөс хамгийн олон цом хүртсэн тамирчид бол Андрес Иниьеста, Месси нар 30 цом хүртэж амжилт тогтоожээ[147].

Бареслона клубийн "Камп Ноу" цэнгэлдэх нь Европын хамгийн том цэнгэлдэх юм. Энэ цэнгэлдэхэд 1986 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Аваргуудын лигийн шөвгийн наймд Ювентусын эсрэг хийсэн тоглолтыг 120,000 мянган хүн үзэж дээд амжилт тогтоосон юм[148]. Камп Ноу цэнгэлдэхийг 1990 оноос хойш өөрчлөн шинэчилж, одоогийн байдлаар 99,354 хүний багтаамжтай болсон байна.

Испанийн хөлбөмбөгийн түүхэнд нэг улиралд таван цом хүртсэн анхны багаар Барселона тодорчээ. Тэд 1951-1952 оны улиралд таван цом хүртэж байсан юм[149][150][151]. 2009 оны 12-р сарын 18-ны өдөр Дэлхийн клубуудын АШТ-нд ялалт байгуулснаар Барселона клуб календарийн нэг жилд зургаан цом хүртэж гайхалтай амжилт үзүүлсэн юм[152][153]. 2014 оны долоодугаар сард Луйз Суарезтай 75 сая фунт, Неймартай 83 сая фунтийн гэрээ байгуулснаар нэг жилд хамгийн өндөр үнийн дүнгээр гэрээ байгуулсан рекорд тогтоожээ. Барселона клуб 2016 онд бүх тэмцээнийг оролцуулаад 39 тэмцээнд ялагдал гээчийг амсаагүй байна. Энэ нь клубын дээд амжилт юм.

Багийн бэлгэдэл, өнгө

[засварлах | кодоор засварлах]
Барселона клубын анхны бэлгэдэл

Барселона клуб хамгийн анхны дугуй бамбайн дотор ромбон хэлбэртэй дүрс байрлуулж, дээр нь Арагоны титмийг байруулжээ. Титэмний дээр Жеймс хааны сарьсан багваахайг дүрсэлсэн байна. Уг ромбо дүрсний хоёр талд далдуу болон лаврын навч дүрсэлсэн байдаг юм. 1910 онд багийн тамирчин, ажиллагсад, гишүүдийн дунд бэлгэдэл зохиох уралдаан зарлаж Карлес Комамала түрүүлжээ. Энэ бэлгэдэл одоо ч хэлбэр дүрсээ алдалгүй өнөөг хүрсэн юм. Комамала нь Каталоны далбаа, Жоржийн загалмай, багийн өнгө зэргийг бэлгэдэлд дүрсэлжээ.

Одоогийн хөх, улаан өнгийн өмсгөлийг 1900 онд Хиспаниа багийн эсрэг өмсчээ[154]. Хөх, улаан өнгө хэрхэн багийн үндсэн өнөг болсон талаар олон янзын домог бий. Барселона клубын анхны ерөнхийлөгчийн хүү Артур Уитти багийн өмсгөл хийх санаагаа Мерчант Тейлорын сургуулийн багийн өмсгөлөөс санаа авчээ. Тухайн үед тус сургуулийн баг хөх, улаан өнгийн өмсгөлтэй байсан гэдэг. Бас өөр нэг домог байдаг нь багийг үндэслэгч Хоан Гампер өөрийн төрсөн нутгийн Базел клубын өмсгөлийг бага зэрэг өөрчлөөд Барселона клубын өмсгөл болсон гэдэг домог. Одоо энэ домгийг Барселона клубын хөгжөөн дэмжигчид бараг хүлээн зөвшөөрчээ. Харин багийн хоёрдугаар өмсгөл болох шар, улбар шар өнгийг Каталоны төрийн далбаанаас сэдэвлэн сонгосон байдаг.

Өмсгөл үйлдвэрлэгч, өмсгөлийн ивээн тэтгэгч

[засварлах | кодоор засварлах]

Барселона клуб 2011-2012 оны улирал хүртэл өмсгөлийнхөө урд ямар нэгэн компанийн лого, дүрс тэмдэг тавьж байсангүй. Барселона клуб сайн санааны зорилгоор 2006 оны долоодугаар сарын 14-ний өдөр НҮБ-ын Хүүхдийг ивээх сантай таван жилийн гэрээ байгуулж, лого, дүрсийг нь урдаа тавьж байхаар тохирчээ. Гэвч тэд ямар нэгэн төлбөр аваагүй бөгөөд Барселона клубын зүгээс жилд 1.5 сая евро хандивлаж байх гэрээ байгуулсан юм.

Ашгийн төлөө өмсгөлөө худалдаж байгаагүй тус клуб 2011-2012 оны улирлаас эхлэн "Катарын сан"-тай таван жилийн 150 сая еврогын гэрээ байгуулснаар өмсгөлийн урд нь "Катарын сан" бичиглэл байх болсон юм. Гэвч гэрээгээ гурван улирлын дараа дуусгаж Катарын агаарын тээвэртэй зургаан жилийн гэрээ байгуулжээ. Катарын сангийн лого оймс болон бэлтгэлийн өмсгөл дээр байршил болсон юм. Катарын агаарын тээвэр компани 2016 онд гэрээгээ дахин нэг жилээр сунгажээ. 2017 оноос эхлэн Ракутен компани багийн өмсгөлийг ивээн тэтгэх болсон.

Хугацаа Өмсгөл үйлдвэрлэгч Өмсгөлийн хамтрагч
1982–1992 Meyba
1992–1998 Kappa
1998–2006 Nike
2006–2011 UNICEF
2011–2013 Qatar Foundation / UNICEF
2013–2014 Qatar Airways / Intel / UNICEF
2014–2017 Qatar Airways / Intel / UNICEF / Beko
2017–0000 Rakuten / Intel / UNICEF / Beko

Цэнгэлдэх хүрээлэн

[засварлах | кодоор засварлах]

Барселона клубын анхны албан ёсны цэнгэлдэх хүрээлэн бол Камп де ла Индустриа юм. Тухайн үед цэнгэлдэх хүрээлэн 6,000 хүний багтаамжтай байлаа. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хөгжөөн дэмжигчдээс шалтгаалан энэ цэнгэлдэх хүрээлэнд удаагүй билээ[155].

1922 онд Барселоначууд 20,000 хүний багтаамжтай Камп де Лс Кортс цэнгэлдэхэд шилжсэн юм. Тухайн үед багийн удирдлагууд банкнаас мөнгө зээлж энэхүү цэнгэлдэхийг бариулж байжээ. Хөгжөөн дэмжигчид нь нэмэгдэж байснаас шалтгаалан 1944 онд урд талын эгнээ, 1946 онд өмнөд хэсэг, 1950 онд хойд хэсгийг өргөтгөн шинэчилсэн бөгөөд 1950 оны сүүлээр 60,000 хүний багтаамжтай болсон юм[156].

Хэдийгээр чадлынхаа хэрээр нэмж засварлаж байсан ч багийн удирдлагууд шинэ цэнгэлдэх хүрээлэн барих төсөл эхлүүлсэн гэдгээ 1952 онд олон нийтэд зарласан юм. Улмаар шинэ цэнгэлдэхийн төсөл 1954 оны гуравдугаар сарын 28-ны өдөр эхэлжээ. Цэнгэлдэхийн шав тавих ёслолд Барселон хотын захирагч Филипе Аседо Коунга, Барселон хотын сүмийн хамба Грегорио Модрего нар оролцож байсан гэдэг. Барилгын ажил гурван жил үргэлжилсэний эцэст 1957 оны есдүгээр сарын 24-ний өдөр албан ёсоор дуусчээ. Барилгын ажилд нийтдээ 288 сая песета зарцуулсан нь анхны төсвөөс 3 дахин нэмэгдсэн гэдэг.

Европын хөлбөмбөгийн холбооноос шинэ дүрэм тогтоосны эцэст цэнгэлдэхийн хананы стандартыг тогтоож, тухайн үед бага зэрэг шинэчлэл хийж байлаа. 1992 онд Барселона хотод зуны олимп зохиогдоход "Камп Ноу" цэнгэлдэхийг шинээр засварласан юм. Одоогоор "Камп Ноу" цэнгэлдэх 99,354 хүний багтаамжтай бөгөөд үүгээрээ европд тэргүүлдэг билээ.

Багийн өөр байгууламжууд:

  • Ciutat Esportiva Joan Gamper (Барселона клубын бэлтгэлийн талбай)
  • Masia-Centre de Formació Oriol Tort (Залуу тамирчдын байр)
  • Mini Estadi (Нөөц багийн цэнгэлдэх)
  • Palau Blaugrana (Барселона клубын спортын цогцолбор)
  • Palau Blaugrana 2 (Барселона клубын спортын хоёрдугаар цогцолбор)
  • Pista de Gel (Барселона клубын хоккейн талбай)

Үзүүлсэн амжилтууд

[засварлах | кодоор засварлах]
2011 оны Клубуудын ДАШТ-д түрүүлсэн нь

Дотоодын тэмцээн

[засварлах | кодоор засварлах]
  • Ла Лига
Түрүү (26): 1928-1928, 1944-1945, 1947-1948, 1948-1949, 1951-1952, 1952-1953, 1958-1959, 1959-1960, 1973-1974, 1984-1985, 1990-1991, 1991-1992, 1992-1993, 1993-1994, 1997-1998, 1998-1999, 2004-2005, 2005-2006, 2008-2009, 2009-2010, 2010-2011, 2012-2013, 2014-2015, 2015-2016, 2017-2018, 2018-19
  • Эзэн хааны цом (Копа дел Рей)
Түрүү (31) – дээд амжилт: 1909-1910, 1911-1912, 1912-1913, 1919-1920, 1921-1922, 1924-1925, 1925-1926, 1927-1928, 1941-1942, 1950-1951, 1951-1952, 1952-1953, 1956-1957, 1958-1959, 1962-1963, 1967-1968, 1970-1971, 1977-1978, 1980-1981, 1982-1983, 1987-1988, 1989-1990, 1996-1997, 1997-1998, 2008-2009, 2011-2012, 2014-2015, 2015-2016, 2016-2017, 2017-2018, 2020-21
  • Испанийн супер цом
Түрүү (12) – дээд амжилт: 1983, 1991, 1992, 1994, 1996, 2005, 2006, 2009, 2010, 2011, 2013, 2016
  • Эва Дуартегийн цом
Түрүү (3) – дээд амжилт: 1948, 1952, 1953
  • Лигийн цом (Копа де ла Лига)
Түрүү (2) – дээд амжилт: 1982-1983, 1985-1986

Европын тэмцээн

[засварлах | кодоор засварлах]
  • Европын цом / Аваргуудын лиг
Түрүү (5): 1991-1992, 2005-2006, 2008-2009, 2010-2011, 2014-2015
  • Европын супер цом
Түрүү (5) - дээд амжилт: 1992, 1997, 2009, 2011, 2015
  • Европын цомтой багуудын цом
Түрүү (4) – дээд амжилт: 1978-1979, 1981-1982, 1988-1989, 1996-1997
  • Хот хоорондын цом
Түрүү (3) – дээд амжилт: 1955-1958, 1958-1960, 1965-1966

Олон улсын тэмцээн

[засварлах | кодоор засварлах]
  • ОУХБХ Клубуудын ДАШТ
Түрүү (3) – дээд амжилт: 2009, 2011, 2015

Испанийн багууд доод тал нь Европын Холбооны иргэншилтэй гурван тоглогчтой байхыг зөвшөөрдөг. Үүнээс гадна Африк, Номхон далай, Карибын тэнгисийн улсуудын тамирчдыг Котонугын гэрээний дагуу авахыг зөвшөөрдөг.

Одоогийн бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч






Д. Байрлал Тоглогч






Зээлээр явагсад

[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч



Д. Байрлал Тоглогч


Багийн техникийн зөвлөл

[засварлах | кодоор засварлах]
  • Ерөнхий дасгалжуулагч: Шави хернанзез
  • Туслах дасгалжуулагч: Алфред Шройдер
  • Хоёрдугаар дасгалжуулагч: Хэнрик Ларссон
  • Нөөцийн багийн дасгалжуулагч: Серхи Бархуан
  • Бэлтгэлжилтийн дасгалжуулагч: Алберт Рока, Даниэл Ромеро, Хаумэ Бартра
  • Хаалгачийн дасгалжуулагч: Хосе Рамон де ла Фуентэ
  • Физик эмчилгээний баг: Хавиер Элаин, Хуанхо Брау, Шави Лопез, Шави Линде, Хорди Мисайллес, Сэбас Саллас, Даниел Бенито
  • Эмч: Хавиер Янгуас, Рикард Пруна, Даниел Флорит
  • Багийн холбоо: Карлес Навал
  • Хөлбөмбөгийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал: Матеу Алемани
  • Ерөнхийлөгч: Хуан Лапорта
  • Тэргүүн дэд ерөнхийлөгч: Рафаел Юсте
  • Дэд ерөнхийлөгч: Эдуард Ромеу
  • Сангийн захирал: Ферран Оливе
  • УЗ-ийн нарийн бичиг: Хосеп Субелс
  1. Camp Nou – FC Barcelona Official Page
  2. "The 20 Most Valuable Soccer Teams Of 2016, Visualized". Forbes. 11 May 2016.
  3. 3.0 3.1 "Deloitte Football Money League 2016" (PDF). Deloitte UK. Татаж авсан: 21 January 2016.
  4. "FC Barcelona Hymn". FC Barcelona.
  5. "Football Europe: FC Barcelona". Union of European Football Associations (UEFA). Эх хувилбараас архивласан: 3 June 2010. Татаж авсан: 4 May 2009. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  6. "FORMER RESULTS". IFFHS. Татаж авсан: 16 December 2014.
  7. "Club World Ranking 2015". IFFHS. Татаж авсан: 7 January 2015.
  8. "UEFA Club Rankings 2016". UEFA. Татаж авсан: 5 June 2016.
  9. 9.0 9.1 "Barça, the most loved club in the world". Marca. Retrieved 15 December 2014
  10. "Barcelona wins Social Star Award for 'Most Popular Sports Team'". Straits Times. Эх хувилбараас архивласан: 3 November 2013. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  11. "FC Barcelona Records". FC Barcelona. 12 January 2012. Эх хувилбараас архивласан: 10 Нэгдүгээр сар 2012. Татаж авсан: 12 January 2012.
  12. "Is this Barcelona team the best of all time?". CNN. 23 December 2011. Эх хувилбараас архивласан: 30 Аравдугаар сар 2017. Татаж авсан: 29 Тавдугаар сар 2017.
  13. "The great European Cup teams: Barcelona 2009–2011". The Guardian. 25 October 2015.
  14. "Who's the Greatest of Them All? Barcelona!". Newsweek. 25 October 2015.
  15. "Walter Wild (1899–1901)". FCBarcelona.
  16. Ball, Phil p. 89.
  17. 17.0 17.1 17.2 17.3 Carnicero, José Vicente Tejedor (21 May 2010). "Spain – List of Cup Finals". Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF). Татаж авсан: 9 March 2010.
  18. "Joan Gamper". FC Barcelona. Татаж авсан: 21 September 2016.
  19. 19.0 19.1 "History part I". FC Barcelona. Эх хувилбараас архивласан: 2 Долдугаар сар 2009. Татаж авсан: 11 March 2010. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  20. "The crest". FC Barcelona. Эх хувилбараас архивласан: 30 Тавдугаар сар 2012. Татаж авсан: 30 July 2010.
  21. Murray, Bill. p. 30
  22. Ferrer, Carles Lozano (19 June 2001). "Coupe des Pyrenées – Copa de los Pirineos". Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF). Татаж авсан: 12 June 2010.
  23. Closa et al. p. 62–63
  24. Spaaij, Ramón. p. 279
  25. "Partidos de homenaje a jugadores" (PDF) (Catalan хэлээр). Center for Documentation, FC Barcelona. Татаж авсан: 24 August 2010.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  26. 26.0 26.1 Arnaud, Pierre; Riordan, James. p. 103
  27. 27.0 27.1 "History part II". FC Barcelona. Эх хувилбараас архивласан: 30 May 2012. Татаж авсан: 11 March 2010. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  28. Shubert, Adrian. p. 200
  29. Roy, Joaquín (2001). "Football, European Integration, National Identity: The Case of FC Barcelona". European Community Studies Association (paper). p. 4.
  30. Burns, Jimmy. pp. 111–112
  31. Spaaij, Ramón. pp. 280
  32. Ball, Phil. pp. 116–117
  33. Raguer, Hilari. pp. 223–225
  34. Graham, Helen. p. 351
  35. Burns, Jimmy. pp. 80–83
  36. "Real Madrid v Barcelona: six of the best 'El Clásicos'". London: The Telegraph. 9 December 2011. Татаж авсан: 19 March 2015.
  37. Sid Lowe: Fear and loathing in La Liga.. Barcelona vs Real Madrid". p. 67. Random House. 26 September 2013
  38. "Evolution 1929–2010". Liga de Fútbol Profesional. Эх хувилбараас архивласан: 20 July 2011. Татаж авсан: 6 August 2010. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  39. Stokkermans, Karel; Gorgazzi, Osvaldo José (23 November 2006). "Latin Cup". Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF). Татаж авсан: 12 June 2010.
  40. "Kubala". FC Barcelona. 17 May 2002. Татаж авсан: 5 October 2010.
  41. Ferrand, Alain; McCarthy, Scott. p. 90
  42. Witzig, Richard. p. 408
  43. Ross, James M. (27 June 2007). "European Competitions 1960–61". Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF). Татаж авсан: 11 August 2010.
  44. 44.0 44.1 "History part III". FC Barcelona. Эх хувилбараас архивласан: 5 Арван хоёрдугаар сар 2012. Татаж авсан: 15 March 2010. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  45. "The Crest". FC Barcelona. Эх хувилбараас архивласан: 30 Тавдугаар сар 2012. Татаж авсан: 11 April 2010.
  46. "FC Barcelona—European football clubs & squads". Eufo.de. Эх хувилбараас архивласан: 17 Арван хоёрдугаар сар 2008. Татаж авсан: 12 July 2008. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  47. MacWilliam, Rab; MacDonald, Tom. p. 180
  48. Ball, Phil. pp. 83–85
  49. Moore, Rob; Stokkermans, Karel (11 December 2009). "European Footballer of the Year ("Ballon d'Or")". Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF). Татаж авсан: 11 April 2010.
  50. "La Masia". FC Barcelona. Эх хувилбараас архивласан: 3 October 2009. Татаж авсан: 30 July 2010. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  51. Dobson, Stephen; Goddard, John A. p. 180
  52. Spaaij, Ramón p. 293
  53. Duff, Alex (18 May 2006). "Barcelona Emulates `Dream Team' to Win European Title". Bloomberg. Эх хувилбараас архивласан: 5 November 2012. Татаж авсан: 5 October 2010. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  54. Fritz, Barend ; et al. (1999). Ajax, Barcelona, Cruyff. Bloomsbury Publishing PLC. ISBN 0-7475-4305-4. {{cite book}}: Explicit use of et al. in: |first= (help)
  55. Hawkey, Ian (22 March 2009). "Novelty factor adds spice to clash of giants". London: The Times. Эх хувилбараас архивласан: 4 Долдугаар сар 2021. Татаж авсан: 30 July 2010. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)
  56. "Honours". FC Barcelona. Эх хувилбараас архивласан: 3 October 2009. Татаж авсан: 12 March 2010. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  57. 57.0 57.1 King, Anthony pp. 185–186
  58. Ball, Phil pp. 110–111
  59. "History part V". FC Barcelona. 15 June 2003. Эх хувилбараас архивласан: 4 Арван хоёрдугаар сар 2012. Татаж авсан: 12 March 2010. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  60. Ferrand, Alain; McCarthy, Scott. p. 110.
  61. Ball, Phil. pp. 109–110
  62. "Ronaldinho wins world award again". BBC News. 19 December 2005. Татаж авсан: 11 August 2010.
  63. McCurdy, Patrick (21 November 2005). "Real Madrid 0 Barcelona 3: Bernabeu forced to pay homage as Ronaldinho soars above the galacticos". London: The Independent. Татаж авсан: 11 August 2010.
  64. "Barcelona 2–1 Arsenal". BBC News. 17 May 2006. Татаж авсан: 11 August 2010.
  65. "Barcelona defends Asian tour". AFP. soccerway.com. Татаж авсан: 11 March 2010.
  66. 66.0 66.1 "Rijkaard until 30 June; Guardiola to take over". FC Barcelona. 8 May 2008. Эх хувилбараас архивласан: 4 Арван хоёрдугаар сар 2012. Татаж авсан: 8 May 2009. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  67. Pleat, David (28 May 2009). "Middle men to the fore in dictating the rhythm with care". guardian.co.uk. Guardian News and Media. Татаж авсан: 21 January 2016.
  68. Alvarez, Eduardo (14 May 2009). "One title closer to the treble". ESPN. Эх хувилбараас архивласан: 19 Тавдугаар сар 2009. Татаж авсан: 30 May 2009.
  69. "Barcelona 2–0 Man Utd". BBC Sport. 27 May 2009. Татаж авсан: 30 May 2009.
  70. "Pep Guardiola's love affair with Barça continues". Thesportreview.com. 19 May 2009. Татаж авсан: 31 May 2009.
  71. "Messi leads Barcelona to Spanish Supercup win". CNN Sports Illustrated. Associated Press. 23 August 2009. Эх хувилбараас архивласан: 8 July 2011. Татаж авсан: 25 December 2009. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  72. "Barcelona vs Shakhtar Donetsk". FC Barcelona. Эх хувилбараас архивласан: 29 July 2012. Татаж авсан: 13 March 2010. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  73. Barcelona beat Estudiantes to win the Club World Cup. BBC Sport. 19 December 2009. Татаж авсан: 14 April 2010.
  74. "The year in pictures". FIFA.com. 13 December 2009. Татаж авсан: 13 March 2010.
  75. Associated Press (21 August 2010). "The Canadian Press: Messi's three goals as Barcelona wins record ninth Spanish Supercup". Canadian Press. Эх хувилбараас архивласан: 24 August 2010. Татаж авсан: 27 August 2010.
  76. "Messi, Barcelona set records in Spanish league title repeat". USA Today. 16 May 2010. Татаж авсан: 11 August 2010.
  77. "Barca agree Villa move with Valencia". FCBarcelona.cat. FC Barcelona. 19 May 2010. Татаж авсан: 4 June 2011.
  78. "Deal with Liverpool to sign Mascherano". FCBarcelona.cat. FC Barcelona. 27 August 2010. Татаж авсан: 4 June 2011.
  79. Barcelona secure La Liga Spanish title hat-trick BBC Sport. Retrieved 30 May 2011
  80. Madrid clinch Copa del Rey Архивлагдсан 23 Дөрөвдүгээр сар 2011 at the Wayback Machine Sky Sports. Retrieved 30 May 2011
  81. Phil McNulty (28 May 2011). "Barcelona 3–1 Man Utd". BBC. Татаж авсан: 30 May 2011.
  82. "El Barça iguala en títulos al Real Madrid". MARCA.com. Татаж авсан: 18 August 2011.
  83. "El club azulgrana ya tiene más títulos que el Real". SPORT.es. Эх хувилбараас архивласан: 10 January 2012. Татаж авсан: 27 August 2011. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  84. "Pep Guardiola superó la marca de Johan Cruyff". Sport.es. 26 August 2011. Эх хувилбараас архивласан: 9 July 2012. Татаж авсан: 26 August 2011. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  85. "SANTOS-FCB: Legendary Barça (0–4)". FC Barcelona. 18 December 2011. Татаж авсан: 18 December 2011.
  86. "Guardiola: "Winning 13 out of 16 titles is only possible when you have a competitive mentality"". FC Barcelona. 18 December 2011. Татаж авсан: 18 December 2011.
  87. "Santos humbled by brilliant Barcelona". fifa.com. 18 December 2011. Татаж авсан: 18 December 2011.
  88. "Pep Guardiola to part company with Barcelona – reports – ESPN FC". Soccernet.espn.go.com. 26 April 2012. Эх хувилбараас архивласан: 29 Дөрөвдүгээр сар 2012. Татаж авсан: 29 November 2012.
  89. "Barcelona v Chelsea: Pep Guardiola keeps calm as Nou Camp critics question selection and tactics". The Daily Telegraph. London. 24 April 2012.
  90. "Pep Guardiola's 14 trophies at Barcelona – in pictures". The Guardian. 25 October 2015.
  91. "Champions!". FC Barcelona. 11 May 2013. Татаж авсан: 11 May 2013.
  92. "Tito Vilanova: Barcelona manager steps down through ill health". BBC. 9 February 2016.
  93. Marca [@marca] (22 July 2013). "ÚLTIMA HORA | Tata Martino ya es entrenador del FC Barcelona" (Tweet) (испани хэлээр). Татаж авсан: 23 July 2015 – via Twitter. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (help)
  94. "Barcelona hit with a year-long transfer ban for breaching rules on youngsters". The Guardian. Татаж авсан: 2 April 2014.
  95. "Spanish FA, FC Barcelona sanctioned for international transfers of minors"". FIFA. Татаж авсан: 2 April 2014.
  96. 96.0 96.1 "Barcelona transfer ban appeal rejected by Court". BBC. Retrieved 30 December 2014
  97. Martin, Richard (17 May 2014). "Barcelona 1 Atletico Madrid 1, La Liga: match report". The Daily Telegraph. Татаж авсан: 17 May 2014.
  98. "Luis Enrique signs two year deal as new FC Barcelona manager". FC Barcelona. 19 May 2014. Татаж авсан: 19 May 2014.
  99. "Barcelona appoint Luis Enrique as first-team coach". BBC Sport. 19 May 2014. Татаж авсан: 19 May 2014.
  100. "Luis Suarez: Liverpool & Barcelona agree deal for striker". BBC Sport. 11 July 2014. Эх хувилбараас архивласан: 12 July 2014. Татаж авсан: 11 July 2014.
  101. "FC Barcelona and Liverpool FC have reached an agreement for the transfer of Luis Suárez". FC Barcelona. 11 July 2014. Эх хувилбараас архивласан: 12 July 2014. Татаж авсан: 11 July 2014.
  102. "New Football Area Technical Commission presented". FCBarcelona.com. 12 February 2015.
  103. "Johan Cruyff's influence endures as Barcelona complete the 'double-treble". ESPN. Retrieved 8 June 2015
  104. "Barcelona are La Liga Champions". FCBarcelona.com. 17 May 2015. Татаж авсан: 17 May 2015.
  105. "Barca won 27th title of Copa Del Rey". FCBarcelona.com. 30 May 2015. Татаж авсан: 30 May 2015.
  106. "Barcelona crush Juventus in Champions League final: as it happened". Daily Telegraph. 6 June 2015. Татаж авсан: 8 June 2015.
  107. "Barcelona's Luis Suárez, Leo Messi and Neymar too good for Juventus". The Guardian. 6 June 2015. Татаж авсан: 1 November 2015.
  108. "Iniesta, Messi and Suárez make up Club World Cup Podium". FCBarcelona.com. 20 December 2015.
  109. "Cristiano Ronaldo fires late winner as Real Madrid end Barcelona's 39 match unbeaten run". The National. 3 April 2016.
  110. "14 May 2016". The Telegraph.
  111. "Barcelona vs. Paris Saint-Germain – Football Match Report – March 8, 2017 – ESPN". ESPN.com. Татаж авсан: 2017-03-15.
  112. "Ficha Técnica" (PDF) (Spanish хэлээр). Centro de Investigaciones Sociológicas. May 2007. Татаж авсан: 8 August 2010.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  113. Aznar, Víctor (19 September 2009). "El FC Barcelona ya tiene 170.000 socios" (Spanish хэлээр). SPORT.es. Эх хувилбараас архивласан: 14 March 2012. Татаж авсан: 8 August 2010. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  114. Fisk, Peter. pp. 201–202.
  115. Brott, Steffen. p. 77.
  116. "FC Barcelona". Татаж авсан: 1 April 2017.
  117. "Top 100 Facebook Fan Pages" (Memento 9. Хоёрдугаар сар 2015 цахим архивт). Fanpagelist.com. Retrieved 24 October 2014
  118. "German Bundesliga Stats: Team Attendance – 2010–11". ESPNsoccernet.
  119. "Camp Nou: Average attendance 79,390 | FCBarcelona.cat". Arxiu.fcbarcelona.cat. 17 May 2011. Эх хувилбараас архивласан: 8 Долдугаар сар 2012. Татаж авсан: 29 November 2012. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  120. Ghemawat, Pankaj. p. 2.
  121. Kleiner-Liebau, Désirée. p. 70.
  122. Phil Ball (21 April 2002). "The ancient rivalry of Barcelona and Real Madrid". The Guardian. London: Guardian News and Media. Татаж авсан: 13 March 2010.
  123. Burns, Jimmy. pp. 31–34.
  124. Narrillos, Martín (23 April 2002). "De Mr. Ellis a Mr. Leafe" (spanish хэлээр). El País. Татаж авсан: 21 May 2017.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  125. "The Joy of Six: Real Madrid v Barcelona El Clásico classics". Guardian. 9 April 2010. Татаж авсан: 4 February 2015.
  126. "Real win Champions League showdown". BBC News. 11 December 2008. Татаж авсан: 21 August 2010.
  127. 127.0 127.1 Ball, Phil. pp. 86–87.
  128. "Edición del martes, 09 abril 1901, página 2 – Hemeroteca – Lavanguardia.es" (Spanish хэлээр). Hemeroteca Lavanguardia. Татаж авсан: 13 March 2010.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  129. "History of Espanyol". RCD Espanyol. Эх хувилбараас архивласан: 28 Есдүгээр сар 2010. Татаж авсан: 13 March 2010.
  130. "Matchday 24". FC Barcelona. Эх хувилбараас архивласан: 31 July 2012. Татаж авсан: 13 March 2010. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  131. "Puyol relishing Milan return as Barça renew rivalry". UEFA. 20 December 2012.
  132. "Barça 'Ghostbusters' prepare to face old foes". Marca. 20 December 2012.
  133. "El Barça-Milan es el clásico de la Champions". Mundo Deportivo (Spanish). 12 March 2013.
  134. "Milan-Barça, matches de légende(s)". FIFA (French). 21 October 2013. Эх хувилбараас архивласан: 4 Наймдугаар сар 2017. Татаж авсан: 2 Зургадугаар сар 2017. {{cite news}}: Check date values in: |access-date= (help)
  135. "Milan – FC Barcelona: Did you know..." FCBarcelona. 22 October 2013.
  136. "Milan find perfect pitch in dream final". UEFA. 18 May 1994.
  137. "Rewind to 1994: Milan down the Dream Team". ESPN FC. 29 March 2012.
  138. "Lionel Messi inspires brilliant comeback against AC Milan to confirm 'Barca are back!': Spanish paper reaction". The Telegraph. 13 March 2013.
  139. "El Barça de Messi venga al de Cruyff". El País (Spanish). 12 March 2013.
  140. "FC Barcelona and Leo Messi headline Globe Soccer Awards 2015". FCBarcelona. 27 December 2015.
  141. "The World's 50 Most Valuable Sports Teams 2014". Forbes.com.
  142. "Kubala's legacy at Barcelona". ESPN FC. 3 October 2011.
  143. "Guardametas de Primera (1928–2014)". CIHEFE.
  144. "Víctor Valdés sets unbeaten record at 896 minutes". FCBarcelona. 6 November 2011.
  145. "Claudio Bravo recovers his unbeaten record". Sport (Spanish). 20 December 2014.
  146. "Claudio Bravo close to claiming Zamora Trophy". FCBarcelona. 19 May 2015.
  147. "Messi and Iniesta top Xavi's 25 titles". FCBarcelona. 21 December 2015.
  148. "FC Barcelona team records". FC Barcelona. 2 Зургаадугаар сар 2014. Эх хувилбараас архивласан: 27 January 2013. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  149. "El Barça de les Cinc Copes (III)". Mundo Deportivo (Spanish). 19 December 2015.
  150. "Basora, the legend of the five cups". Sport (Spanish). 14 January 2016.
  151. "Murió Biosca, the captain of 'Barça of the Five Cups'". AS (Spanish). 1 November 2014.
  152. "Treble winners: Barcelona's 2015 team emulate the super seven". Sky Sports. 6 June 2015.
  153. "Kings, queens and a young prince". FIFA. 23 December 2009. Татаж авсан: 23 March 2010.
  154. Ball, Phil p. 90.
  155. Santacana, Carles (14 March 2009). "Cent anys del camp de la Indústria" (Catalan хэлээр). FC Barcelona. Эх хувилбараас архивласан: 4 August 2012. Татаж авсан: 11 September 2010. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  156. "Brief history of Camp Nou". FC Barcelona. Эх хувилбараас архивласан: 1 August 2012. Татаж авсан: 30 July 2010. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
 Commons: Барселона хөлбөмбөгийн баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан